Японтой харилцаагаа хэвийн байдалд оруулахаар ажиллана

1-р сарын 29, 2018 11:39 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 25
14

 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой Бээжинд болсон хурлын үеэр уулзсан байна. Тэрээр түүнд БНХАУ хоёр орны хоорондын харилцааг хэвийн байдалд нь эргүүлэн оруулах тал дээр Японтой ажиллах болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Учир нь хоёр орон удаан хугацааны турш тэдний хооронд болж өнгөрсөн гунигт түүхийн талаар маргалдсаар ирсэн юм. Тухайлбал, Бээжин Токиог дэлхийн II дайн болон түүнээс ч өмнө эх оронд нь халдах ёсгүй байсан хэмээн шүүмжилсээр ирсэн билээ.  Мөн одоо ч гэсэн БНХАУ-ын  зүүн өмнөд тэнгисийн арлуудтай холбоотой газар нутгийн маргаан тэдний хооронд өрнөсөн хэвээр байна. Гэвч тэд харилцаа холбоогоо сайжруулах гэж оролдож ирсэн бөгөөд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин нар өнгөрсөн арваннэгдүгээр сард Вьетнамд болсон бүс нутгийн чуулганы үеэр уулзсан билээ. Ван И Таро Конод түүний   айлчлал нь хоёр орны харилцааг сайжруулах хүсэлтэй байгааг харуулж байна. БНХАУ тэдний хоорондын харилцааг сайжруулах нь хоёр орны сонирхол гэдгийг батална гэснийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамныхан гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Мөн энэ асуудалд эерэг тал болон саад бэрхшээл ч байсан гэж Ван И хэлжээ. Тэрээр  хоёр орон үргэлж усны урсгал сөрөх  онгоц шиг байж ирлээ.  Ахиц дэвшил гаргахгүй бол бүх асуудал хойшилсоор байх болно гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Acquisto Viagra Legale Cialis Kaufen Bewertung Avodart online cialis Propecia Igual Prozac No Prescription Needed

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *