З.Батбаяр: Ерөнхийлөгч эдийн засгийн өршөөлд л хориг тавих байсан

8-р сарын 24, 2015 9:42 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 140
zms

Ч.ҮЛ-ОЛДОХ 

МАХН-ын нарийн бичгийн дарга, хуульч З.Батбаяртай ярилцлаа.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухайхууль УИХ-ын ээлжит бус чуулганаарбатлагдсан. Энэ хуулийн талаар та ямар байрсуурьтай байна?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар нэлээд хэ­дэн хуулийг баталж гар­га­сан. Тэр дотор улс ор­ны амьдралд ихээхэн чу­хал үүрэг гүйцэтгэж боло­хуйц хоёр хууль бий. Нэг нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих ту­хай хууль, нөгөө нь Өр­шөөлийн тухай хууль. Хү­мүү­сийн дунд Эдийн зас­гийн өршөөлийн тухай хууль, Эрүүгийн өршөөл үзүү­лэх тухай хууль гэсэн нэрээр яригдаж байгаа.

Хоёр хуулийн  нэгээс нь нөгөөг салгах аргагүй, хамтад авч үзэх ёстой гэж бодож байгаа. Нэгдүгээрт, эрүүгийн байна уу, эдийн засгийн байна уу аливаа өршөөлийн  хууль нь  эрүүгийн гэмт хэргийн гол үндэслэл болсон дахин гарахгүй байх  урьдчилан сэргийлэх  нөхцөл болгох үүднээс гаргадаг. Тиймээс  өршөөлийн хуулийг эрүүгийн ял шийтгэл авч байгаа хүмүүсийн тоо, гэмт хэргийн байдал зэргээс хамаарч тодорхой хугацааны давтамжтайгаар гаргадаг. Монгол Улсад гурван жил тутам Өршөөлийн хуулийг гаргах нь зүйтэй гэж үздэг. Яагаад гэвэл, нийт ял авч байгаа хүмүүсийн дийлэнх нь 2.6-3 жилийн ял авдаг.  Өршөөлийн энэ хуультай зэрэгцээд бид Эдийн засгийн ил тод байдлын тухай буюу Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг баталсан. Өмнө нь 2008 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хууль гаргаж байсан. Тэр хуулиар татвар төлөөгүй, татвараа нуун дарагдуулсан этгээдүүдийг өршөөсөн. Тэгвэл одоо Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих  тухай хуулиар  татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ямар нэгэн байдлаар эдгээрийг төлөөгүй эсвэл үл хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөө бүртгүүлээгүй буюу бусдын нэр дээр бүртгүүлэн нууснаа  ил болгосон, эсвэл хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан этгээд  ил болгосон тохиолдолд түүнд хүлээлгэхээр байсан ял шийтгэлийг өршөөж, чөлөөлөхөөр хуульчилсан байгаа. Хамрах хүрээг нь аваад үзвэл, татвар, нийгмийн даатгал,  нуун дарагдуулсан үл хөдлөх эд хөрөнгө, хөрөнгө орлогын мэдүүлэг гэсэн зүйлүүд байна.

Сөрөг талыг нь юу гэж харж байна?

-Орж ирэх ёстой  байсан татварууд саатах тал бий. Гэхдээ нөгөө талдаа нуун дарагдуулсан байсан хөрөнгө орлого, татварыг  ил гаргах давуу талтай. Мэдээж хуулийн эдийн засгийн давуу тал, үр өгөөжийг эдийн засагчид тодорхой хэлэх байх.

Хуулийн эргэн тойронд дуулиан тарьж байгаа төрийн албан хаагчдыг өршөөх гэж байна гэсэншүүмжлэлийн тухайд та юу хэлэх вэ?

-Татварын өршөөлд  хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан төрийн албан хаагчид хамрагдах уу гэдэг асуудал хамгийн том маргаан тарьж байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийн заалтуудаас харахад  төрийн албан хаагчид хамрагдахгүй байхаар хуульчилсан байна.

Хуульд хөрөнгө бүхий этгээд гэж зааглаад байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдэд төдийлөн хүртээмжгүй гэжойлгогдож байгаа. Гэтэл хөрөнгөтэй хүмүүсийн толгойг илсэн, эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулжиргэдэд хүртээлгүй хууль санаачилж баталлаа гэсэн шүүмжлэл дахиад л тавигдаж байгаа?

-Байдлыг аваад үзвэл, татвар төлөөгүй этгээд, нийгмийн даатгалын шимтгэл төлөх этгээд, хөрөнгөө нуусан этгээд, хөрөнгө орлогоо мэдүүлэх байсан этгээдийг хамруулсан, жирийн иргэдэд ямар нэгэн хүртээлгүй хууль гэдэг нь ойлгомжгүй. Хэдийгээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай гэсэн сайхан нэртэй ч хөрөнгө бүхий, түүнийгээ ямар нэгэн байдлаар төрийн байгууллагуудаас нууж байсан тэр этгээдэд хэрэгтэй гэж хэлж болохоор байгаа юм. Харин сайн  гэж хэлж болох нь нууж байгаа хар сүүдрийг ил болгосноороо давуу талтай. Түүнээс биш олон хүнийг хамруулсан, олон нийтэд зориулагдсан хууль биш. Харин Эрүүгийн өршөөлийн  хууль бол  ойролцоогоор 3000 орчим хүн шоронгоос гарч, маш олон хүн хэрэг бүртгэх, шүүх шатанд явж байгаа хэргүүдээсээ чөлөөлөгдөж төрдөө баярлаж байгаа бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль маань хөрөнгө бүхий этгээдүүдэд л зориулсан хууль байгаа.

Хичнээн хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгж өршөөгдөх нь тодорхойгүй байх шиг?

-Албан ёсны тоо, баримт гараагүй байх шиг байна. Ер нь бол цөөн хүн, аж ахуйн нэгж хамрагдах байх.

Тиймээс л зарим иргэн  бухимдаж байгаа. Захын иргэн ломбардад эд хөрөнгөө тавиад хүүний өрөндбайдгаа тавиад туучихаж байна шүү дээ. Олон хүн ингэж хохирсон. Гэхдээ эдийн  засгийн  мэдлэгээсээшалтгаалж тэр бүр бухимдлаа ил гаргахгүй байна уу даа. Тэгсэн атлаа  Эрүүгийн өршөөлийн хуулийгэсэргүүцэх хүн олон  байна?

-Тантай санал нэг байна. Тиймээс иргэдийн бухимдал цаг үеийн байдал, улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалж Эрүүгийн өршөөлийн хууль дээр гарч ирж байгаа болов уу. Түүнээс биш   иргэдийг үнэхээр бухимдуулж байгаа зүйл нь өршөөлд хамрагдсан  Ерөнхийлөгчийн хэлээд цөөн хэдэн авлигын  хэрэг бус, Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдаад байгаа хэргүүд. Тэрбум, тэрбумаар нь татвар төлөх байсан этгээд түүнийгээ төлөхөөргүй болчихож байна шүү дээ. Гэтэл таны хэлдгээр ломбардад 100 мянган төгрөгийн өртэй байгаад нөгөөх нь хэд дахин өссөнөөс түүнийгээ төлөхөд амьдралд нь маш хүнд болсон иргэдэд  Эдийн засгийн өршөөлийн хууль үйлчлэхгүй. Жирийн иргэд тэр болгон татварын алба, нийгмийн даатгал, эд хөрөнгөтэй харьцахаас илүү ердийн зээлийн хэлбэртэй үйл ажиллагаа явуулдаг ломбард, банк бус санхүүгийн байгууллагаар  үйлчлүүлдэг. Тэр хүмүүст хууль хамааралгүй.

Эрүүгийн өршөөлийн хууль олон нийтэд зориулагдсан, олон хүнийг хамруулсан гэж байна. Олон хүн, үрхүүхдээ, хань ижлээ гэсэн гэр бүлүүд баяртай байгаа ч  Төрийн тэргүүн  маань нэг хүнд зориулсан хуульгэж шүүмжилж байгаа. Зарим хүн  зөв, буруу гэдэгт эргэлзэж байна.Аль нь бодитой вэ?

-Энд нэг л хариулт хэлмээр байна. Жишээ нь, Ж.Капла нарын гурван этгээдийн толгойлж байсан компани 30 орчим тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулсныхаа төлөө ял хүлээсэн. Ерөнхийлөгч маань анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тэр хүмүүст уучлал үзүүлсэн. Тэр хүмүүст уучлал үзүүлсэн учраас гэмт хэрэг үйлдээгүйтэй адил болж нутаг орон руугаа чөлөөтэй буцсан. Нөгөө компани нь тэр хүмүүс чөлөөлөгдөж гэм буруугүй гэдэгтэй адилхан болсон  учраас мөнгөө авах гэж шүүхэдсэн. Шүүхээс мөнгийг нь төлүүлэхээр шийдсэн. Гэтэл одоо Эдийн засгийн өршөөлийн хуулиар аваад үзвэл, нөгөө 30 тэрбум төгрөгийн татварын өрийн асуудлаас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, захиалгатай хууль буюу хэн нэгэн хүнд зориулж хууль хийнэ гэж хэзээ ч байхгүйн илрэл энэ. Хууль олон нийтэд зориулагддаг. Гэтэл тэр дотор цөөн хэдэн хүн  хамрагдах  магадлал бий. Үүнийг яагаад хэлэв гэвэл, Ж.Капла эрүүгийн өршөөлд хамрагдахгүй, уучлал үзүүлсэн хүнд энэ хууль хамаарахгүй. Тэгвэл  таны асууж байгаа, Төрийн тэргүүний хэлж байгаа нэг хүн гэдэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болж таарч байх шиг байгаа юм. Гэтэл тэр хүнд Ц.Элбэгдорж гуай өөрөө уучлал үзүүлсэн. Тэгэхээр Ж.Каплад үзүүлсэн уучлалын дараа Өршөөлийн хууль үйлчлэхгүй байгаатай адил Н.Энхбаярт үзүүлсэн уучлалын дараа Өршөөлийн хууль тэр хүнд бас үйлчлэхгүй шүү дээ. Тэгэхээр Өршөөлийн хуулийг нэг  хүнд зориуллаа гэсэн шүүмжлэл гаргаж, түүнээ дэвэргэж байгаад ард нь Эдийн засгийн өршөөлийн  хуулиа хэл амгүй авч үлдэх гэсэн арга гэж харж байгаа.

Эдийн засгийн өршөөлийн хуульд  Ерөнхийлөгч яагаад хориг тавиагүй юм бол. Та юу гэж харж байна?

– Хоёр хуулийн эдийн засаг болоод нийгэмд үзүүлж байгаа  эерэг, сөрөг нөлөөллийг аваад үзэх юм бол Эдийн засгийн өршөөлийн хууль маш цөөн хүнд зориулагдсан ч гэсэн маш их хэмжээний  эерэг, сөрөг нөлөөтэй. Засгийн газар болон зарим эдийн засагч Эдийн засгийн өршөөлийн хуулийг хар дансыг ил болгосон сайн талтай гэж магтаад байгаа. Ард иргэдийн дунд бол шударга ёсны гэдэг хэмжүүрийг алга болголоо гэж шүүмжлэлтэй байгаа. Бас нэг зүйл бол Ерөнхийлөгч хэрэв авлигачдыг болоод  мөнгө төгрөг идсэн уусан төрийн албан хаагчдыг өршөөхгүй  гэсэн зорилгоо хүчтэй хэрэгжүүлэхийг хүссэн  бол Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд хориг тавих ёстой байсан. Энэ хуулиар Ж.Капла нартай холбоотой  30 тэрбумын татварын өр өршөөгдөхөөр байгаа, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн Оюутолгой дээр тавьсан хоёр тэрбум орчим ам.долларын асуудал мөн адил. Зөвхөн үүгээр тооцоод үзэхэд аль хэдийнэ хоёр тэрбум ам.долларын асуудал өршөөлд хамрагдаад явчихаж байна. Тэр нь Монголын эдийн засагт нөлөөтэй юу, Монголын ард түмэнд нөлөөтэй юу. Ард түмний талд байсан бол Ерөнхийлөгч маань  эдийн засгийн өршөөлд хориг тавьсан бол ихээхэн нөлөөтэй байх байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Cytotec Par Voie Vaginale Propecia Canada No Prescription Finasteride 1mg Viagra Tipi [url=http://brandciali.com]buy generic cialis[/url] Buying Levitra Online Without Prescription Acquistare Viagra Generico Italia Vente Levitra Pharmacie

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *