Ё.Балдан: Манай театрууд үхмэл, ямар ч хэрэггүй бүтэц болсон

3-р сарын 21, 2017 11:14 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 101
3-21-6h

Т.БАТСАЙХАН

Сэлэнгэ аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудад 46 жил ажилласан найруулагч ЁндонжамцынБалдантай ярилцлаа.

ТаТайзны орон зайн хөдөлгөөннэртэй ном гаргах гэж байна. Нэрнээсээ эхлээд их сонирхолтой юм. Номынхоо тухай ярихгүй юу?

Би 1970, 1980 оноос эхлээд театрын тайзны орон зайн хөдөлгөөний талаар сонирхож эхэлсэн. Сүүлийн үед энэсанаагаа бүтээл болгох хүсэл төрж биеллээ олж байна. Ном маань дөрвөн хэсэгтэй. Буцах, үйлдэх, урагшлах, нөхцөлт илэрхийллээс цааших хөдөлгөөн гэсэн агуулгатай юм. Театр өөрөө үүсэхдээ ямар ч тавилга, хэрэгсэлгүйхавтгай орон зайд үүсчээ. Харин хөдөлгөөн театрыг бий болгосон байнаЭнэ хөдөлгөөний тухай дэлхийн алдартайэрдэмтэн судлаачид болох Питер Брук, В.Э.Мейерхольд, К.С.Станисловский нар судалсан байдаг. Түүнийг ньсоёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Н.Пүрэвдагва маань орчуулжээ. Энэ хүмүүсийн онол дээр тулгуурлан номоогаргах гэж байна.

Энэ таны анхны ном уу?

За бараг тийм дээ. Өмнө нь жүжигчний уран чадварын талаар нэг ном гаргаж байлаа. 13 хувь хэвлэгдээд дуусчбайсан. Түүнийг найз Н.Пүрэвдагватаа авчирч үзүүлээд заавар зөвлөгөө авч байсан. Найруулагч хүн учрааснасаараа эвлүүлгийн ухааныг хийсэн байна. Тиймээс ном бичиж найруулах надаас тийм ч хол асуудал бишХаринтеатрын онолын тухай бичнэ гэдэг амаргүй. Сүүлийн 2000 жилд дөрөвхөн хүн л театрын тухай бичсэн байна. Тэгээд бодохоор сэдвийн хувьд хатуухан санагдах нь бий.

Та дэлхийн алдартай эрдэмтдийн театрын тухай онолыг судалжээ. Ер нь манай театрын хөгжлийн талаарямар дүгнэлтэд хүрэв?

Би  1980 ондҮзэгчгүй театр”  гэж бичиж байлаа. Тэр хэвээрээ л байна. Театр маань нийгмээ дагаж хөгжих ёстой. Гэтэл манай театрууд үхмэл, ямар ч хэрэггүй бүтэц болчихоод байна. Үзэгчгүй учраас ерөөсөө л амьгүй байна. Хот, хөдөө гэлтгүй бүгд л тийм болсон. Дуурийн театрт өнөөдөр юу болж байна. Хэдэн найруулагч, хэдхэн хүний лтоглоом болж байнаУг нь ийм байх ёсгүй юм. Театр гэдэг хүний оюун санааны ариун сүм юм. Мөн театр мааньнийгмийн амьдралыг дүрслэхдээ өөрийн хэлтэй байх ёстой. Тэр хэл нь мохоо болсон. Ийм дүгнэлтэд хүрээд чнэлээд цаг хугацаа өнгөрлөө. Сайжирсан юмгүй л байна. Мөн сүүлийн үед урлагийнхан нэг л сайхан хувцас, будмал нүүр болсон. Зарим нэг дуучны өмнөөс ичих юм. Тэдэнд бүтээл гэж юу байна аа. Тэдний дууг хэн сонсожбайгаа юм бэ. Өөрийгөө л баясгаж, өөртөө л дуулж өгч байгаа. Харамсалтай нь тэрийгээ ч мэдэхгүй байхжишээтэй. Урлаг гэдэг чинь ариун юм шүү дээ. Хүлээн авч байгаа хүндээ, дуучиндаа ч баясал, ухаарал, нэг тиймгэгээн зүйл төрүүлж байдаг. Гэтэл одоо үзэгчид хий л хөөрөөд байна. Тэгээд зарим нь нэг л их гонгиносон, гансарсан юм дуулаад л байх юм. Тиймээс урлаг бол хүний сэтгэл рүү л сайн сайхныг цутгаж байх ёстой юм.

Та МУБИСийн найруулагчийн ангийг төгсчээ. Сургуулиа төгсөөд л Сэлэнгэд очсон уу?

Тийм ээ. Би 1967 онд Сэлэнгэд томилогдож очсон байна. Тэндхийн Соёлын төв, театр, телевиз зэрэг газарт 46 гаруй жил ажиллалаа. Энэ хооронд хүний амьдралд элдэв зүйл тохиолдоно шүү дээ. Хөдөө орон нутагт  өөрийндураар уран бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Сэлэнгийн соёлын ордон маань намайг очих үед өөрийн гэсэнбайргүй байлаа. Нэг зааланд бүгдээрээ шахцалдаж суудаг байсан ч чанартай уран бүтээл гардаг байжээ. Би тэртеатрыг яавал өөрчилчих бол гэсэн бодолтой  байсан. Театр гэхээр л нэг улаан хөшиг, тал талаас тусгасан гэрэлбайлаа. Би энэ хэвшмэл байдлаас гаргах гэж их оролдсон. 1970-1980 оны үед шүү дээ. Тэр бодлоо тээж явсаарямар ч гэсэн номонд баринтаг гэж шийдсэн. Түүнээс биш том том найруулагч нар шиг тоймтой алдартай уранбүтээл хийж чадаагүй.

Тухайн үед ямар жүжиг найруулж үзэгч олондоо хүргэж байв?

Хамгийн анх Буриадын Шагжийн ЦэрэнгийнДөл бадарсан ширэнгэгэдэг жүжгийг тоглож байлаа. Веатнамцэргүүдийн тухай бүтээл байлаа. Түүнээс хойш А.АрбузовынЭрхүүд болсон явдал”, С.ЭрдэнийнӨдрийн одгээдбүтээлүүд бий.

Та магадгүй төвийн театруудад ажилласан бол олон алдартай бүтээлүүдэд оролцох байсан байх л даа. Энэталаар боддог уу?

Ер нь Сэлэнгээсээ гарч үзээгүй дээ. Энэ 46 жилийн хугацаанд Булганд нэг хэсэг ажилласан байдаг. Яагаад ч юмнутагтаа шигдээд, нисч өгөхгүй байлаа. Ингэж явсан маань буруудаагүй байх аа. Би хувь тавилангаараа л амьдарчирсэн хүн.

Таныг үеийнхэн таньКантБалдан хэмээн хочилдог. Энэ ямар учиртай юм бэ?

Германы филасофичийн нэр л дээ. Оюутан байхаасаа л энэ хочтой явлаа. Багш нартайгаа жаахан маргаанүүсгэдэг оюутан байсан. “Багшаа тийм үү, үнэн юм уу, яагаадгээд л аливаа онолыг ухаж асууна. Түүнээс үүдэнмаргаан гарна. Хо.Нацагдорж гэдэг хүнЧи ер нь яг Кант юм байна аагээд энэ нэрийг өгч байсанОдоо ч заримнь Кант л гэж байдаг. Сэтгэлд таарах юм нэг л байдаггүй байлаа. Багш нарын ярьж байгаа зүйл ч  хайрцагласанойлголт өгөөд байсан.

Мөн таныг гавьяат жүжигчин Б.Сарантуяаг Сэлэнгэд тоглолттой байхад нь хөөсөн гэж ярьдаг. Юу болсон юмбэ?

Б.Сарантуяа чинь театргүй дуучин шүү дээ. Тийм байж театрыг үл хүндэтгэх ёсгүй л дээ. Тухайн тайзан дээртоглож байгаа бол хүндэтгэх ёстой. Гэтэл хүн зарчихаад л, тэдэн хувийг төлнө, тэрийг нь төлөхгүй гээд даналзаадбайх шаардлагагүй. Тухайн үед би Соёлын төвийн дарга байлаа. Гэтэл мөнгө төгрөгийн асуудлаас болоод бидмаргаад явсан. Хотод ирээдСэлэнгээс бусад нь сайхан хүлээж авсан. Сэлэнгэчүүд намайг хөөсөнгэж ярилцлагаөгсөн байдаг. Түүнээс хойш Б.Сарантуяа Сэлэнгэд очиж тоглоогүй байх аа. Ер нь манайхан жаахан таарамжгүйхүлээж авдаг. Өөрөө ч мэднэ.

Та урлагт 46 жил зүтгэжээ. Энэ он жилүүдээс та юу олж авав?

-Намайг анх сургуулиа төгсөөд очиход Сэлэнгэ маань Ажилчны Соёлын ордон, Аймгийн соёлын ордон гэсэн хоёр урлагийн байгууллагатай байлаа. Ажилчны Соёлын ордон нь мод боловсруулах үйлдвэр дотроо байв. 1000 гаруй ажилтантай байсан учраас тэдний урлаг соёлын үйл ажиллагааг нь манай театр хариуцан ажилладаг.  Үндсэндээ би Ажилчны Соёлын ордон, Аймгийн соёлын ордон гэсэн хоёр байгууллагад нэг зэрэг ажилладаг байв. Гэхдээ уран бүтээл тал дээр ажиллах боломж байсангүй. Өөрийгөө яах вэ, ямар уран бүтээл хийх вэ, хэрхэн хөгжүүлэх вэ гэж тэр үед ерөөсөө бодсонгүй. Жүжигчдээ яаж хөгжүүлэх вэ, үзэгчдээ хэрхэн уйдаахгүй байх вэ л гэж бодоод байсан байна. Тухайн үед надтай ажиллаж байсан хүмүүсээс одоо 10 гаруй гавьяат төрсөн. Бид тэднээрээ бахархаж суудаг.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *