В.Путин, Б.Обама нар өнөөдөр уулзана

9-р сарын 28, 2015 10:51 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 52
obama-putin_2637988b

М.ХҮСЛЭН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама нар өнөөдөр уулзаж магадгүй. Тэд Нью-Йоркт болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга уулзалтад оролцож байгаа билээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдэгдсэнээр Владимир Путин Б.Обаматай уулзахаас гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай ч хэлэлцээр хийх аж.

В.Путин, Б.Обама хоёрын уулзалтыг хийх санаачлагыг Америкийн тал гаргасан хэмээн Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг дамжуулсан. “АНУ-ын засаг захиргаанаас Ерөнхийлөгч нарын уулзалтыг Нью-Йоркт есдүгээр сарын 28-ны даваа гаригт, эсвэл 29-ний мягмар гаригт хийх боломжийн талаар есдүгээр сарын 19-д санал ирсэн. Бид эхний хувилбараар нь уулзалт хийхээр санал хүргүүлсэн” гэж Ушаков хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын төрийн тэргүүнтэй уулзах үеэр “Исламын улс” террорист бүлэглэлийн эсрэг эвсэлд нэгдэхийг санал болгох гэнэ. Энэ тухай Цагаан ордны төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ “Обама Путинд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг дэлхийн 60 гаруй улс дэмжиж буй олон улсын цэргийн эвсэлд нэгдэн орохыг уриална. Түүнчлэн Сири, Украины асуудлаар ч ярилцах болно” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *