Увс нуураа аварч үлдэх үү, гадаадын хөрөнгө оруулалтаар халхавчилсан эдийн засгийн алуурчдаар устгуулах уу?.

5-р сарын 30, 2018 9:11 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 29
33944611_1706779196066075_9069532901086855168_n

Галзад овогт Цэдэвийн ӨЛЗИЙТОГТОХ

 УВСЫН УУГУУЛ, СУУГУУЛ АРД ТҮМНИЙ СОНОРТ:

 Нэгэн зүйл: Нутгархах. Нутгархаг үзэл. Увсынханыг ихээхэн нутгархаг үзэлтэй гэлцэх юм билээ. Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд  “начин төрүүлэхүед хааяа нутгархах байдал ажиглагддаг. Тэр бол бүх л аймгийнханд байдаг нутгархах үзэл. Тэр талаар бусдаас ялгараад байх юмгүй. Өөрөөр надад л лав Увсынханы тийм нутгархах үзлийн эерэг нөлөөлөл илт мэдрэгдэж байгаагүй. Монгол хэлний тайлбар тольд  “нутгархаг” “нутгархахгэдгийг тайлбарласны эерэг талыг нь авч үзвэл “ … нутгархаг хүннутаг орноо гэсэн үзэл бүхий хүн,  … нутгархаг үзэлнутгаараа бахархах үзэлгэсэн байх юм. Эндээс харахад нутгархаг гэдэг нь тийм ч муу ойлголт биш байна. Төрсөн газар шороогоо, сумынхаа газар нутгийг, аймаг, улсынхаа нутаг дэвсгэрийг минийх, манайх гэх үзэл бодол, түүгээрээ бахархах, нэг сум, аймаг, улсынхаа гарал, хэл, соёл нэгтнүүдээ дэмжиж туслах, нэгдэх нийлэх тухай л ойлголт юм байна. Увсынханд үнэхээр тийм бусдаас ялгарсан нутгархаг үзэл байдаг эсэхийг нь одоо л мэдэрч үзмээр бодогдоод байна. Увс аймгийн 19 сумын 14-ийнх нь нутгийг газрын тос хайх нэрийдлээр онгичиж сүйтгээд эхэлчихсэн байхад нөгөө айхтар нутгархаг үзэл гэгч нь яагаад хөдлөхгүй байна вэ?. Нутаг орноо хамгаалая гэх сэтгэл зүтгэлд хэн нэгнээс айж ичээд байх тийм муу муухай нь алга л байна шүү дээ. Увсынхан та нарт илүүтэй байдаг гэж бусад нутгийнхан ад үзээд байдаг тэрхүү нутгархах үзэл гэгчээ одоо гаргаж хайрлацгаатан. Нутаг орныг чинь сүйд­лээд эхэлсэн энэ цаг үед л илрүүлж гаргаж илэр­хийлдэггүй юм бол цаашид Увсынхан гэх нутгархах үзэл ярьж солиорон бусдын дургүйцэл хүргэхээ болих хэрэгтэй. Нутгийг нь устгах гэж байхад хөдөлдөггүй нутгархаг үзэл гэж юу байдаг юм?.

Нэгэн зүйл: Нутгаа сүйтгүүлэхгүйн төлөөх тэмцэлд уриалах нь. Гадаадын хөрөнгө оруулагчид гэхашиг хонжоо хайгчидбуюу манай нутгийн газар шороо, түүний хэвлийн баялагыг хулгайн нүдээр харагчдын ухуулагчид буюу хөлсний бичээч, тэднээс авлигал авагчид, тэдэнд биеэ үнэлэгчид нь нутаг орноо хамгаалан тэмцэгчид буюуэх нутаг” “эх оронгэж ярьдаг хүмүүсийгадгийн шааруудын хоргодох сүүлчийн оромж нь эх оронгэх хэлц байдагтай холбожадгийн шаар”-аар хочлон гутаах хэрэгсэл болгож буй нь анзаарагддаг. Оновчтой эсэх нь бүү мэд. Тиймээс тэдний доромжлолоос айгаададгийн шаарболж харагдахгүйн тулд, “ухаантанболж дүр эсгэхийн төлөө манай нутгийнухаантангуудбүгдээрээ амаа хамхисан байгаа бололтой юм. Мэдээж Увсынхан бүгдээрээ Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныхан болон тэдний зуучлагсад, гар хөл бологсдоос авлигал авч амаа үдүүлээгүй нь ойлгомжтой. Харин дуу гаргах боломжтой бүх суваг, нүх сүвийг нь хаах таглах оролдлогыг  Увс нутагт төрж өссөн, бохир улс төр, бохир наймаа, бохир бизнестэй холилдсон бөгөөд Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКтай ямар нэг сэжүүрээр бат бөх сүлбэлдсэн этгээдүүд хийж яваа нь эргэлзээгүй. Тэдний нэр дүр удахгүй тодрох байх аа. Тэр үед Увсын ард түмэнд зарлах боломж бүрдэнэ гэж найдаж байна. Тэд бол улаан мөнгөний төлөө эх орноо, эх нутагааээжээ, эхнэрээ, охин үрээ Хятадуудад худалдан борлуулах, тэднийгээ амьдаар нь залгихаас ч буцахгүй үр могойнууд гэдэг нь тодорхой. Ухаантаны дүр эсгэх тийм жүжигт төрөлхөөсөө тоглож сураагүй Увс аймгийн Тэс, Зүүнговь сумын гаралтай бидний хэдэн нөхөдадгийн шаар”-аар дуудуулахыг үл тоон нутаг орноо сүйтгүүлэхгүйн төлөө тэм­цэж буй нутгийн­хан­тай­гаа  нэгдэхээр эргэлт буцалтгүй шулуу­даад байгаа. Тий­мээс нутгархаг үзэлтэй гэх Увсчууд та бүхнийг төр­сөн нутаг усыг чинь сүйдэлж байгаа Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныханы явуулж буй хорлон сүйтгэлийг зогсоох тэмцэлд нэгдэхийг уриалж байна

Нэгэн зүйл: Өөрсдөө хөрөнгөө гаргаад, өөрсдөө эрсдлээ үүрнэ гэж байна шүү дээ, хөөрхийс. Ийм утгатай ухуулга, сэнхрүүлэлт их явж байна. Хэд хоногийн өмнө Увсын гаралтай бөгөөд УИХын гишүүнээр ажилладаг нэгэн тэнд очооднутаг орноо эргэлтэнд оруулбал ямар вэгэх утгатай санал хэлээд нутгийн уугуул иргэдийн эрс эсэргүүцэлтэй тулгараад буцсан байна лээ. Ярианы болон бичгийн хэлэнд зарим үгсийг цээрлэж зөөлрүүлэх, эерүүлэх утга байдаг. Тухайлбал, доголон, сохор, гаргүй, хөлгүй, хэлгүй хүнийгхөгжлийн бэрхшээл”-тэй хүн гэнэ. Янхангбиеэ үнэлэгчгэнэ. Оюуны хомсдолтой, тэнэг нэгнийг IQ султай гэх. “Битгий худлаа хэлгэхийн оронджаахан ташаа байна”, “андуураагүй бизгэхчлэн. Яг түүн шиг гадаадын зарим олз хайгч, мөнгө хүүлэгч, мөнгө угаагч, дээрэмчид, луйварчид, тонуулчдын гоёчилсон нэр ньхөрөнгө оруулагчнар болж хувираад байна. Цөөн тохиолдолд үнэхээр шударгаар, харилцан ашигтай, хариуцлагатай хамтарсан бизнес эрхлэхээр ирсэн жинхэнэ хөрөнгө оруулагчид байгааг үгүйсгэхгүй. Тиймээс жинхэнэ хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулагчийн баг зүүсэн луйварчид хоёрыг ялгаж салгаж таньж харьцах ёстой. Хөрөнгөө гаргаад, эрсдлээ өөрсдөө үүрдэг гээд өрөвдүүлээд байгаахөрөнгө оруулагчнарын хууль бус, татвараас нуусан, зүй бус буюу бохир  наймаанаас олсон мөнгө буюу  “хөрөнгө оруулалтл орж ирэхгүй болбол Монгол улс хөгжихгүй гэх ухуулга хийгчид, тиймхөрөнгө оруулалт”-ын амтыг нь шууд өөрөө эсвэл ах дүү хамаатан саднаараа дамжуулан авч хүртэж гаршсан, “амташсан хэрээ арван гурав дахих”-ын үлгэрээр түүнгүйгээр цаашдын амьдралаа төсөөлж чадахгүй болчихсон, тиймхөрөнгө оруулагчнарыг хүлээгсэд, хөхүүлэн дэмжигсэд болон хамсаатнууд нь Монголын төр, засгийн холбогдох албад ба хэв­лэл мэдээл­лийн гол цэгүүд дээр очоод байршчихсан байгаа. Тэгээд тэргайхамшигт хөрөнгө оруулагчнарыг нь шүүмжилсэн, эсэргүүцсэн нөхдийг хэвлэл мэдээлэл, албан тушаалтан, хууль хүчний байгууллагуудтайгаа нийлж байгаад нам дарж өгнө дөө. Өнгөрсөн хугацаанд Дорнодын Матад Тамсаг, Сэлэнгийн Бороо, Өмнөговийн Оюутолгой, Тавантолгой, Дорноговийн Улаанбадрах зэрэг олон газар нутагт янз бүрийн ашигт малтмал илрүүлж хайх, ашиглаххөрөнгө оруулалт”-ууд зөндөө орсон. Эдгээрхөрөнгө оруулагчнар нь тухайн нутагт, тэндэхийн оршин суугчдадямар ашигтай хөрөнгө оруулалторуулж, ямар үр дагавар үлдээсэн бэ?. Газар нутгийг нь онгичиж сүйдлээд, амьтны аймгийг нь устгахыг нь устгаад, үргээхийг нь үргээгээд, ургамлын бүлийн заримыг нь үндсээр нь устгаад, цөөрүүлээд, хүрээлэн буй орчинг нь химийн хорт бодисоор хордуулаад, усных нь ундаргыг хордуулж ширгээгээд, мал сүргийг нь өвчлүүлж үхүүлээд, мах сүүгээр нь дамжуулж хүмүүсийг нь дам хордлогонд оруулж өвчлүүлээдтэнд хүн  амьтан амьдрах нөхцөлгүй болгоод, нүүж зугатахаас өөр аргагүй байдалд оруулаад, газрын хөрсийг нь орвонгоор нь эргүүлэн  цөлжүүлээд, дөрвөн улирлын турш тоос шороон манан дунд амьдруулж байгаа нь Монголын түмэн олны нүдэн дээр ил байна шүү дээ. Тэдгээрхөрөнгө оруулагчнар гэх хээрийн чонотой нийлсэнгэрийн ноходнь жинхэнэ овт шаарууд байсан бөгөөд тэндээс олсон авлигалын мөнгөө гадаадын оффшоор бүсэд байрлуулсан болох нь саяхнаас бүр тодорхой болж байна шүү дээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш Монголд орж ирсэн хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь оффшоор бүсээс буюу овт шаарууд татвараас нуусан, энд тэндэхийн авлигалаас босгосон, мөнгө угаасан гэх мэт хууль бус эх үүсвэртэй байсан талаар УИХын чуулганы танхимд нэгэн гишүүн саяхан тодорхой яривИймхөрөнгө оруулагчнарыг хөөрхийлөөд, эвийлээд угтаж авах нь зөв үү гэдгийг бодож тунгаагтун. Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныханы мөнгө ч оффшоор бүсийн мөнгө гэдэг нь тодорхой. Тийм биш байсансан бөгөөд хууль ёсны дагуу явуулж буй бизнес үйл ажиллагаа юм бол хэдэн зуун саяар тоологдох төгрөг хандив нэрээр авлигалд өгөөд явахгүй л байсан даа.

Нэгэн зүйлГазар нутагаа ухуулж л хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй юм байх. Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныхан Монголд, Увс аймагт, сумуудад нь хөрөнгөө оруулж ирж байгаа учраас манай улсын засгийн газар дэмжээд байгаа гэнэ лээ. Тэгээд тэр компани үйл ажиллагаагаа явуулаад эхлэхээр л түүнийг нь дагаад зөндөө олон бизнесцэцэглээд л”, тэнд оршин суугчдын амьдрал ньсуга дээшлээд лявчихдаг зүй тогтолтой гэх тархи угаалтыгтом хөрөнгө оруулагчид”-ыг уухайлан дэмждэг, Монголд орж ирэхээр нь давхиж очоод ухуулагч нь болоод наалдчихдаг, ил гарч чаддаггүй, далдуур нууцаар эдийн засгийн аллага, хорлон сүйтгэлийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хүчирхэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан  явуулдаголон жилийн турш тий­мэр­хүү бизнесээр зани­мал­даж байгаа олон түм­ний толгойг эргүүлэхдээ гарамгай нөхдүүд ч Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныханытай аль хэдийн холбогдчихсон нь тодорхой л байгаа юм. Нутгаа сүйтгүүлэхгүйн тулд Увс нутгийн уугуул, суугуул хэсэг иргэд Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныханы явуулж буй хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэж эхэлснээс хойш тэд өдөр тутмын сонин, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой үе шаттайгаар буюу ойролцоогоор нэг сарын завсарлагатайгаар  “газрын тос л Монголыг аварна” “өрөмдөж цоолж, сүйтгэл учруулж байж л газрын тостой  эсэхийг нь мэдэж авна шүү дээ ” “гадаадын хөрөнгө орж ирж л байж эдийн засгийн хүндрэлээс гарна”  гэх утгатай мэссэжийг улс төрч, улс төрч асан, эдийн засагч, банкир, нийтлэлч зэрэг нөхдүүдээр нийтэд хандан дамжуулсаар л байгаа юм. Тэдгээр ухуулагчид лав л Петро Чайна Дачин тамсагын олборлож буй газрын тосоо Монголдоо боловсруулая, гарц найрлагыг нь Монголдоо шинжлэн тогтоож байя, тэндээс олж буй мөнгийг Монголынхоо банкаар дамжуулдаг болъё, 1950-1960-аад онд олборлож боловсруулах оролдлого хийж байсан гэх ДорноговьЗүүнбаянСайншандын орчим газрын тосны хайгуул ашиглалтаа сэргээе гэх агуулгаар газрын тосны асуудлыг хөндөөгүй нь ойлгомжтой. Хөндөхөөр байсан бол өмнө нь тэд юу хийж байв. Шинээр л хайгуул нэрээр газар нутгаа ухуулж сэндийчүүлэх тухай л захиалга өгөөд сэнхрүүлээд  буй нь тэрОдоо Монголын ард түмэн, түүний дотроос Увсынхан иймэрхүү тархи угаалт, хорлон сүйтгэгчид, эдийн засгийн алуурчдын ухуулганд автахгүй турш­лагатай болсон байлгүй дээ. Сонор, сэрэмжтэй л байх хэрэгтэй байна.

Нэгэн зүйл: Хөрөнгө оруулалтаас хэн ашиг хүртэх вэ?. Тэгээд тэр Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныханы оруулаад байгаа хөрөнгө нь Увсынханаас хэнд очиж байна вэ?. Юуны өмнө Увс аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон түү­нийг тойрон хүрээлэгчдэд томоохон хандив буюу авлигал хэлбэрээрхөрөнгө оруулна”. Увс аймаг дахь төлөөлөгч, ухуулагч гэх цөөхөн хүмүүст өндөр цалин, архины мөнгө зэргийг өгчхөрөнгө оруулахнь ойлгомжтойДараа нь тус аймгийн цагдаа, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий нөхдүүдээс урхидах нь тодорхой. Ялангуяа өмнө нь цагдаад ажиллаж байсан этгээдүүд голчлон байгуулдагхамгаалалтын албагэх зодоон цохион айлган сүрдүүлэлтээр гарш­сан бүлэг этгээдүү­дийг хөлсөлж аваад нутгийн иргэдийнх нь эсрэг турхирна. Мэдээж тухайн сум, багийн удирдлага, цагдаа нартай эвтэйхэн харьцаж боломжийн хэмжээнийхөрөнгө оруулна”. Ажиллагсдынхаа хоол, хүнсэнд зориулаад сумын төвийн нэгэн баяны дэл­гүү­рээс нь цагаан будаа, гурил, гоймон зэргийг, нөгөө баяных нь дэлгүүрээс уушийн зүйлс, 7 хоног тутамд нэг үхэр худалдаж авахаар тохиролцожхөрөнгө оруулна”. Тухайн сум багт байгаа ажилгүй, танхай, зодоон цохион хийчих магадлалтай залуусаас хоёр гурвыг нь хийлгэх ажилгүй байсан ч бага зэрэг цалин өгч хаалганы дэргэд зуудаг нохойн байранд суулгаадэнэ компани надад ажил олгож байна”, “та нар надад ажил өгөхгүй шүү дээ”, “би эндээс цалин авч амьдралаа залгуулж байнагэхчлэн нутгаа сүйтгүүлэхгүй гэж тэмцэж буй иргэдийнх нь эсрэг нохой шиг турхирч хагаралдуулна. Энд тэндээс очсон биеэ үнэлэгчдэд мэдээжхөрөнгө оруулна”. Ингэсхийгээд л Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныханыхөрөнгө оруулалтзогсоно доо. Үүнийг л Увсын уугуул, суугуулууд маань ойлгооч гэж хэлмээр байна. Газрын тос илэрсэн ч, илрээгүй ч та бүхний үр хүүхэд, хойч үед чинь ямархуу сүйрэлтэй нутаг орон үлдэх вэ гэдгийг төсөөлөн бодооч гэж хүсмээр байна. Тэр оруулсан хөрөнгө гэгчээс нь лавтайяа Увс аймгийн ард иргэдийн 99%-д нь сохор зоос ч наалдахгүйгээр унаган сайхан нутгийн минь онгон дагшин байгалийг үүрд устгаад, эргэж хэзээ ч сэргэхгүй болгоод, хор, хогоор дүүргээд  яваад өгнө гэдгийг л ухаарах хэрэгтэй байна

Нэгэн зүйлХөрөнгөө гаргаад хайгуул хийгээд юу ч илрүүлэхгүйгээр байгаль орчинг нь сүйтгэчихээд явахад нутгийн иргэдэд ямар ашиг үлдэх вэ?. Увсынханыг ямар ч ажил эрхлэхгүй, зүгээр л амаа ангайлгаад сууж байтал нь зайлуул сайн санаат Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКийнхан хуруу хумсаа ч татгануулахгүйгээр өөрсдийн хөрөнгөө хайр найргүй гаргана гэх. Тэгээд дараа нь юу болох вэ?. Газар нутгийг нь ухлаа, шархдууллаа, сүйтгэлээ. Газрын тос юу ч илэрсэнгүй ээ. Яг одоо Малчин суманд 2 удаа өрөмдөөд юу ч илрэхгүй шархдуулаад, сүйтгээд орхичихсон байгаа шиг. 400 гаруй удаа өрөмдөөд юу ч илэрсэнгүй ээ гэж бодъё. Тэр үед Увсынханд юу үлдэх вэ?. Онгорхой хар нүхнүүд, сүйдэж сүйтгүүлсэн газар нутаг л үлдэнэ. Таны төсөөллөөр энэ байдал нутаг орны чинь ирээдүйн сайхан хувь заяа мөн үү?. Тэр үед Монголиа Гладвилл Увс Петролиум ХХКныхан Увсынханыг хэрхэн харж үзэх вэ?. Та нарын төрж өссөн нутгийн чинь унаган байгаль эргэж сэргэх үү?. Эргэцүүлэн бодогтун.

Нэгэн зүйлМонголиа Гладвилл Увс Петролиум ХХКныханы хөрөнгө оруулалт Увсыг хэзээ ч хөгжүүлэхгүй ээ.  Гадаадын хөрөнгө оруулалт л Монголыг хөгжүүлнэ гэх ухуулагчид байдаг. Түүн шиг худлаа зүйл үгүй. Бодлогогүй, залхуу, ухаан муутайхан, эв нэгдэлгүй  байцгаагаад газар нутгаа ухуулаад хөгжсөн жишээ хаана ч байхгүй. Харин сүйрсэн жишээ хангалттай бий гэнэ лээ. Ер нь тэгээд хөгжил гэж юу вэ? Сайн сайхан амьдрал гэж юу вэ? гэдгийг эргэцүүлэх шаардлагатай байна. Мөнгөний боол, техникийн боол болчихсон байгаа орчин үеийн өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн амьдралын хэв хандлага нь сайн сайхны үлгэрлэл мөн юм уу?. Хотынхоо гудамжинд өндөр байшин босгоод, засмал замаар газар нутагаа хэрж орхихоор хөгжингүй, хөгжсөн орон болдог гэж олонхи хүмүүс ойлгож байна. Эсвэл бүгдээрээ гар утастай, интернетийн сүлжээнд холбогдчихоор өндөр хөгжилтэй улс орон болчих уу?. Ядуурал ихтэй орнуудад гар утасны хэрэглээ хамгийн өндөр байна гэлцдэг. Хэдэн жилийн өмнө нэгэн Франц өвгөн ажлын шугамаар Монголд ирээд түүнтэй ярилцаж байхад гар утас хэрэглэдэггүй бөгөөд гэрт нь нилээд хуучин загварын компьютер байдаг талаар ярьж байсан. Тэгэхэд Монголд ямар байна вэ?. Нэг ч өдөр ажил хийж үзээгүй, оюутан охид 200 гаруй сая төгрөгний үнэтэй Лексус 570 машин унаад, 2 сая гаруй төгрөгний үнэтэй Айфон гар утас бариад явж байгаа нь зөв сайхан хөгжил мөн үү?. Иймэрхүү жишээг та бүхэн хэдэн зуу мянгаар нэрлэж чаднаУвс аймгийн Улаангом хотын төв нь Японы Токиогийн Шинжуку, Шибуяагийн өндөр байшингууд бүхий гудамжуудтай ижилхэн болж хөгжих үү?. Хэзээ ч тийм болохгүй ээ. Тийм болгох гэж оролдох ч шаардлага байхгүй. Хүн амын төвлөрөл ихтэй улсын том хотуудыг дуурайж, хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл мөрөөдөж, тэдгээртэй ижилхэн болжхөгжихгэж сэрүүн зүүдлэх шаардлага алга. Тэр том хотуудын чинь хөгжил нь тийм ч сайн зүйл биш. Тэдний ирээдүй нь сүйрэл л байх болно. Яг л зарим өвчтэй организмын аутоинтоксикаци буюу дотоодоосоо хордох шиг тэдгээр том хотуудын хорт ялгарал нь өөрөө өөрийгөө хордуулсаар дууснаИйм үл гүйцэлдэх хөгжлийн мөрөөдөл ярьж хошгоруулан сүйрэлд хүргэх нь мэдээж Монголын язгуур эрх ашигт нийцэхгүй. Монголд хөгжлийн өвөрмөц өөр загвар байж л таарна. Түүнийгээ зөв тодорхойлж явах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид л хэдэн ногоон доллар өгөхөөр хөгжичихнэ гэж байхгүй дээ. Манай ардын сургаалдгэнэт идэх гэдсэнд муу, гэнэт баяжих насанд цөвтэйгэх нь ч бий. Гараа хөдөлгөхгүй, оюунаа чилээхгүй зүгээр сууж байтал гэнэтийнид шид”-ээр  орж ирсэн мөнгө яавч сайн сайханд хүргэхгүй. Тийм мөнгө буян болж шингэхгүй. Гарынх нь салаагаар гоожоод дуусдаг гэдэг. Баян хүний ухаан муутай хүүхэд  нь эцгийнхээ өвлүүлж өгсөн хөрөнгийг хэрхэн үрэн таран хийж дуусгадаг билээ дээ?. Өнгөрсөн жилүүдэд дээр дурдсан  сургамжит жишээнүүдийн хэрэгжилтийг  Монголын төр засагт үүрлэсэн ухаан муутай албатууд амьдрал дээр яруу тодоор харууллаа шүү дээГэртээ зүгээр сууж байхад нь гадаадаас хэн нэгэн хүрч ирээд нутгийг чинь сүйтгэсний төлбөр гээд хэдэн сарын турш хэдэн хүнд хэдэн төгрөгний цалин өгчихөөр хөгжөөд явчихна гэж байхгүй дээ. Тэр бол жинхэнэ хулхин дээр чинь цэцэг ургуулж буй хэлбэр. Тэрсайхан амьдралчинь урт хугацаагаар ч үргэлж­лэхгүй. Түр зуурын хууран мэхлэлт байх болно. Газрын тос хайгаад, олборлоод хөгж­дөг, баяждаг эсэх турш­лагыг гадаад явж суд­лах шаардлагагүй. Ха­жууд дэргэд чинь нэгэнт эхэл­чихсэн байгаа Дорнодын Тамсаг, Дорно­­говийн ЗүүнбаянСайншандын жишээнээс харъя. Газар нутаг, ургамал, амьтан, нуур, ус, голыг  нь сүйдэлдэггүй, хордуулдаггүй  юм гэдгийг тэдгээрийн жишээн дээр батлаад өгөхийг нь үзье. Хэрэв тэнд хөгжил, дэвшил ирээд, газар нутаг, хүрээлэн буй бүхэнд нь ямар ч халгүй гэдгийг нотлоод үзүүлээд өгвөл түүний дараа л Монголын бөгөөд Увс нутгийн хойч үеийнхэн ухуулах эсэхээ шийдэг дээ. Монгол нутгийн газрын доорхи бүх баялагыг зөвхөн өнөө үеийн хэдэн авлигачид, шуналын тулам, мангасууд ухаж идэж ууж дуусгах ёсгүй шүү дээ. Ирээдүй хойч үеийнхэн ч газрын хэвлийн баялагаас хүртэх хувь заяатай бөгөөд хуультай. Тэгээд ч биднээс өмнө мөнгө, техникийн хөгжлийг  хүсээд эрхэмлээд шүтээд байсан тэр Европ, Америк, Япончууд чинь эргээд унаган онгон байгалийг хүсэмжлэх нь илүүтэй боллоо шүү дээ. Ер нь ирээдүйд эко буюу ногоон амьдрал илүү үнэ цэнэд хүрэх нь тодорхой байна. Бурхнаас заяасан тэр сайхан газар нутагаа энэ бидний үеийнхэн бүрэн бүтнээр нь хадгалаад үлдвэл харин ч хойч үеийн­хэн маань илүү үнэ цэнэтэй нутаг оронтой байх боломж байгааг олж харж хөгжүүлэх нь зүйтэй байх оо.

Зөвхөн Увсынхан гэлтгүй бүх Монголчуудад хандаж хэлэхэд сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагаа л ухуулчихвал үсрэнгүй хөгжил ирнэ гэх энэ эдийн засгийн алуурчдын өгөөд явуулаад байгаа ойлголтоос салцгаавал яасан юм бэ?. Ухуулаад баяждаг эсэхээ Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт, Тамсаг зэрэг дэлхийд хосгүй, Монголын хэрэгцээг хэдэн арваас хэдэн зуун жилээр хангачихна  гэх том ордуудаасаа олборлоод ашиглаад туршаад үзье л дээ. Хайх, олборлох, ашиглах технологио боловсронгуй болгоё л доо. Алдаатай гэрээнүүдээ засаж сайжруулая л даа. Холбогдох, хууль эрх зүйн орчноо зөвтгөе л дээ. Төр засгийн чинь хөл, толгой нь мэдэгдэхгүй болчихсон  энэ цаг үед л бүх газар нутагаа ухуулж дуусгамаар байна гэх  энэ муу ёрын хорлон сүйтгэлт үзэл бодлоосоо салцгаая л даа.  

Энэ удаагийн бичвэрээ одоогоос 400-гаад жилийн өмнө Монголын сод их хүмүүн, соён гэгээрүүлэгч Цогт тайжын хэлсэн хоёр бадаг сургаал захиасаар өндөрлөе.

 

  • …..Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
  • Уул модонд явагч араатан хоёрын
  • Ахуй бие ангид боловч
  • Алан идэхийн агаар нэгэн буй.
  •  Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
  • Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
  • Илт бие дүр өөр боловч
  • Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй……

2017 оны 04 сарын 18.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 13 Сэтгэгдэл

João Lorenzo
2018 оны 5-р сарын 31

Você estava indo muito bem até ” pq teria?”…. http://O2Hair.com/index.php?option=com_phocaguestbook&id=1

como fazer laços de cabelo para bebe
2018 оны 6-р сарын 2

Este sonho pode significar problemas na vida sexual. http://www.Office-Ackermann.com/cgi-std/gaestebuch.cgi

http://Nsfha.Tumblr.com
2018 оны 6-р сарын 2

Você quer ver laços de cabelo infantil com fita? http://Nsfha.Tumblr.com/

baixar guia da reconquista perfeita
2018 оны 6-р сарын 4

Você diz que Tudo que é feito em nome de Deus é santo? http://Cgi.www5d.biglobe.ne.jp/~oitan/aska/aska.cgi?r&amp&c=000142&comment=294

www.sentryselect-incometrust.biz
2018 оны 6-р сарын 5
Sara
2018 оны 6-р сарын 6

best online casino
casino slotsslots online
slot game
casinos online
kasino

spacedock.ru
2018 оны 6-р сарын 13
quitoplan como comprar
2018 оны 6-р сарын 14

meu sonho é conseguir escrever dessa maneira
tão incrível e viver de um blog . Parabéns pelo seu
artigo https://aauniform.aditime.com/redirect.aspx?redirecturl=http://meolycat.com/bbs/home.php%3Fmod=space&uid=66649&do=profile&from=space

quitoplan como comprar
2018 оны 6-р сарын 14

meu sonho é conseguir escrever dessa maneira tão incrível e viver
de um blog . Parabéns pelo seu artigo https://aauniform.aditime.com/redirect.aspx?redirecturl=http://meolycat.com/bbs/home.php%3Fmod=space&uid=66649&do=profile&from=space

http://www.honchun.de/wp-link/web.php?link=201103281954revistes.ub.eduindex.phpclivatgeuserviewPublicProfile19396
2018 оны 6-р сарын 15
Quitoplan
2018 оны 6-р сарын 16

Olá como vai ? possuo um blog que trata deste mesmo assunto e adoraria poder replicar este seu post lá ,
com a devida referência e com link para cá . Você possui interesse ? http://En.recidemia.com/User:LorenzaSaiz78

quitoplan como comprar
2018 оны 6-р сарын 17

Eu não sei se seria só comigo ou se talvez alguém encontrou algum
problema com seu artigo. Parece como que alguns dos textos escritos em seu post está aparecendo
fora da tela. Pode alguém por favor dar um feedback para eu saber se isso está acontecendo só comigo.
porque pode ser um erro com meu navegador chrome, eu vi acontecer
a mesma coisa com outro blog anteriormente. Grato! http://spacetalk.co.kr/xe/?document_srl=1956920

http://resart.ru
2018 оны 6-р сарын 20

Ler sobre este assunto na realidade foi muito bom pra mim.

Poder adquirir esta informação me ajudará em muito.
E sou grato por você ter deixado esta informação.
Muito Obrigado. http://resart.ru/bitrix/rk.php?goto=http://xzqcypw.com/comment/html/%3F4588.html

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *