З.Баянсэлэнгэ: 10 хувийг хэрэгжүүлэх ажил тун ойртлоо

10-р сарын 23, 2015 12:32 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 112
oron_suuts

М.ГАН

Барилга, хот байгуулалтын яам болон Сангийн яамныхан саяхан хуралдаж, орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудлаар хэлэлцжээ. Ингэхдээ хоёр талаас хэд хэдэн хувилбар гаргасан бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн сан, орон сууцны үнэ ханш болон бусад олон талын судалгаа, мэдээлэлд тулгуурлан боловсруулсан аж. Яамд боломжтой хувилбарыг олохоор бүх чиглэлд олон талаас нь судалж ажилласны үр дүнд  саналаа нэгтгэж чадсан байна. Энэ талаарСанхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулснаар 10 хувийн урьдчилгааг хэрэгжүүлэх ажил тун ойртлоо, зээлийн хэрэгжилтийг хурдан эхлүүлж, аль болох олон иргэнийг хамруулахыг хичээж байнахэмээн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өчигдөр мэдэгдсэн юм. Шийдэхэд хүндрэлтэй байсан энэ ажлыгурагшлуулна ахиулнахэмээн амлаж байсан З.Баянсэлэнгэ сайд үнэхээр хичээж ажиллаж, хэлсэндээ хүрч байна.

Ямартаа ч олон хүний хүсэн хүлээсэн орон сууцны урьдчилгаа 10 хувь хэрэгжихээр болж байгаа аж. Засгийн газраас ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгон бууруулах шийдвэрийг гаргахдаа 200 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг баталсан бөгөөд уг санхүүжилтийг шууд гаргах хөрөнгө, боломж байхгүйгээс энэ ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр болжээ. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг иргэд өөрсдөө гаргаж, 20 хувийг төрөөс дэмжин олгох энэ  асуудал анх яригдсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн тул иргэдийн дунд эргэлзээ бий болсон. Тэгвэл дээрх мэдээлэл орон сууцтай болохыг хүсч буй олон мянган иргэнд итгэл төрүүлж, хонгилын үзүүрт гэрэл аслаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *