Юлия Просянникова: Монголчууд их элгэмсүү бололтой

4-р сарын 10, 2018 11:51 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 20
IMG_8399

Ч.ТУЛГА

 ОХУын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид манай оронд ирлээ. Тэд өчигдөр орос хүний мөн чанарын тухай өгүүлсэнОросын гайхамшигжүжгээ толилуулсан бол өнөөдөр бяцхан үзэгчдэдээ зориулжАладины шидэт дэнлүүбүтээлээр бэлэг барих юм. Тус театр 78 жилийн түүхтэй. Одоогоор байнга тоглогддог 30 гаруй бүтээлтэй аж. Жүжигчин Юлия Просянниковагаас Монголд ирсэн сэтгэгдлийг нь асуухадБид 1400 кмийг туулж, замдаа их ядарсан. Харин танай сайхан орон хаврын зөөлөн бороотой биднийг угтлаа. Монгол хүмүүс их элгэмсүү бололтой. Үргэлж инээмсэглэх юмгэв. Харин жүжигчин Алексей ТерехинТанайх орчин үеийн их сайхан хоттойгоос гадна авьяаслаг уран бүтээлчдээр дүүрсэн театртай юм байна. Манай хоёр театрынхан хамтран ажиллах, туршлага солилцох шинэ зам нээгдлээ гэж бодож байна. Танай уран бүтээлчдийг төрөлх театртаа урьж байнагэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 5-р сарын 31

Cialis Generika Legal cialis no prescription India Generic Drugs Online Pharmacy Can Lasix Be Given Im Cialis Super Active Difference

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *