З.Болдбаатар: Заамарын алт олборлогчид мафи болжээ

9-р сарын 28, 2012 11:18 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 613

Д.МЯГМАР

 

Төв аймгийн Заамар сум алт олборлогчдийн хөлд сүйдээд байгаа талаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн З.Болдбаатартай ярилцлаа.

 

-Танайхан Төв аймгийн Заамар сум руу иргэдийн мэдээллийн дагуу шалгал­таар яваад ирсэн гэж дуул­лаа. Тэнд­хийн бай­галь ор­чин, бай­дал ямар байна вэ?

-“Заамар хаан” ком­па­нийн захирал Б.Мөнх­бат Заамарт жинхэнэ ду­раа­­раа дургиж болдгийг үзүүлж байна. “Заамар хаан” ком­панийнхан алт угаадаг буу тавьж, олбор­лолт хийж байгааг шалгаж үзээд, бүх техникийг нь лацдаад ир­лээ. Тэднийх хамгаалалт хийж байгаа нэрийдлээр хашаа татсан байна. Шөнө, дөлөөр шо­роог машин, машинаар нь зөөж, угааж алт олборло­чи­хоод өдөр нь юу ч бо­лоо­гүй юм шиг ажиллаж бай­на. Бас нин­жа нарыг ч хувь тохирон талбай руу оруулдаг су­рагтай.

-Ямар хэмжээний газ­рыг сүйтгэсэн байна вэ?

-Заамарт “Цагаан чу­луут”, “Өл” нэртэй газар бий. Нэг км урттай гурван жалганы шороог техни­кээр хуу хамжээ. Уур­хай ажиллахад ямар хэм­жээ­ний шороо гардаг би­лээ. Тийм дайны шороог Туулын эрэгт ас­ган шууд голын усаар угааж байна. Тэнд шороо угаадаг усан сан хүртэл байгуулчихаж.

-Мэргэжлийн хянал­тын байцаагч нарын чихэнд энэ асуудал хүрээгүй гэж үү?

-Тэд юу ч хийж чадах­гүй байна. Цагдаа, хуу­лийн­ханд асууд­­­лыг шил­жүүлж. Нөгөө­­­дүүл нь хэр­гийг хэ­рэг­сэхгүй болго­чихож. Төв ай­магт тэр том хүнийг дийл­дэг газар алга.

-Заамар сум олон цаг­даа­­тай гэдэг. Тэд нүдээ аниад энэ бүхнийг хараа­гүй мэт явж байгаа юм уу?

-Заамар сумын цаг­даа­гийн тасаг 18 хүний бүрэлдэхүүнтэй. Уг нь суманд нэг хоёр л цагдаа байдаг. Гэтэл тэд 18-уулаа байж хоёр жил алт олбор­лосон газрыг хараагүй, энэ тухай сонсоогүй өн­гөрч байгаа нь сонин бай­гаа биз. Цагдаагийн тас­гийнхан төрийн хувцас өмсөж, цалин авдаг байж тэр компанийн төлөө ажил­­­лаад байна. Энэ одоо юу болж байна вэ. Энэ байдлаараа манай улс гад­на, дотны компаниудад баялгаа алдаж, ямар ч татваргүй, сүйдсэн газар нутагтай үлдэж бай­гааг холбогдох байгуул­лагууд анхааралдаа аваа­сай.

-Ямар ч лиценз эзэмш­дэггүй, зөвшөөрөлгүй  ажил­­лаж байгаа гэсэн үг үү?

-Өмнө нь хоёр ч ком­пани тэнд хамгаалалт хийж байхад ингэж ол­бор­лолт хийж байгаагүй. Цааш­даа нэгэнт алтны нөөцтэй газ­рыг хэрхэн ашиглах вэ гэж ярьж байх зуурт ийм юм хийж байна. Тэднээр бай­галь сүйтгэ­сэн хохир­лыг төлүүлнэ. Асар их хэм­­жээ­ний хохи­рол гарах байх. Бид тэр газрын нө­хөн сэр­гээлтийн зардлын үнэлгээг мэргэж­лийн бай­гууллагаар гар­гуулж бай­на. Тал байсан газрыг ухаж алт олборлоод уул овоо шиг шороо овоо­лоод сууж байгаа хүмүүст хэн ч хариуцлага тооцох­гүй байгаа нь со­нин са­нагд­лаа. Тэр битгий хэл тэд хууль бусаар их хэм­жээний алт олбор­ло­хын тулд өөрсдийн хө­рөнгөөр 3,4 км сайжруул­сан зам барьсан байгаа юм. Эн­дээс “Заамар хаан” ком­пани улсад татвар тө­лөхгүй ямар ашиг­­тай ажил­лаж байгаа нь хараг­даж байгаа биз. Анх нэг жижигхэн экско­ва­тортай ажиллаж байсан. Одоо тэднийх олон то­ног төхөөрөмж, том том тех­ник­тэй болчихож. Нэг техник нь л гэхэд 200-300 сая төгрөгийн үнэтэй бай­на гээд бод доо. Бид бүх техник, хэрэгслийг нь лац­­даад ирлээ. 

-Төв аймаг, Заамар су­мын засаг захиргааныхан нутаг нь сүйдэж байхад энэ асуудалд хэрхэн хан­даж байх юм?

-Сумын Иргэдийн хур­­­­лын дарга нь энэ хууль бус ажиллагааг өөгшүүлж байна. Сумын ИТХ-ын дарга нь нэг тогтоол гар­гажээ. Тэнд нөхөрлөл мая­гаар ажиллаж алт ол­бор­лох талаар тусгаж. Энэ шийд­вэр нь хуульд ний­цээгүй. Ашигт малт­ма­лын газраас тэр шийд­вэ­рийг хууль зөрч­­­сөн гэж үзэж байна. Тэнд нинжа ажиллуулах ямар ч бо­ломж­гүй гэсэн шийдвэр гар­гасан юм бай­­­на. “Заа­мар хаан” ком­­­­панийнхан тэр газрыг хам­гаалах нэ­рээр ямар ч зөв­шөөрөл­гүйгээр алт ол­бор­­лож бүр лицензийг нь авахаар хөө­­цөлдөж яваа гэнэ. Сумын ИТХ-ынхан энэ газарт “Заамар хаан” компа­ниар нөхөн сэргээлт хийл­гэх тогтоол гаргаж. Нөгөө­дүүл нь ийм үйл ажиллагаа явуулдаггүй л байхгүй юу. Хөдөөний дар­­га нар ингэж л хоо­рондоо хуйвалдаж ну­таг, усаа мөнгө олох хэ­рэг­сэл болгож дуусгаж бай­на. ИТХ-ын дарга нь ярилц­лага өгөхгүй зуг­таад байна. Мань хүн но-той нь хараг­даж байна лээ. Су­мын За­саг дарга, ул­сын бай­цааг­чийг энэ ком­па­нийн за­хирал да­рам­тал­­чихдаг гэж иргэд хэлж байна. Б.Мөнх­бат “Та нар яваад заргал­даарай. Би бүх асуудлыг мөнгөөр шийд­нэ” гэж хэл­дэг гэнэ. ИТХ-ын ихэнх төлөөлөгчийг со­ронз мэт өөртөө татсан хүн тэнд байна. Энэ газрыг хэн нэгэнд ашиглуулахгүй гэхдээ биш. Гол нь хууль зөрчдөг хүмүүст хариуц­лага тооцохгүй улам өөг­шүүлж шагнах гэж байгаа юм шиг хандах нь буруу.

-Заамар сумын захир­гааныхныг Ав­лига­тай тэм­цэх газарт өгч бол­доггүй юм уу?

-АТГ-т тэднийг шал­гуу­лахаар өмнө нь өгч байж. Төд удалгүй хэрэг нь хэрэгсэхгүй бол­чих­сон гэнэ. Хуульд нь асуу­дал байна уу, хууль­чид нь авлигалдаад байна уу, уч­раа олохоо байлаа. Энэ хэ­рэгт эрүүгийн хэрэг үүсгэх ёстой. Заамар бол ганц­хан Б.Мөнхбатын хувь, эзэмш­лийн нутаг биш шүү. Хууль бусаар алт ол­бор­лоод байгаль орчныг там болгож байхад Мон­го­лын төр, захиргааныхан мэдсэн ч мэдээгүй царай­лаад явж байгаад би гай­хаж байна. Бидний хүсч байгаа зүйл байгалийн баялгийг хууль бусаар олборлож буй сүлжээг тас­лан зогсоомоор байна. Алт ухагчид бүр сүлжээнд ор­чих­сон. Тэнд нь цагдаа нь багт­даг, ИТХ-ын дарга нь ч орчихсон. Заамарт хууль бусаар алт олборлодог мафийн сүлжээ бий бол­чихож. Энэ сүлжээг зог­соож өгвөл их баярлана.  УМБГ-ын Байгаль хам­гаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэсэгтэй бид энэ намраас хамтран ажиллаж эхэл­сэн. Тэд байд­­лыг нү­дээр үзээд бүр гайхаж бай­на лээ. Ямар хүн ийм хэр­гийг хэрэг­сэх­гүй болгов гээд л. 

-Тэнд хэдий хэмжээ­ний нутаг сүйдсэн гэсэн тооцоо байна уу?

-Нийтдээ 6000 гаруй га талбай Заамарт сүйджээ. Нө­хөн сэргээсэн нь тун бага. Одоо ч ухсаныгаа булсныг нөхөн сэргээлтэд тооцохоо болиод удаж бай­на шүү дээ. Унаган төр­хөнд нь оруулах шаардлага тавигдаж байна. Эзэнгүй, хариуцагчгүй эвдэрсэн газар маш их. Хо­хир­лын үнэлгээг хэ­ний зардлаар хийх нь то­дор­хой­гүйгээс болоод Мон­голын газар нутаг сүй­дэж байна. “Хо­хирлын үнэл­гээг гаргах газар байх­гүй” гэдэг шалт­гаа­наар шүүх, прокурор өчнөөн хэр­гийг хэрэг­сэх­гүй болго­сон. Тө­рөөс энэ ажлын зардлыг гаргаж баймаар юм. Урт нэртэй хуульд энэ газар багтаа­гүй. Байгаль орчны хохирлын үнэлгээг бид өөсрдөө гар­гаж байна.

-Нэгэнт эвдэрсэн энэ газрыг яах ёстой вэ?

-Энэ газар урт нэртэй хуульд хамрагдаагүй бо­ловч Тусгай хэрэгцээний газарт орсон. Энэ газ­рыг Тусгай хэрэгцээний га­зарт байлгавал байнга хам­гаалах хэрэг гарна. Эс­вэл Заамар сумынхан орон нутгийн иргэдээ дэм­жиж сумаа хөгжүүлэ­хэд нэмэртэй өөр гарц хайж болох юм. Их хаадын үеэс цусаараа хамгаалж ирсэн газар нутгийг нэг хүн луйв­раар хөлжихдөө ашиглаж, нэг хэсэг хүн авлигаар цадаж байх ёсгүй.

Цаашид Уул уурхайн яам, АМГ хууль зөрчсөн этгээдүүдэд огт ха­риуц­лага хүлээлгэхгүйгээр ли­цензээр “шагнал” өгдөгөө зог­соох хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *