Юрий Шатунов: Эхнэрээ төрөхөд хажууд нь байлаа

3-р сарын 20, 2013 8:39 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 797
Оренбургийн өнчин хүүхдийн асрамжийн га­зарт байхдаа “Белые розы” дууг дуулан хүүхэд, за­луусын шүтээн

Оренбургийн өнчин хүүхдийн асрамжийн га­зарт байхдаа “Белые розы” дууг дуулан хүүхэд, за­луусын шүтээн болж яв­сан Оросын алдарт дуучин Юрий Шатунов саяхан бүл нэмж охинтой болжээ. Юра, Светлана хоёр Дэн­нис хэмээх долоон настай хүүтэй билээ. Светлана Мюнхен хотын эмнэлэгт амаржиж 4.2 кг, 54 см охин төрүүлэхэд Ю.Ша­тунов хажууд нь байсан аж. “ОК” сэтгүүлийнхэн нэрт дуучинтай утсаар холбогдож баярт мэдээг нь хуваалцжээ. Эдүгээ 40 настай Шатунов гэр бү­лийн хамтаар Германы Мюнхен, Оросын Сочи хотод ээлжлэн амьдарч байна.

 

-Добрый день, Юрий!

-Добрый, добрый. Энэ үнэхээр добрый (сайн сай­хан) өдөр байна.

-Сэтгэгдэл ямар байна даа?

-Илэрхийлэхэд хэцүү байна. Надаас гарч буй сэтгэл хөдлөлийг хянаж чадахгүй байна, тэгээд л гүйцээ. Мэдээж их баяр­лаж байна. Охинтой бо­лохыг их хүлээж байлаа. Охинтой ч боллоо, энэ баярт хязгаар алга.

-Та эхнэрээ амаржихад хажууд нь байсан уу?

-Тийм ээ.

-Жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Юу ярих вэ? Хүнд­рэл­гүй амаржлаа. Би бага ч болтугай тусалж, гэргийгээ тайвшруулж, зо­ригжуулж байлаа. Сайн эмч, сувилагч нар байхад аав нь өөр юу хийж чадах билээ дээ.

-Дуу дуулж болох бай­сан юм биш үү?

-Үгүй ээ, үгүй. Миний дуу эмч нарт саад болох вий гэж бодоод больсон. Охин маань 2013 оны гу­рав­дугаар сарын 13 гэсэн их гоё өдөр аав, ээждээ ирлээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *