Юанийн ханш тогтворжжээ

8-р сарын 19, 2015 10:46 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 89
119920460-pic4_zoom-1000x1000-45758

Ж.Цогзолмаа

Өнгөрсөн долоо хоногт юанийн ханш 20 жилд анх удаа ам.долларын эсрэг чангарсан нь дэлхий дахинд шуугиан тариад байсан билээ. Тэгвэл өчигдөр энэ байдал намжиж, хятад мөнгөн дэвсгэртийн олон улсын валюттай харьцах ханш тогтворжлоо хэмээн “Блүүмберг” мэдээллээ.

Өнгөрсөн мягмар гаригт Хятадын Төвбанк юанийн ханшийг 1994 оноос хойш анх удаа 1.9 хувиар бууруулснаар гадаад валютын эсрэг чангарах үндсийг тавьсан билээ. Энэ шийдвэртэйгээ холбоотойгоор тус банк цаашид гарах нөлөөллийг тооцон, валютын эрэлт, нийлүүлэлтийг ажиглаж буй аж.

Харин худалдаачид юанийн ханш цаашид үүнээс илүү унахгүй байх гэсэн хүлээлттэй байгаа юм. Дунджаар найман шинжээчийн дунд явуулсан санал асуулгаар энэ сарын 12-ноос хойш юанийн ам.доллартай харьцах ханш энэ оны сүүл гэхэд 6.5 болно хэмээжээ. Өнгөрсөн хугацаанд энэ ханш 6.8 байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Yamary
2016 оны 12-р сарын 1

That’s not just logic. That’s really sesinble.

Lacey
2016 оны 12-р сарын 1

Was totally stuck until I read this, now back up and ruignnn.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *