Венецид “АCQUA ALTA” улирал эхэллээ

10-р сарын 19, 2012 12:17 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 614

Н.МӨНХЖИН

 Италийн Венеци хотод “Аcqua alta” буюу усны төвшин дээшил­дэг улирал эхэлж тус хотын жуулч­дын гол гудамжууд, Гэ­гээн Мар­косын төв талбай усанд автлаа. Венецид ирж буй жуулчид усны гутал өмсч, эсвэл хөл нүц­гэн явж бай­на. Зарим нь албаар Вене­цийн усанд автсан гудам­жаар хөл нүц­гэн алхах энэ улирлыг сонгон ирдэг ажээ. Энэ үеэр тус хотын идэш уушийн газрууд зав­сар зайгүй дүүрч, үнэ нь ч нэмэгддэг байна.

“Аcqua alta” улирал эхлэхэд далайн усны төв­шин нэмэгдэж, сал­хины хүч ихэссэнээр арал-хо­тын гудамж, тал­бай яг өвд­гөөр татам усаар дүүр­дэг ажээ. Үүнээс илүү үер бол­доггүй. Венецийн сэт­гэл татам уран барилгуу­дын хормой усанд авт­санаар нууран дээр тогт­сон уран барилгын цог­цолбор ка­мерийн дуранд хамгийн их буудаг ажээ.

Яг энэ үеэр хуримаа хийхээр товлосон хосууд цөөнгүй байдаг. Энэ жил най­ман хос Венецид ху­ри­маа хийж, Гэгээн Марко­сын талбай дээр гутлаа гартаа барин хуримын хувцастайгаа зургаа ава­хуул­жээ. “Аcqua alta” ули­рал арав гаруй хоног үр­гэлж­лээд ус татардаг ажээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *