З.Баянсэлэнгэ: Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлнэ

10-р сарын 7, 2015 9:47 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 245
10-7-3

М.ЦЭЦЭГ

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс тодруулав.

Шинэ хуульд тусгасан гол заалтуудаас дурдахгүй юу?

Хуулийн төслийг эрчим хүч, автозам зэрэг холбогдох бүхий л салбартай нягт уялдаатай боловсруулсан. Барилгын ажилтнуудыг амь насны даатгалд хамруулах, барилгын компани ажилтнуудыг  бүртгэлжүүлж мэдээллийг ил тод байлгах, ашиглалтын гэрчилгээг чанар аюулгүй байдлын төвшингөөр нь ялгах, төрийн зарим чиг үүргийг ТББаар гүйцэтгүүлэх гээд шинэ зохицуулалтууд нэлээд бий.

Төрийн зарим чиг үүргийг ТББаар гүйцэтгүүлэх гэдэг нь ямар учиртай юм бэ?

Төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх, олон шат хүнд суртлыг багасгах зорилгоор барилгын ажилтныг давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох, барилгын тусгай зөвшөөрөл олгох зэрэг төрийн ажлыг  мэргэжлийн холбоо ТББаар гүйцэтгүүлэхээр заасан байгааЖишээлбэл, барилгын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой ямар их чирэгдэл гардгийг бид мэднэ.Тэгэхээр  өмнө нь тусгай зөвшөөрөл 28 хоногт олгодог байсныг өөрчилж, 10 хоногт олгож байхаар тусгаж байна. Ер нь яам аж ахуйн үйл ажиллагаа явуулах биш бодлогын яам байя гэж тусгасан.

Өнгөрсөн амралтын өдөр газар хөдөлсөн. Барилга нурахад хариуцлага хэн хүлээх вэ гэдэг зохицуулалт шинэ хуульд байхгүй гэж та байнгын хорооны хурал дээр хэлсэн?

Хуулийн зохицуулалтгүй явж ирсэн асуудал. Үүнийг одоо шинэ хуулийн төслөөр зохицуулж байна. Манай яам журам гаргадаг. Нийслэл яамнаас давсан журам гаргадаг. Жишээлбэл, газар хөдөллөө гэхэд  барилга нурсан тохиолдолд нийслэл хариуцах уу, яам хариуцах уу гэдэг зохицуулалт өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуульд байхгүй.

Саяхан таны нэг ярилцлага гарсан тухайд тодруулж болох уу. Нэлээд ширүүн үг, хэллэгтэй ярилцлага өгчээ, та?

Би тэр ярилцлагыг харсан. Энэ дашрамд би албан ёсоор хэлье. Би тийм муухай агуулгатай, аймаар үг хэллэгтэй ёс зүйгүй ярилцлага өгөөгүй. Надтай зөвхөн салбарын тухай л ярилцсан. Миний  үгийн санд тиймбацаан, новш, хулгайч,товарищгэсэн үг байхгүй. Би өөрөө гайхсан. Зориуд миний үг хэллэгийг мушгин гуйвуулж эвгүй хурц хэллэгтэй муухай өнгөтэй ярилцлага гаргасан байна лээ. Би аль болох алдаа гаргахгүйг хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ талаар залруулга гаргах байлгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Frontal Hair Loss Propecia Priligy Directions Certified Canadian Pharmacy Viagra cheapest cialis 20mg Albuterol No Perception Needed Side Effects Of Canine Amoxicillin

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *