Ялалтын баяр ба Монголчууд

5-р сарын 9, 2018 12:25 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 56
1492497759_8805-550x300

Т.САЙХАН

Аугаа эх орны дайны ялалтын баяр өнөөдөр тохиож байна. ЗХУ-ын арми нацистын Германы армийг бут цохиж дэлхийд энх тайван тогтоож чадсан билээ.  Түүхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш Орос орон даяар урьд өмнөхөөс илүүтэй сүр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлсээр байна.Улаан талбайн ёслолын сүрт жагсаал энэ баярын өдрийн гол утга учир. ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн зарлигаар ялалтын баярыг ОХУ-ын арав гаруй хотод нэгэн зэрэг эхлүүлдэг болсон. Тиймдээ ч сvр жавхлан, оролцогчдын тоо, хэмжээгээр маш өргөн хүрээнд болдог билээ. Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд онцгойлон оролцсон. Тодруулбал, 1942 онд БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган ам.доллар, 2,5 сая бие төгрөг  шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.
1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ. Дайны жилүүдэд  Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор  Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write my college essay for me http://sdfeklhjyujg.com/

Cheers, Loads of info.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *