ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван өвд батламж гардууллаа

3-р сарын 7, 2018 9:20 am Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг, спорт Уншсан: 30
4

С.УЯНГА

 Монгол Улсаас өнгөрсөн онд ЮНЕСКОд бүртгэгдсэн гурван өвд батламж гардуулах ёслол  өчигдөр болов. Энэ үеэр ЮНЕСКОийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.

 Өнгөрсөн жилд ЮНЕСКОд ямар өв бүртгэгдсэн бэ?

Монгол Улсаас ОХУтай хамтранДагуурын ландшафт”-ыг 2017 оны долоодугаар сард Бүгд Найрамдах Польш Улсын Краков хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулганаар оруулан Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад оруулсан. Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Данжуурын гэрэлт хөшөөг ЮНЕСКОгийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтад өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн. Мөн БНСУын Жэжү аралд өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон ЮНЕСКОгийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны чуулганаарУул овоо тахих Монгол зан үйлөвийг нэр дэвшүүлэн ЮНЕСКОгийн Яарал­тай хамгаалах шаард­лага­тай Соёлын биет бус өвийн жагсаалтад орууллаа.

Өвүүдийг бүртгүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Мөн хамгийн олон жилийг зарцуулсан ямар өв байдаг вэ?

-Өвүүдийг тусгай ангилалаар тус тусад нь бүртгүүлдэг бөгөөд ЮНЕСКО-д бүртгүүлэх ажилд судлаач эрдэмтэд, байгууллага хамт олон, хувь хүн хүртэл ажилладаг. “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан нь даяаршлын нөлөөгөөр тахилгат ариун дагшин газрууд хүний үйл ажиллагаанаас шалт­гаалан гэмтэх, улмаар үгүй болох аюулаас хамгаалахын сацуу уламжлалт зан үйлээ өвлөн авч үлдэхэд ач холбогдолтой. Энэ өвийг  бүртгүүлэхийн тулд манай улсын мэргэжилтнүүд долоон жил ажилласан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Amoxicillin 250mg Capsules For Cats Acquisto Viagra Line Italia buy generic cialis Buy Viagra Online In Francia Viagra Umsatz Pfizer Online Doxycycline

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *