Заамарын иргэд мэдээлэл хийлээ

7-р сарын 6, 2018 2:56 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 50
9z9

Л.САЙХАНСАНАА

Заамар сумын иргэд хөндөгдөөгүй үлдсэн Өгөөмрийн арын тохойрол нэртэй газрыг уул уурхайн олборлолтоос аврах тэмцлээ үргэлжлүүлсээр байна. “Эко Алтан Заамар” ХХК Туул голын дагуух 56км үргэлжилсэн уул уурхайн олборлолтонд өртөөгүй 3км газрыг эзэмшдэг. Тус компани өнгөрсөн тавдугаар сарын 30-аас эхлэн MIV-007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлжээ. Хэдий тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч тээврийн болон биологийн нөхөн сэргээлт хийгээгүй, уурхайгаас гарч байгаа бохир усыг Туул гол руу урсгаж байгаа зэрэг зөрчил илэрчээ. Заамар сумын Хайлааст багын иргэдийн төлөөлөгч Б.Отгонбаяр “Бид “Эко Алтан Заамар” компанийн зөрчлийн тухай удаа дараа хэвлэлийн хурал зарлаж, нэвтрүүлэгт орсон ч биднийг хэвлэл мэдээллийнхэн буруугаар мэдээлж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *