Ялалт байгуулсан 76 гишүүний түр үнэмлэхийг өнөөдөр гардуулна

7-р сарын 1, 2016 9:49 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 91
7-1-1

Д.ГЭРЭЛ

Сонгуулийн санал авах өдөр буюу уржигдар УИХ болон аймаг, нийслэлийн ИТХын сонгуулийн явц ямар байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 13:00, 17:00, 23:00 цагт урьдчилсан мэдээллийг шуурхай хүргэсэн. Тэгвэл  өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн ирц болон дүнг албан ёсоор хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Долоо дахь удаагийн парламентын сонгуульд санал өгсөн сонгогчдын ирц өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байв. Санал хураалт 22:00 цагт дууссан даруйд саналын хуудсыг автомат машин хэрхэн тоолж буйг хэвлэлийнхэнд нээлттэй байдлаар хүргэсэн юм. 2012 онд сонгуулийн дүнг нэгтгэхээр нэлээд олон цаг хүлээлгэж олон нийтэд эргэлзээ төрүүлж байсан бол энэ удаад нээлттэй, шуурхай мэдээлсэн нь сонгогчдын эргэлзээг тайлсан гэж болно.

Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 72.1 хувь нь саналаа өгсөн тул хуулийн дагуу хүчин төгөлдөр болсныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн юм. Үүнээс аймгууд 75.5 хувь, нийслэлийн ирц 68 хувьд хүрчээ. Завхан аймгийн 17  дугаар тойрог хамгийн өндөр буюу 85.9 хувийн ирцтэй байсан байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо УИХын гишүүнээр сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг хуультай.

Өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо урьдчилсан дүн болоод сонгогдсон гишүүдийг танилцуулах, гишүүдэд түр үнэмлэх олгох асуудлыг хуралдаж, шийдсэн байна. Мөн гишүүнээр сонгогдсон сонгогчдын нэрсийн жагсаалтыг Ерөнхийлөгчид айлтгахаар тогтжээ.

Ялалт байгуулсан 76 гишүүний түр үнэмлэхийг өнөөдөр 12:40 цагт гардуулах юм. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн албан ёсны мэдээгээр УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, есөн суудлыг АН, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нэг суудал авчээ. Харин хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээр Ж.Эрдэнэбат 7962, Б.Баттөмөр 6653, Б.Жавхлан 6716, О.Содбилэг 5751, О.Баасанхүү 4222, Д.Дамба-Очир 4725, Д.Оюунхорол 7616, Ж.Энхбаяр 11408, Б.Саранчимэг 8660, Б.Батзориг 8985, Ж.Батзандан 8491, С.Жавхлан 11829, Д.Сарангэрэл 6331, Ц.Нямдорж 9648, Л.Болд 5296, Д.Цогтбаатар 8043, Cү.Батболд 7340, Т.Аюурсайхан 12704, М.Оюунчимэг 6590, Ө.Энхтүвшин 6558, Д.Ганболд 6844, А.Ундраа 9802, Ж.Ганбаатар 10614, С.Эрдэнэ 7477, Д.Лүндээжанцан 7672, Ц.Гарамжав 9241, Н.Учрал-9486, Д.Сумъяабазар 9577, Б.Ундармаа 9673 хувийн санал авсан талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Мөн аймгуудын ИТХ-ын сонгуулийн дүн өчигдрөөс гарч эхэлсэн юм. Тухайлбал, МАН Дундговь, Булган, Орхон, Говь-Алтай, Сэлэнгэ зэрэг аймгийн ИТХ-д олонх болсон мэдээлэл байна. Энэ удаагийн  УИХ-ын сонгууль жижиг 76 тойргоор зохион байгуулагдаж, 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн. Нийт нэр дэвшигчдийн 129 нь эмэгтэй нэр дэвшигч байсан. Сонгуулийн тухай хуульд заасан эмэгтэйчүүдийн квотын дагуу АН, МАН тус бүр 16 эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ ДҮНГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

2016 оны нийслэлийн ИТХын сонгуульд 286 хүн нэр дэвшин өрсөлдсөн. 45 тойргийн дүн мэдээгээр 34 тойрогт МАН ялалт байгуулж, 11 тойрогт АНын нэр дэвшигчид суудал авсан юм. 45 нэр дэвшигчээс ес нь эмэгтэй төлөөлөгч байгаа бол тэдний тав нь АНаас, дөрөв нь МАНаас сонгогдсон байна.

НИТХ-ЫН ТОЙРГИЙН ДУГААР

НЭР

ДҮҮРЭГ

НАМ

1-р тойрог

Л.Нарантуяа

Баянгол

АН

2-р тойрог

Ж.Батсайхан

Баянгол

МАН

3-р тойрог

Ж.Батбаясгалан

Баянгол

МАН

4-р тойрог

Ц.Одонтунгалаг

Баянгол

АН

5-р тойрог

Д.Мөнхжаргал

Баянгол

МАН

6-р тойрог

Ш.Анхмаа

Баянгол

МАН

7-р тойрог

Т.Батцогт

Баянзүрх

АН

8-р тойрог

М.Тулгат

Баянзүрх

АН

9-р тойрог

Ч.Гантулга

Баянзүрх

МАН

10-р тойрог

Н.Баярмөнх

Баянзүрх

МАН

11-р тойрог

Б.Сүхбаатар

Баянзүрх

МАН

12-р тойрог

Д.Амарбаясгалан

Баянзүрх

МАН

13-р тойрог

Т.Цэрэнноров

Баянзүрх

МАН

14-р тойрог

С.Эрдэнэтуул

Баянзүрх

МАН

15-р тойрог

Э.Бат-Амгалан

Баянзүрх

МАН

16-р тойрог

Б.Отгонсүх

Сонгинохайрхан

МАН

17-р тойрог

Ц.Төрхүү

Сонгинохайрхан

МАН

18-р тойрог

Ц.Сандуй

Сонгинохайрхан

МАН

19-р тойрог

Б.Цолмон

Сонгинохайрхан

МАН

20-р тойрог

Б.Бямбадорж

Сонгинохайрхан

МАН

21-р тойрог

Д.Баярсайхан

Сонгинохайрхан

МАН

22-р тойрог

С.Мөнхчулуун

Сонгинохайрхан

МАН

23-р тойрог

М.Халиунбат

Сонгинохайрхан

МАН

24-р тойрог

Р.Дагва

Сонгинохайрхан

МАН

25-р тойрог

Д.Баттулга

Сүхбаатар

АН

26-р тойрог

Х.Хатанбаатар

Сүхбаатар

МАН

27-р тойрог

Д.Бадарсан

Сүхбаатар

АН

28-р тойрог

О.Мөнгөншагай

Сүхбаатар

МАН

29-р тойрог

Г.Төмөрбаатар

Сүхбаатар

МАН

30-р тойрог

П.Баярхүү

Сүхбаатар

МАН

31-р тойрог

Ц.Байгальмаа

Хан-Уул

МАН

32-р тойрог

Ё.Цацралтуяа

Хан-Уул

АН

33-р тойрог

П.Батчимэг

Хан-Уул

АН

34-р тойрог

Б.Түвшин

Хан-Уул

АН

35-р тойрог

Ж.Алдаржавхлан

Хан-Уул

МАН

36-р тойрог

Э.Бат-Үүл

Хан-Уул

АН

37-р тойрог

Б.Мөнхбат

Чингэлтэй

МАН

38-р тойрог

Н.Батсүмбэрэл

Чингэлтэй

МАН

39-р тойрог

Ш.Үнэнбат

Чингэлтэй

МАН

40-р тойрог

Ц.Баатархүү

Чингэлтэй

АН

41-р тойрог

М.Эрдэнэбат

Чингэлтэй

 

42-р тойрог

Ж.Эрдэнэбат

Чингэлтэй

МАН

43-р тойрог

Ц.Сандаг-Очир

Багануур

МАН

44-р тойрог

Б.Батнасан

Багахангай

МАН

45-р тойрог

С.Амарсайхан

Налайх

МАН

 Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *