Ю Вэншенийг суллахыг шаардлаа

2-р сарын 2, 2018 10:31 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 28
10

Германы Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн болон хүний эрхийн коммисар Бэрбэл Кофлер БНХАУ-ын эрх баригчдад Бээжинд  өнгөр­сөн сарын 9-нд тэм­цэлд уриалсан хэргээр баривч­лагдсан  хүний эрхийг хамгаалагч, өмгөө­лөгч Ю Вэншенийг суллахыг шаарджээ.  Өмгөөлөгч Ю Вэншен 2013 онд Ерөнхийлөгч болсон Си Жиньпиний авлигын эсрэг эхлүүлсэн цуврал арга хэмжээг эсэргүүцсэн байр суурь баримталж буйгаа олон удаа илэрхийлж байсан юм.  Мөн тэрээр өнгөрсөн сард тус улсын эрх баригчид ерөнхийлөгчөө шүүм­жилсний төлөө өмгөөлөгчийн эрхийг нь цуцалсныг буруушаасан билээ. Анхандаа түүнийг төрийн ажилд саад болох гэсэн хэмээн буруутгасан. Харин одоо түүнийг тэмцэлд өдөөн хатгасан хэргээр шалгаж байна гэж Ю Вэншений  эхнэр Ху Янь   ярьжээ.  Түүнч­лэн түүнийг цагдаагийнхан нөхөрт нь тулгасан хэргээр дуудаж уулзсан байна.

Кофлер хийсэн мэдэгдэлдээ Ю Вэньшений хэргийн ул­маас БНХУА-д өсөн нэмэгдэж буй хүний эрхийн асуудалд санаа зовж буйгаа илэр­хийлжээ.   Тэрээр Ю Вэншен  БНХАУ-д ард­чил­сан шинэчлэл хийхийг дэмжихийн тулд  энэ бүхнийг хийсэн гэв. Мөн  Ю Вэншен даруй­хан суллагдах ёстой гэж онцолсноос гадна  БНХАУ-ын эрх ба­ригчдыг тус улсын үнд­сэн хуулиар иргэний эрхийг  хангаж байгаа эсэхийг баталгаажуулахыг шаардлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *