“Volkswagen”-ий гүйцэтгэх захирал огцорлоо

9-р сарын 24, 2015 3:38 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 69
9-24-14

Д.АРИУН

Германы “Volkswagen” компанитай холбоотой дуулиан үргэлжилж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Мартин Винтеркорн огцорч байгаагаа есдүгээр сарын 23-нд болсон удирдах зөвлөлийн хурлын дараа  мэдэгдсэн талаар Германы ZEIT ONLINE сайтын мэдээлсэн байна. Мартин Винтеркорн тус компанитай холбоотой үүсээд байгаа асуудалд ихээхэн цочирдож байгаагаа илэрхийлээд “Volkswagen”-д одоо шинэ баг, шинэ алхам хэрэгтэй” гэсэн байна. Компанийн шинэ захирлын нэр баасан гаригт тодрох аж.

 “Volkswagen” компанийн АНУ-д нийлүүлсэн дизель хөдөлгүүртэй автомашин нь АНУ-д мөрдөж байгаа стандартаас даруй 40 дахин их хорт утаа ялгаруулж байсныг шинжээчид тогтоожээ.  Ингэхдээ тус компани утаа шалгах төхөөрөмжөөр шалгах үед хэвийн мэт харуулдаг программ ашиглаж байсан ч илэрчээ. Энэ тухай мэдээлэл есдүгээр сарын 21-нд анх цацагдсан юм.

АНУ-ын холбогдох албаны мэдээллээр бол, 2009-2015 оны хооронд “Volkswagen”, “Audi” маркийн 500 мянга орчим машин ийм асуудалтай байгаа гэнэ. АНУ-ын хуулиар “Volkswagen” компани өнөөдөр нэг автомашинд 37,500 долларын торгууль төлөх нөхцөл үүсээд байгаа юм. Энэхүү дуулианаас болоод тус компанийн хувьцааны ханш уналлтай байгааг lenta.ru мэдээлжээ.

Эх сурвалж: www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *