Японд олон хүнийг нүүлгэн шилжүүлэв

7-р сарын 30, 2018 9:46 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 15
7-30-8

Д.АРИУН

Японы баруун бүс нутгийг бямба гаригт дайран өнгөрсөн “Жондари” хар салхины улмаас 16 хүн бэртэж гэмтэн, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжсэн талаар NHK агентлаг өчигдөр мэдээлжээ. NHK-гийн мэдээлснээр гадаа явж байсан хүмүүс хүчтэй салхины улмаас, дотор байсан иргэд цонхны хагарсан шилнээс болж бэртэл гэмтэл авсан байна.  Киото хотод хүчтэй салхины улмаас түймэр гарсан нь 12 барилга байшинд тархсан бол Киото, Осака,  Нара хотод 8000 байшин гэрэл цахилгаангүй болсон байна. Орон нутгийн 140  гаруй нислэгийг цуцалсан. Төмөр замын зарим чиглэлийн хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.

“Жондари” хар салхи нь 35 км/цагийн хурдтайгаар Японы баруун хэсгийг дайран өнгөрч байгаа юм. Хар салхины дараа тус улсын баруун болон төвийн бүс нутагт их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгааг Үндэсний цаг уурын хүрээлэнгээс  анхааруулжээ.

Долдугаар сарын эхээр Японд үер хөрсний гулгалт болсноос 225 хүн амь насаа алдаж, 76.7 тэрбум иений хохирол учраад байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *