Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг огцруулах асуудал МАН дотор яригдаж эхэллээ

11-р сарын 12, 2018 1:08 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 24
46018124_252809272058712_4667952709935038464_n

 

Т.САЙХАН

ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалнуудын асуудал олны анхаарлын төвд байна.  Энэ асуудлаас үүдэн одоогоор ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг үүрэгт ажлаа өглөө.  Мөн эрх баригч нам дотор асуудал хурцдаж, хэнийг явуулах хэнийг нь авч авч үлдэх талаар ч яриад эхэллээ.  МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудалтай холбогдсон Засгийн газрын гишүүдэд нэн тэргүүнд хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.  Тэгэхээр одоо ЗТХ-ийн сайд Я.Содбаатар,  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарын асуудал сөхөгдөх бололтой.  УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын хувьд “Эпато анарваан” ХХК-ийн нэрээр1.2 тэрбум ам.долларын зээл авсан байдаг.   Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн эзэмшдэг “Хархираан хөгжил” ХХК-ийн нэр дээрээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авсан нь ил болоод байгаа билээ.

 Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *