В.Якунин Н.Алтанхуягтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ

4-р сарын 18, 2013 10:00 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 666
“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ.

“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ. Ноён В.Якунин ирэх сарын эхээр Монгол Улсад зочлон ирэхээр товлосон байна. Засгийн газрын тэргүүнд илгээсэн түүний захидлыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд өнөөдөр албан ёсоор гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. Элчин сайд захидлаа өөрийн биеэр гардуулсан нь учиртай гэнэ. Өмнө нь В.Якунины илгээсэн захидал Ерөнхий сайдад ирэхээсээ өмнө задарч хэвлэлд нийтлэгдэж байсан учраас энэ удаад хаширлажээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *