Узбек, Киргиз, Монгол, Гвиней улсад тахлын эсрэг хөдөлгөөнт лаборатори бэлэглэв

11-р сарын 22, 2018 11:10 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 9
11-22-6

Д.ЭНХЭЭ

Автын дугуйн дээр суурилуулсан халдварын эсрэг хөдөлгөөнт лабораторийн иж бүрдлийг Узбек, Киргиз, Монгол, Гвиней зэрэг улсад ОХУ-аас бэлэглэснийг ОХУ-ын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан аж байдлын салбарт хяналт тавих холбооны алба (Роспотребнадзор) тэргүүн хүлээлэг өглөө хэмээн РИА Новости агентлагийн сурвалжлагч уламжлав.

Аль нэг улс оронд үүсч болох эрсдийн эсрэг арга хэмжээ авах хурдыг нэмэгдүүлэхэд эдгээр хөдөлгөөнт лабораториуд тус дэм үзүүлнэ хэмээн Роспотребнадзор-ын тэргүүн Анна Попова онцлон тэмдэглэжээ.

-Сүүлийн гурван жилийн хугацаанд Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн улс орнуудад хөдөлгөөнт лаборатори 12-ыг хүлээлгэн өгсөн бөгөөд Киргиз, Арменд эдгээр лаборатори маш хэрэгтэй болох нь харагдсан. Киргизэд үе үе үүсч, идэвхждэг тахлын голомтод ажилласан бөгөөд энэ бол маш сайн үр дүнтэй, том ажил болсон хэмээн тэрээр хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхий эрүүл ахуйч Анна Попова өнгөрсөн мягмар гарагт Саратов хотноо болж байгаа “Тусгаар улсын хамтын нийгэмлэгийн улс орнуудад ариун цэвэр-эрүүл ахуйн байдлыг хангах нь” сэдэвт улс хоорондын эрдэм шинжилгээний XIV бага хуралд оролцсон.

Уг арга хэмжээ Тахлын эсрэг оросын эрдэм шинжилгээний Микроб хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулагджээ. Энэ хүрээлэн галзуугийн эсрэг вакцины Оросын Холбооны Улс дахь цорын ганц үйлдвэрлэгч бөгөөд улс орныхоо хэрэгцээний 75 хув ийг хангадаг ажээ.

Тус хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн боловсруулсан инновацийн хосгүй арга зүйд үндэслэн тахлын эсрэг тусгай багийн техник, технологийн шинэчлэл хийж, дэлхийн аль ч улс оронд байхгүй авто машинд суурилуулсан хөдөлгөөнт лабораторийн иж бүрдэл зохион бүтээжээ. Тахлын эсрэг оросын эрдэм шинжилгээний Микроб хүрээлэнгийн мэргэжилтнүүд  мөн Гвиней улсад Эбола тахлын халдварыг устгахад жинтэй хувь нэмэр оруулсан байна.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *