З.Энхболд: Чингис хааны одон хүртэх шалгуур хангасан хүн байгаагүй

11-р сарын 6, 2018 8:54 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 15
11-6-8

Ч.ЗОТОЛ

Монголын төдийгүй дэлхийн бахархал болсон Чингис хааны мэлмий гийсэн, “Монгол бахархлын өдөр”  энэ сарын 8-нд тохиож байна. Энэ өдөр  монгол түмний дундаас  авьяас билэг, гавьяа зүтгэлээрээ шалгаран алдаршсан  нэг хүнд Ерөнхийлөгчийн зарлигаар  Чингис хаан одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Чингис хаан одон гардуулах ёслол болохгүй. Үүний учрыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Чингис хаан одонгийн эзэнд төрийн бус байгууллага болон иргэдээс санал ирүүлдэг.  Энэ жилийн хувьд 5-6 хүний материалыг ирүүлсэн байсан. Гэхдээ энэ хүмүүс дунд өмнөх жилүүдийн Чингис хаан одонгийн эздийн шалгуур хэмжээнд хүрэхээр нэр дэвшигч байгаагүй. Тиймээс   энэ жил Чингис хаан одонг гардуулахгүй гэж үзсэн. Ер нь бол энэ шагналыг заавал хэн нэгэнд олгох ёстой гэсэн зүйл байхгүй, шалгуурт тэнцсэн хүн байх ёстой” гэж тайлбарлав.

Чингис хааны одонг манай улс анх 2005 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд анхныг  Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатад гардуулсан юм.

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор  Монголын хөгжмийн урлагт хувь нэмрээ оруулж, “Чингис хаан” дуурь бичсэн  Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравт Чингис хаан одонг гардуулсан юм.

2007-2008 онд Чингисийн одон гардуулалгүй  алгасч,  2009 онд  Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд олгосон байдаг.  2010 онд  Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, тухайн үеийн УИХ-ын гишүүн  Р.Гончигдоржид, 2011 онд  Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандид Чингис хаан  одонг гардуулсан юм. Ерөнхийлөгч асан Н.Багабанди  энэ шагналыг санаачлагч юм.

2012 онд тухайн үеийн УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэлд, 2013 онд  Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномд Чингисийн одонг  гардуулсан байна.

2014 онд  “Эгэл бөөм квант орны онол”-ын чиглэлээр эрдэм, шинжилгээ судалгааны гарамгай бүтээл туурвин, “Намсрайн онол, аргачлал” нэр томъёог физикийн шинжлэх ухаанд оруулсан  академич Х.Намсрайд,  2015 онд дэлхийн утга зохиолын сан хөмрөгийг монгол уран сэтгэмжээр баяжуулан үндэсний өв соёлоо уламжлах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан  Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёод, 2016 онд улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж, Монгол Улсад сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд гарамгай амжилт гаргасан  Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт тус, тус гардуулсан юм.    2017 онд Монгол Улсын анхны Олимпийн аварга,  Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт Чингис хааны одонг  гардуулахдаа  Ерөнхийлөгч Х.Баттулга “Чингис хааны мэндэлсэн, Монгол бахархлын өдрөөр улсынхаа нэрийг дуурсган алдар гавьяа байгуулсан, авьяас билэгт эрхэмд жилд нэг удаа  Чингисийн одонг гардуулах нь ямар ч цаг үед нээлттэй” хэмээн  мэдэгдэж байв.

 

ЧИНГИС ХААН ОДОНГООР ШАГНУУЛАХ ШАЛГУУРЫГ ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 11 ДҮГЭЭР ЗҮЙЛД: 

11.1. Чингис хаан одонгоор дор дурдсан шалгуур хангасан хүнийг шагнаж, уг одон, түүний бичил хувилбар, үнэмлэх гардуулна:

11.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг;

11.1.2. Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүнийг;

11.2. Чингис хаан одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан олгоно хэмээн заажээ.

 

Тэгвэл Чингис хаан  одон хүртсэн эрхэмд  төрөөс дараах урамшууллыг олгодог юм байна.

  1. Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

  2. Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн Чингис хаан одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

  3. Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

  4. Чингис хаан одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй гэж Чингис хаан одонд нэр дэвшүүлэх, шагнах журамд заажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 9 Сэтгэгдэл

off white hoodie
2018 оны 11-р сарын 14

I wish to express my appreciation for your kindness for men and women who require assistance with in this idea. Your personal dedication to passing the message along had become definitely helpful and have frequently encouraged men and women much like me to realize their goals. Your own warm and helpful instruction indicates so much a person like me and far more to my colleagues. Thank you; from everyone of us.
off white hoodie http://www.offwhite.us.com

cheap jordans
2018 оны 11-р сарын 15

I precisely had to say thanks yet again. I’m not certain the things I would’ve used in the absence of the advice shared by you regarding such concern. It previously was an absolute challenging concern in my circumstances, but understanding the expert fashion you resolved the issue made me to weep for gladness. I am thankful for the information and then trust you know what a powerful job you are putting in training many people thru your web site. Most likely you’ve never met any of us.
cheap jordans http://www.jordansforcheap.us.com

vans outlet
2018 оны 11-р сарын 15

I am just writing to make you know of the nice encounter my wife’s girl gained reading through your webblog. She picked up such a lot of things, which include what it is like to have an awesome coaching nature to get a number of people clearly know precisely specified very confusing issues. You really surpassed my expectations. Thanks for imparting such good, dependable, edifying and even unique tips on this topic to Sandra.
vans outlet http://www.vans-outlet.us.com

longchamp
2018 оны 11-р сарын 16

I want to convey my admiration for your generosity supporting individuals who must have help with this important content. Your personal commitment to passing the solution all through turned out to be unbelievably invaluable and have frequently helped those much like me to realize their goals. Your amazing warm and helpful help signifies a lot a person like me and substantially more to my office workers. Warm regards; from all of us.
longchamp http://www.long-champ.us.com

yeezy shoes
2018 оны 11-р сарын 16

Thank you a lot for giving everyone such a terrific possiblity to read from this web site. It really is very beneficial plus full of a lot of fun for me and my office acquaintances to visit your blog really thrice in 7 days to read the newest tips you have got. Not to mention, I’m at all times fulfilled considering the beautiful secrets you give. Some 2 points on this page are in reality the most beneficial I have had.
yeezy shoes http://www.yeezy-shoes.us.org

adidas ultra boost
2018 оны 11-р сарын 16

I wanted to write down a brief word in order to express gratitude to you for those magnificent instructions you are placing on this website. My extended internet research has at the end been honored with good quality points to go over with my guests. I ‘d express that many of us website visitors are undoubtedly blessed to be in a fine website with very many outstanding people with valuable pointers. I feel quite happy to have come across your entire website and look forward to many more pleasurable minutes reading here. Thanks once again for everything.
adidas ultra boost https://42.herber.pl/ultra

moncler jacket
2018 оны 11-р сарын 17

Thank you a lot for giving everyone a very brilliant chance to read from this website. It is often so fantastic plus packed with amusement for me personally and my office acquaintances to visit your website really 3 times in one week to read the latest items you have. Not to mention, I am just always contented considering the great tactics you serve. Certain 2 points in this posting are absolutely the most efficient I have had.
moncler jacket http://www.monclerjacket.net

nike lebron 15
2018 оны 11-р сарын 17

I have to get across my admiration for your kindness giving support to people that have the need for help on this one area of interest. Your very own dedication to passing the message throughout ended up being incredibly good and has regularly helped men and women just like me to get to their aims. Your new valuable tips and hints means a great deal a person like me and substantially more to my office colleagues. Many thanks; from each one of us.
nike lebron 15 http://www.lebron15.net

longchamp handbags
2018 оны 11-р сарын 17

My husband and i felt quite happy when Emmanuel managed to conclude his studies because of the ideas he gained from your very own web pages. It is now and again perplexing just to continually be offering information that most people have been making money from. And now we acknowledge we’ve got the writer to give thanks to because of that. Those explanations you made, the easy blog menu, the relationships you will assist to promote – it is most impressive, and it is facilitating our son and our family do think the concept is entertaining, and that’s especially serious. Thank you for the whole lot!
longchamp handbags http://www.longchamphandbagsoutlets.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *