З.Энхболд: Канондсон саналын хуудсаар санал авсан гэдгийг нотолж байна

7-р сарын 4, 2016 3:52 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 35
q2
Х.ЦОМ

АН-ын дарга З.Энхболд болон тус намын удирдлагууд УИХ-ын даргын өрөөний үүдэнд мэдэгдэл хийж “УИХ-ын сонгуулийн дүнг зарим дүүрэг, хэсгийн хороодод хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас маргааш /2016.07.05/ чуулган хуралдуулах нь хууль бус гэж үзэж байгаа” гэв. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “УИХ-ын тухай хуульд заасны дагуу анхдугаар чуулганыг зарлахдаа Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан намуудтай зөвшилцөх ёстой ч зөвшилцөх ажил хийгдээгүй байгаа. Тиймээс маргааш анхдугаар чуулганыг хийх нь зохимжгүй байна. “60 тэрбум төгрөгөөр төрийн албыг зараад, тэр мөнгөөрөө сонгуульдаа орох” тухай МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын бичлэгийг хуулийн байгууллага ямар нэгэн шалгах ажиллагаа явуулсангүй. Саналын хуудас, хар машины тоо зөрсөн асуудал гарлаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 55 дугаар тойрогт гэхэд л саналын хайрцагнаас гарсан буюу гарын үсэг зарж авсан саналын хуудасны тооноос саналын хайрцагнаас гарсан хуудасны тоо 234-өөр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, сонгогчид санал өгөөгүй хуудас хар машин руу орсон байна гэсэн үг. Энэ зөвхөн нэг тойргийн асуудал юм. Энэ асуудлыг 76 тойргоор нягталж, шалгахгүйгээр анхдугаар чуулган хийх нь хууль зөрчих юм байна.Зарим газарт саналын хуудас дууссантай холбоотой асуудал. Саналын хуудсыг хувилж болдоггүй тусгай цаасаар хийдэг. Гэтэл дууссан саналын хуудастай аймгууд буюу Баян-Өлгий, Баянхонгор, Хэнтий зэрэг аймгуудад канондсон саналын хуудсаар санал авсан байгаа юм. 18 мянган “царцаа” буюу сонгогч нэг газраас хасагдаж, нөгөө газарт нэмэгдсэн. Энэ сарын 29-ныг хүртэл анхдугаар чуулганыг хийх цаг хугацаа бий. Тиймээс  дээрх асуудлуудыг СЕХ, Улсын бүртгэл, хуулийн байгууллагууд нягталж шалгасны дараа хэдэн хүнийг оруулах эсэхийг Ерөнхийлөгч, СЕХ шийдсэний дараа УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх хэрэгтэй. Канондсон хуудсаар санал авсан гэдгийг Д.Ганбат гишүүн нотолж байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 5 Сэтгэгдэл

Michael Ballack
2016 оны 9-р сарын 28

Great looking web site. Presume you did a lot of your very ownyour very own coding
Michael Ballack http://naturalchoicehydroponics.com/nch/modules.php?name=Your_Account&op=userinfo&username=GustavoN12

David Beckham
2016 оны 9-р сарын 28

I love looking at your web site. Thanks for your time!
David Beckham http://hotblood.dd-dns.de/home.php?mod=space&uid=203759&do=profile&from=space

Clemens Fritz
2016 оны 9-р сарын 28

say thanks to so considerablya lot for your site it aids a lot
Clemens Fritz http://haotongge.com/comment/html/index.php?page=1&id=69480

Seven
2016 оны 12-р сарын 1

Deep thought! Thanks for cottgibuninr.

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Legally Doryx With Free Shipping Worldwide Free Consultation Clavamox No Prescription [url=http://buyciali.com]cheap cialis[/url] Cialis Con Alcohol Sildenafil Prezzo

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *