З.Ганзориг: 5000 га-д тариалалт хийсэн, 60 хувийн ургац авна

8-р сарын 24, 2015 2:57 pm Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 118
8-5-3

Ц.МЯГМАРБАЯР

“Делта Холдинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ганзоригийг “Бизнес, хөгжил” буландаа урилаа.

-Танай компани итпортыг орлох, нэмүү өртөг шингээсэн бүтээг­дэхүүн үйлдвэрлэлээр Монголдоо анхных нь гэж хэлж болно. Энэ жил эх орныхоо хөрсөнд ургуулсан Рапсаас ургамлын тос, малын хүчит тэжээл, био дизель гаргаж авлаа. Анх бизнесээ юунаас эхлэв?

-Манай компани 1998 онд байгуулагдсан. Одоогоор дөрвөн охин компани, 280 гаруй ажил­тантай. Анх 3-4 хүнтэй, ургамлын тос импортлож байсан юм. Европоос бараа бүтээгдэхүүн, материалаа оруулж ирдэг.

Энэ жилээс сүлжээ дэлгүүр байгуулж байна. Сүүлийн үед хүмүүс экологийн, цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаг болсон. Жишээлбэл, хуурамч будаа хэрэглэхээс зайлсхийдэг болсон. Тиймээс бид Вьетнам улсаас  цагаан будаа импортлон, хэрэглэгчдэдээ хүргэж байна. Мөн Туркээс гоймон авч ирдэг. Аль болох олон дамжлаггүйгээр хүмүүст хүргэхийн тулд хотод гурван салбараар өргөн хэрэглээний бараагаа борлуулж байгаа.

-Үнийн хувьд ямар байх бол? 

-Урд хөршөөс оруулж ирсэн будааны үнээс хямдхан. Түүнээс гадна Хятад цагаан будааг экспортлохыг хориглосон байдаг. Яагаад гэвэл, тэд цагаан будааг стратегийн гол түүхий эд гэж үздэг. Бас тэд будааг тариалдаггүй, будааныхаа хэрэгцээг Вьетнам, Малайз зэрэг улсаас хангадаг. Гэтэл манайхан Хятадууд будаа тарьж манайд нийлүүлдэг гэж боддог. Тиймээс эх орныхоо хөрсөнд тариалж, үйлдвэрлэхийг эрхэм зорилго болгодог.

-Танай ургамлын тосны үйлдвэр байгуулах төсөл хэзээ эхэлсэн бэ? 

-Ургамлын тосны үйлдвэр байгуулах төслийг  2012 онд эхлүүлсэн. Ургамлын тосыг 18 жилийн турш импортлосон. Тиймээс өөрсдөө үйлдвэрлэхээр зорьсон. Манай компани сүүлийн үеийн стандарт технолгит суурилсан, Герман үрээр рапс тариалдаг. Хамгийн гол нь бидэнд төрийн дэмжлэг дутаж байна.

-Рапсаас ургамлын тос гарч байгаа юм байна. Өөр ямар бүтээгдэхүүн гарах боломжтой вэ?

-Хүнсний хэрэглээний тос болон малын тэжээл үйлдвэрлэдэг. Энэ тэжээл нь уураг нөхөх бүтээгдэхүүн юм шүү дээ. Үүнийг үйлдвэрлэхдээ рапсыг шахаж тосыг нь ялгаж авна. Харин үлдсэн хэсэг нь шахдас болно. Рапсын шахдас нь уургаар баялаг, тэжээлийн түүхий эд болдог. 35-40 хувь уургийн агууламжтай. Энэ уураг нь шар буурцгийн шахдасын уургийн харьцаатай адил, чанартай. Өөрөөр хэлбэл, “Хүчит тэжээл” нь малыг дархлаажуулах витамин гэсэн үг. Манай үйлдвэр рапсын шахдасыг үйлдвэрлэн улсынхаа хэрэгцээг 100 хувь хангах боломжтой. Жишээлбэл, 40 кг-ийн хүчит тэжээл 175 кг хивэгтэй тэнцдэг.  Энэ нь 11 боодол өвс хэрэглэхтэй адил.

-Төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа тухай хэлж байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, өөрсдийн боломжийг танилцуулж байсан уу?

-Хүчит тэжээ­лийнхээ ач холбогдлыг Онцгой байдлын ерөнхий газарт бичгээр өгсөн. Энэ жил ХХААЯ болон аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр дотоодын ургамлын тосны үйлдвэрийг түүхий эдээр хангах учиртай. Мэдээж илүү гарсныг нь импортолно. Түүнээс гадна малын тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлсөн. Эдгээр нь төрөөс үзүүлж буй дэмжлэг.

-Рапсын шахдасыг хивэг болон өвстэй хольж болох уу?

-Аль болох дангаар нь өгөх хэрэгтэй. Энэ тэжээл зохистой хооллолтын бүтэц нь бүрдсэн эрүүл тэжээл. Манай тэжээлийг малд өгөхөд жаахан ажил­лагаатай. Тухайлбал, мал тус бүрт, тогтсон хэмжээгээр өгнө. Үүнээс нь малчид шантардаг. Бас малын тэжээлд мөнгө зарцуулна гэсэн сэтгэ­хүй малчдад байхгүй.

Манай үйлдвэрлэж буй малын тэжээлийн давуу талыг фермерүүд өндрөөр үнэлдэг. Учир нь тэд сүүнийхээ гарцыг өдөр бүр хэмждэг юм. Тэгэхээр сүүний гарц хэрхэн нэмэгдэж байгаа нь бодитоор харагдаж байгаа гэсэн үг.

-Та бүхэн үйлдвэрлэж буй “Хүчит тэжээл”-ээ экспортлох талаар судалж үзэв үү?

-Хэрэв бизнесээ бодвол экспортлож болно. Хамгийн гол нь рапсийг гадагш гар­гахыг зогсоох зорил­гоор хүнсний тос, хүчит тэжээлийн үйлдвэр байгуулсан юм. Уг нь боловсруулах үйлдвэрээ дагаад жижиг үйлдвэрүүд хөгжих боломж бий. Тухайлбал, эко био дизель түлш,  савангийн үйлдвэр гэх мэт. Тэгэхээр төр засаг үүнийг дэмжээд өгөх хэрэгтэй.

-Аймгуудын нөөцөд байгаа тэжээлийг улс татаж авах шийдвэр гарч байна. Танай тэжээлийн хадгалалтын хугацаа?

-Манай тэжээлийн хадгалах хугацаа нэг жил. Гэхдээ малчид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тохируулан, харилцан ашигтай гэрээ хийдэг. Бид аль болох таатай нөхцөл санал болгож байна. Манайх тэжээлээ нэг тонныг  нь 500-550 мянган төгрөгөөр борлуулдаг. Харин ОХУ-аас 900 мянган төгрөгөөр оруулж ирдэг юм билээ.

-Рапсын Герман сортын үрийг ямар үнээр авч байна. Танайхаас үр авдаг газрууд бий юу?

-Дэлхийн зах зээл дээрх рапсын үнийг барьдаг. Нэг тонн нь 20 сая төгрөгийн үнэтэй.  Энэ жил манайх рапс тариалдаг 20 орчим компанид үрээ нийлүүлсэн. 100-1000 гаруй га-д тариалалт хийсэн. Нэг компанид 40-100 хүртэл сая төгрөгийн үр зээлээр нийлүүлсэн байгаа. Энэ жил ган зуд болно гээд 5000 га-д тариалалт хийсэн. 60 хувийн ургац авахаар байгаа. Энэ жил Дорнод аймагт рапс сайн ургасан гэсэн. Аль болох дотоодоосоо авах     нн ургац авах шаардлагатай. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 10 тонн ургамлын тос, 20 тонн малын тэжээл үйлдвэрлэнэ. Өнгөрсөн жил 12 мянган га-д тариалалт хийж 6000 тонн ургац авсан.

-“Оргих” ургамлын тос танайхаас гарч буй брэнд бүтээгдэхүүн. Борлуулалт ямар байна вэ?

-Тосны үйлдвэрлэл, борлуулалт сайн байгаа. Одоогоор 500 тонн буюу 500 мянган ширхэгийг  үйлдвэрлэсэн.

-Таны бизнесийн хэтийн зорилго?

-Германы “Rapool” компаний гибрид сортын үрийг нутагшуулан, тариалалтыг эрчим­жүүлэ­хийг зорьж байна. Мөн ургацаас авах үрийн хэмжээг 50000-100000 тн-д хүргэхээр ажиллаж байна. Үр тарианы нөө­цийн агуулахын багтаам­жийг гурав дахин нэмэгдүүлэх хэрэг­тэй. Түүнээс гадна үхэр, гахай, тахианы болон бусад фирмерүүдийн сүү, мах, өндөг, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх ажил туршилтын мал амьтныг хүчит тэжээлээр 100 хувь хангана. Хоногт 600 тн хүртэл үр хатаах хүчин чадалтай хатаалгын төхөөрөмжийг угсарч ашиглах гэж байна. Үндсэн үйлдвэрийн дараагийн дамжлага болох Экстракцийн /үрнээс гарах тослогийн хэмжээг нэмэгдүүлэх/ үйлдвэрийг хоногт 300-350 тн-ын хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

-Танай компанийн нийгмийн хариуцлагыг хэр дээдэлдэг вэ?

-Манай компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлого зарчим нь компанийн эрхэм зорилго дээр үндэслэгддэг бөгөөд ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлэх, нийгэмд хувь нэмрээ оруулах явдал юм. Монгол улсын зах зээлд тарьж ургуулах, үйлдвэрлэх боломжгүй импортыг орлох, экспортыг дэмжих,  экологийн цэвэр ОУ-н чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэвтэрүүлэхдээ тухайн салбартаа хамгийн шилдэгийг сонгож улмаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт хүндэтгэн үздэг. Мөн байгаль орчинд ээлтэй хэрэглэгчдийн сэтгэл ханамжид хүрэх бүтээгдэхүүн үйлдэрлэл эрхлэхэд оршино. Бид ажилтан хамт олон, хамтрагч байгууллага, хувь хэрэглэгч бүрийг хүндэтгэж, бизнесийн ёс зүйг чанд баримтлан ажилладаг. “Дельта Холдинг” компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилт ололтыг дэмжих, мэргэжил чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Мөн улс татвараа цаг хугацаанд нь төлсаар ирлээ. Жилд хоёртэрбум орчим төгрөгийн татвар төлдөг.

Мах ногооны хөргөлттэй Монголын хамгийн анхны Голланд технологоор иж бүрэн  тоноглолттой зоорь  барьж байгаа. Энэ зоорийг хотын баруун талд 22 –ын товчооны салаа замын уулзварын орчимд барьж байна. Ирэх есдүгээр сард ашиглалтад оруулна. Манайхан байцаа лууван зэрэг нарийн ногоогоо хадгалж чадахгүй байна. Намар ямар үнээр хадгална хавар тэр үнээр л зарна. Монгол Улсын хэмжээнд жилдээ 100 гаруй тонн ногоо хэрэглэдэг. Түүнээс 2000 тонныг л хадгалах юм. Цаашдаа рапсын үрийг нутагшуулахыг зорьж байгаагаас гадна евро стандартын төмс хүнсний ногоогоор хангах зорилготой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 22 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 26

Cialis Pas Cher Pharmacie Paris Levitra Where To Buy Amoxicillin Aspirin

Kelgrorge
2017 оны 6-р сарын 30

Brand Cialis For 3.92 Us Online cialis Cialis Sales Online

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Cialis Farmacologia cheap cialis 5mg Cialis

Chasadvito
2017 оны 8-р сарын 2

Levitra Originale Prezzo In Farmacia online pharmacy Ciprobay Bayer

Kelgrorge
2017 оны 8-р сарын 24

Viagra Muy Barata viagra online pharmacy Plavix Levitra

LarCisk
2017 оны 9-р сарын 26

Dapoxetina 2010 Venta Levitra Methylprednisolone Urinary Infection online pharmacy Cialis Conditionnement Prix Viagra Cual Es Su Precio

LarCisk
2017 оны 10-р сарын 4

Vente De Viagra Sur Internet Propecia Rogaine Hair Growth viagra online pharmacy Comparateur Prix Viagra Cialis

LarCisk
2017 оны 10-р сарын 4

Malegra Fxt Plus Pharmacy Viagra Pa Nett I Sverige Priligy Tabletas generic levitra no prescription Amoxicillin Storage

LarCisk
2017 оны 10-р сарын 7

Buy Nolvadex Online viagra Viagra Ricetta Ripetibile Achat Amoxicillin Sens Ordonnance Gratuit Comprime

LarCisk
2017 оны 10-р сарын 10

Levitra Generika Wo Kaufen viagra Buy Tadacip Uk

LarCisk
2017 оны 10-р сарын 13

Viagra Vs Cialis Conseguir Viagra Online levitra professional Prezzi Finasteride Propecia

LarCisk
2017 оны 10-р сарын 16

How To Buy Stendra Precio Del Viagra En Espana levitra pills online Amoxicillin Missed Period Is Keflex Effective For Cellulitis Propecia Ejaculation Benign Prostatic Hyperplasia

LarCisk
2017 оны 10-р сарын 16

Kwikmed Coupon Code Meilleur Prix Cialis France Worldwide Levaquin Price viagra For Sale Provera Pills Overseas Buy Levitra Online Cheap Ricetta Levitra

LarCisk
2017 оны 10-р сарын 25

Medicine Online Pill Foro De Kamagra cheap cialis What Is Generic Priligy Priligy Romania

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Generico Levitra online pharmacy Can U Give A Dog Cephalexin Levitra Ohne Kreditkarte

LarCisk
2017 оны 10-р сарын 31

Buy Doxycycline For Fish Buy Viagra With Out Prescription viagra online Zithromax Usage Il Cialis Generico E Sicuro

LarCisk
2017 оны 11-р сарын 2

Online Pharmacy’S Viagra Nombre Generico buy viagra Ventolin Canada

LarCisk
2017 оны 11-р сарын 17

Vendo Viagra Iquique buy cialis Cialis Necesita Receta

LarCisk
2017 оны 11-р сарын 21

Propecia Pve Tadalafil Without Prescription viagra online Wholesale Prices Viagra Pharmacie Cialis Sans Ordonnance Buy Finasteride In Singapore

LarCisk
2017 оны 11-р сарын 29

Low Dose Propecia viagra online pharmacy Kamagra Effect On Females buy accutane mastercard Where To Buy Clalis Drugs

EveDalo
2018 оны 2-р сарын 22

Amoxicillin Cause Brown Teeth Photos Best Online Cialis Reviews cialis Lasix Deshydratation Levitra Super Active Reviews

Ellgync
2018 оны 6-р сарын 5

Canadian Pharmacy Escrow Celis Pills Diflucan And Canadian Pharmacy cialis Buy Tadacip 20 40 Mg Cialis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *