З.Энхболд С.Е.Нарышкинтай уулзана

9-р сарын 22, 2015 9:49 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 41
DSC_5830

УИХ-ын дарга З.Энхболд  ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөлөө. Москва хотын Кремлийн ханын дэргэдэх Александрын цэцэрлэгт хүрээлэнд байрлах  энэхүү хүндэтгэл,  дурсгалын цогцолборыг Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн баатарлаг цэргүүдийн дурсгалд зориулан 1967 онд байгуулсан түүхтэй.

Уг хөшөөнд цэцэг өргөсний дараа УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны  Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой албан ёсны хэлэлцээ хийх, Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзахаар төлөвлөсөн байна. Мөн ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Монголтой харилцах бүлгийн дарга С.М.Миронов УИХ-ын даргад бараалхах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

banner zm