Вилл Смит: Орос орон миний гайхшралыг үргэлж төрүүлдэг

7-р сарын 15, 2018 6:22 pm Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 45
37184173_2108762042716151_3613030650942062592_n

Х.Оюунболд

АНУ-ын жүжигчин, рэппер Вилл Смит хэвлэлийнхэнд Орос оронд ирэх болгондоо гайхширдаг гэж ярьжээ. Өмнө нь ОХУ-д ирж байсан тэрээр “Оросын түүх, уран барилгыг бодох болгонд энэ орон намайг үргэлж гайхшруулдаг” гэв.  Вилл Смит ОХУ-д дахин ирэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ оронд ирсэн хүн агуу их түүхийг мэдэрдэг гэж онцоллоо. Хүүхэд, ач нартаа ОХУ-ын түүнд төрүүлсэн сайхан сэтгэгдлийн тухай ярина гэж амласан АНУ-ын дуучин,хөгжмийн зохиолч Ники Жем “Орос орон бол гайхамшигтай” гэж үзэж байна гэв.Мөн ДАШТ-ийн дууг тэд нартай хамтран дуулах Албанийн дуучин Эра ИстрефиОросын ард түмнийг найрсаг зочломтгой болохыг онцлоод “Оросууд их зочломтгой, эелдэг хүмүүс юм” гэсэн байна. Түүнчлэн “Аль улсаас ирсэн  хүнд ч ОХУ таалагдана. Би энд байгаадаа баяртай байна гэж ярьжээ. Мөн дуучин Вилл Смит сэтгүүлчдэд ярьснаар ОХУ,Хорватын хооронд болсон шөвгийн дөрөвт шалгарах эрхийн төлөө хийсэн тоглолт ДАШТ-ий үеэр болсон бусад тоглолтоос хамгийн дурсагдахуйц нь болсон аж.  Тэрээр энэ хоёр багийн тоглолт миний хувьд эргэн санах тоглолт боллоо. Хорватын хаалгач тоглолтын сүүлчээр хөлөө гэмтээсэн ч  торгуулийн цохилт хийхэд ойрхон байгааг мэдэж байсан. Иймээс ч тэр өвчнөө мартах хэрэгтэй болж тоглолтыг орхиж яваагүй. Огт эргэлзээгүй. Би Хорватын багийг тоглохыг хараад хожихгүй нь гэж бодсон. Гэвч хаалгач нь торгуулийн цохилтыг хаасан нь намайг гайхшруулсан гэж Вилл Смит сэтгүүлчдэд ярьсан байна. Харин  аваргын төлөө тоглох Хорват, Францын алийг нь ч дэмжихгүй. Учир нь надад дэмжиж байсан баг байсан. Гэвч бүгд гэртээ харьцгаасан. Иймээс төвийг сахина.  Тэрээр ер нь энэ ДАШТ-ий үеэр би төвийг сахиж байсан гэв.Вилл Смит Бразилийн хөлбөмбөгчин Неймарыг  их сайн жүжигчин гэж тодорхойлоод,түүний тоглолтын хэв маяг дуучинд таалагдаж байна гэжээ. Тэрээр “Би жүжигчнээр удаан ажиллаж байна. Надад итгэ. Неймар бол их жүжиглэх авьяастай супер од гэж хэвлэлийнхэнд хандан хошигножээ. Үүнээс гадна дуучин Вилл Смит “Би Бразилд их удаан амьдарч байсан. Надад Бразилийн шигшээ баг таалагддагаас гадна Неймартай их өвөрмөц харилцаатай. Бид нэг хотод байсан учраас 10 гаруй удаа уулзахыг оролдож байсан. Гэвч чадаагүй. Тэр бол миний шүтэн биширдэг тоглогч. Миний зүрх сэтгэл Бразилийн багийнх гэж ярьсан байна. Неймар Бразилийн баг  Бельгийн багт 2:1 харьцаагаар хожигдож, ДАШТ-аас хасагдахаас зайлсхийж чадаагүй. Тэрээр энэ ДАШТ-ий таван тоглолтод  хоёр гоол оруулсан. Гэвч Неймар тоглолтын үеэр удаа дараалан гаргасан үйлдлийнхээ улмаас хатуу шүүмжлэлд өртөөд байгаа юм. Харин ОХУ-д зохиогдож байгаа ДАШТ-ий сүүлчийн тоглолтын өмнө дуучин Вилл Смит, Ники Жем болон Эра Истрефи нар энэ тэмцээний албан ёсны сүлд дууг Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд дуулах юм.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *