Венесуэлийн сөрөг хүчнийг “Гитлерийн өв залгамжлагчид” гэжээ

4-р сарын 1, 2013 10:04 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 259
Вене­суэлийн тө­рийн тэргүүний сонгуульд өр­сөлдөж байгаа Ерөнхий­лөгчийн үүрэг гүйцэт­гэгч Николас Мадуро сөрөг хүчний төлөө­лөгч­дийг “Гитлерийн өв залгамжлагчид” гэж нэрлэлээ.

Вене­суэлийн тө­рийн тэргүүний сонгуульд өр­сөлдөж байгаа Ерөнхий­лөгчийн үүрэг гүйцэт­гэгч Николас Мадуро сөрөг хүчний төлөө­лөгч­дийг “Гитлерийн өв залгамжлагчид” гэж нэрлэлээ. “Тэд Гитлерийн Германы еврей хүмүүсийн эсрэг явуулж байсан ажиллагааг санагдуулж байна. Гитлерийг залгамжлагчид Кубын ард түмний эсрэг кампанит ажил өрнүүлж байна” хэмээн Н.Мадуро Баринас мужид мэдэгджээ. Кубын 30 мянган эмч, сувилагч Венесуэльд ажил­лаж, тус улсын ядуу ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Каракас хариуд нь Кубад өдөрт 100 мянган баррель нефть нийлүүлж байгаа билээ. Сөрөг хүчнийхэн “Эрх баригчид эргэлзээтэй үйлчилгээ­ний хариуд нефтиэ бэлэглэж байна” хэмээн үзэж байгаа аж. Дөрөвдүгээр сарын 14-нд болох Венесуэлийн Ерөнхий­лөгчийн сонгуульд эрх баригч намаас Николас Мадуро, сөрөг хүчнээс Энрике Каприлес нар өрсөлдөж байгаа юм. Э.Каприлесийн ээж нь Холокостоос зугтан Польш нутгаа орхисон еврей хүн ажээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *