Владимир Путин 2024 онд дахин сонгогдох уу?

6-р сарын 21, 2018 10:21 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 19
6-21-5

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд бусад нэр дэвшигчийг давуу байдлаар ялсанаар одоогийн албан тушаалаа улиран хаших болсон. Харин Левада төвөөс өнгөрсөн сарын 24-30-ныг хүртэл  явуулсан судалгаагаар ОХУ-ын иргэдийн талаас илүү хувь нь  Владимир Путиныг 2024 онд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа нь дууссан ч энэ албан тушаалд нь улируулан сонгохыг хүсч байгааг тогтоосон байна.  Энэ нь ерөнхийлөгч Владимир Путины улс орны хөгжлийг баталгаажуулахаар санал болгож буй зорилтууд нь улс орны хөгжлийн аюулгүй байдалд баталгаа болж байгаа нь тэдэнд итгэл найдвар төрүүлж байгаатай холбоотой аж. Мөн мэргэжилтнүүд саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь тэдний итгэлийг олж авсан гэж “Спутник” агентлагт ярьсан байна. Үүнээс гадна тэдний нэг нь ч ирээдүйд Үндсэн хуульд нэг хүн гурван удаа улиран сонгогдох боломж олгох зорилгоор Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах талаар  хэлэлцэж болохыг үгүйсгээгүй байна. Тухайлбал,улс төр судлаач Леонид Поляков “Энэ судалгааны үр дүн нь нэг талаар ерөнхийлөгч Владимир Путинд хүмүүс итгэж байгаа болон түүний ажилд сэтгэл хангалуун байгааг харуулж байна. Түүнчлэн түүнтэй өрсөлдөх хүчтэй  өрсөлдөгч байхгүй  нь ард түмний дэмжлэгийг хүлээж байна” гэжээ.  Түүнээс гадна улс төр судлаач Александр Конков “ОХУ-ын иргэдийн ихэнх нь ерөнхийлөгч Владимир Путины төрх,улс орныг хөгжүүлэх тухай түүний үзэл бодолтой холбоотой гэж бодсон учраас сонгуульд түүнд саналаа өгсөн. Одоо  хийсэн сонголтоо баталгаажуулах хэрэгтэй”  гэв. Харин Леонид Поляковын үзэж байгаагаар  хэдийгээр ерөнхийлөгч Владимир Путин  нэг биш удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах талаар төлөвлөөгүй  гэж хэлж байсан. Гэхдээ төрийн тэргүүнийг гурван удаа улираан сонгох  хөдөлгөөн гарч болох юм гэв.  Мөн тэрээр мужийн удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт хийж байгаа нь ерөнхийлөгч Владимир Путин өөрчлөлт хийхээр бэлдэж байгааг гэрчилж байна. Тэрээр тэнд албан тушаалд тавьж болох боломжтой нэр дэвшигчдийг ажиглаж байна. Энэ хүмүүсийн дунд одоогийн ерөнхий сайд Дмитрий Медведев орж байгаа юм. Улс төр судлаач Леонид Поляков  ерөнхийлөгч Владимир Путинд итгэж байгаа нь их чухал хүчин зүйл гэж онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *