Үзмэн ягаан, шигтгээтэй дээл тренд болжээ

4-р сарын 12, 2018 10:54 am Нийтлэгч: Ангилал Энтертайнмэнт Уншсан: 90
30572072_1932657690381610_3822062925372194816_n

 Ч.Гантулга

 Хавар болохоор мөнгөн хонхны жингэнээ сонсогдож, цэцэг шиг хөөрхөн охид гудамж талбайг чимдэг билээ. Тэгвэл энэ жилийн гоёлын дээлний загвар хэрхэн өөрчлөгдсөн болон ямар ханштай байгаа тухайУран зүүсалонтой хамтран  мэдээлэл бэлтгэлээ.

Энэ жил үзмэн ягаан өнгө тренд болж байна. Гоёлын алчуур, богино даашинз , малгайнд хүртэл энэ өнгө ноёрхож буй тухай “Уран зүү” салоны загвар зохион бүтээгч Ө.Оюунжаргал онцолсон юм. Учир нь энэ өнгө бүсгүй хүний үзэсгэлэн гоог бэлгэддэгээс гадна фэнг-шүй талаасаа эрч хүч, бардам байдлыг илэрхийлдэг юм байна. Тиймээс үзмэн ягаан дээлээр гоёх хүсэлтэй бүсгүйчүүдийн захиалга их байна гэв. Харин загварын хувьд шулуун хормойтой дээл эрэлттэй байна. Үзмэн ягаан, шулуун хормойтой, богино ханцуйтай дээл “Уран зүү” салонд загвараасаа хамаараад 200-580 мянган төгрөгийн сонголттой байв. Харин “Нарантуул” захад дундаж үнэ нь 150- 320 мянган төгрөг байна. Мөн “Мишээл экспо”, “Дурдан” зэрэг дээлний төрөлжсөн дэлгүүрүүдэд  торгоны чанар, хийцээс шалтгаалаад дундаж үнэ нь 230 мянга байгаа юм. Үүнээс гадна бүсгүйчүүд алаг эрээнээс татгалзаж, чамин шигтгээтэй дээлийг  эрэлхийлэх болжээ. Энгэр болон дээлний зах, хормой хэсэгт гар хүрэхэд товойж мэдрэгдэхээр мөнгөлөг, ногоон шигтгээтэй дээл эрэлттэй байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Rx4 Pharmacy cialis 40 mg Cephalexin Open Capsule Sprinkle

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *