Өвлийн олимпийн эргэн тойронд

2-р сарын 14, 2018 10:17 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 82
12

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын ПёнЧан хотод болж байгаа өвлийн олимп зургаа дахь хоногтоо үргэлжилж байна.  Өвлийн олимпийн анхны алтан медалийг Шведийн тамирчин Чарлот Калла  эмэгтэйчүүдийн ангилалд биатлоны  7.5 км-ийн уралдааны замыг 40:44:9  хугацаанд туулснаар хүртэв. Ингэснээр тэрээр энэ удаагийн олимпийн медаль хүртэх тамирчдын салхийг хагаллаа. Түүний дараа Норвегийн тамирчин Марит Биорген  дээрх замыг 40:52:7 долийн хугацаанд туулснаар мөнгөн медаль хүртжээ.   Мөн Германы тамирчин Лаура Дальмайер эмэгтэйчүүдийн  спринт биатлоны төрөлд 7.5 км-н уралдаанд Норвегийн болон Чехийн тамирчин  Марте Олсбю болон Вероника Виткова нарыг ардаа орхин түрүүлснээр алтан медаль хүртсэн байна. Харин одоогийн байдлаар энэ олимпоос медаль хүртсэн тамирчдын мэдээллийг хүргэе

АНУ-ЫН ТАМИРЧИН ХЛОЕ КИМ

“ПёнЧан 2018” 12 тамирчин  өрсөлдсөн сноубордын төрөлд  өвлийн  олимпод анх удаа оролцож байгаа АНУ-ын тамирчин 17 настай Хлое Ким 93.75 оноо авснаар түрүүлж алтан медаль хүртсэн байна. Харин II байранд түүний хүчтэй өрсөлдөгч БНХАУ-ын тамирчин Лю Цзяюй 89.75 оноогоор мөнгө, АНУ-ын  тамирчин Ариэл Голд 85.75 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.  Хлое Ким үүний өмнөх өвлийн олимп “Сочи 2014” .наадмаас насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар хасагдаж байжээ.  Харин   үзэгчид дээгүүр байр эзэлнэ гэж итгэж байсан “Сочи 2014” өвлийн олимпод арваннэгдүгээр байрыг Испанийн тамирчин Кастельет Керальт долдугаар байранд орсон байна.

КАНАДЫН ТАМИРЧИН МИКАЭЛЬ КИНГСБЕРИ

Германы тамирчин Лаура Далмайер өнгөрсөн бямба гаригт  спринт биатлоны төрөлд түрүүлж алтан медаль хүртсэн.  Тэгвэл тэрээр уржигдар болсон 10 км-н багийн цувраа гарааны төрөлд ялагчаар тодорсноор дараалсан хоёр алтан медалийн эзэн боллоо. Харин мөнгөн медалийн төлөө Словакийн, олимпийн дөрвөн удаагийн медальт тамирчин Анастасия Кузмина, Францын тамирчин Анайс Бескон нар өрсөлдсөн байна. Энэ төрөлд түрүүлсэн Лаура Далмаейр үүнээс өмнө Австрийн Хохфильцен болсон “Биатлоны ДАШТ”-аас таван алтан медаль хүртэж байжээ. 

ГОЛЛАНДЫН ТАМИРЧИН ИРЕН ВЮСТ

Голландын тамирчин хурдны тэшүүрийн цаначин Ирен Вюст  “ПёнЧан 2018” олимпоос өнгөрсөн бямба гаригт  3000 метрийн зайд амжилттай оролцсон билээ. Тэрээр энэ удаа 1500 км-ийн зайг 1:53:35 хугацаанд туулж Японы тамирчин  Михо Такаги болон нутаг нэгт Марит Леенстраг ардаа орхин түрүүлснээр хоёр дахь медалиа зүүсэн байна.   Ирен Вюст “Турин 2006” олимпод 3000 метр болон 1500 метрт уралдаж алт,хүрэл медаль хүртэж байсан тамирчин юм.   Түүнчлэн “Ванкувер 2010” болон “Сочи 2014”  олимпод оролцож өндөр амжилт үзүүлж байжээ.

ГЕРМАНЫ ТАМИРЧИН ЛАУРА ДАЛМАЙЕР

Дэлхийн аваргын цомын зургаан удаагийн аварга Канадын тамирчин Микаэль Кингсбери өнгөрсөн даваа гаригт болсон цанатай акробатын уралдаанд 8.6,83 оноогоор түрүүлснээр  “ПёнЧан 2018” олимпоос алтан медаль авсан тамирчдын нэг боллоо. Энэ төрөлд нийт 12 тамирчин хурд, хүч авхаа самбаагаа сорин уралдсан бөгөөд удаах байрыг Австралийн тамирчин Мэтт Грэмм 82.57 оноогоор мөнгө, Японы тамирчин Дайчи Хара 82.19 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Уралдаанд оролцсон 12 тамирчин   тэмцээний хоёрдугаар тойрогт шалгарсан бөгөөд Дайчи Хара энэ тойрогт 82.30 оноогоор түрүүлж, 82.19 оноогоор Микэль Кингсбери оржээ. Харин Японы тамирчин Икума Хирошима хасагдсан байна.

ХОЛИМОГ УРАН ГУЛГАЛТЫН ТӨРӨЛД КАНАДЫН БАГ АВАРГА БОЛЖЭЭ

Багийн уран гулгалтын тэмцээн уржигдар Каннын мөсөн ордонд болсон байна. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн  хосын чөлөөт бүжгийн үзүүлбэрээр  Канадын баг  нийт 73 оноо авч тэргүүлснээр алтан медалийн эзэн  боллоо. Харин ОХУ-ын баг 66 оноо, АНУ-ын баг 62 оноо авч удаах байрт орсон байна. Нийт долоон орны баг оролцсон бөгөөд сүүлийн байрыг Герман(16) болон Израйлын баг (13) эзэлжээ.

РОБОТ ТАМИРЧДЫГ ӨВЛИЙН ОЛИМПОД ОРОЛЦУУЛАВ 

ПёнЧаны өвлийн олимп эхлээд эхнээсээ медалийн эзэд тодорч эхэлсэн.  Энэ тэмцээн нь Өмнөд Солонгос анх удаа зохион байгуулж байгаа өвлийн олимп учраас тэд тэмцээний эхний долоо хоногт эргэн дурсагдах үйл явдлыг үлдээхээр шийдсэн байна.  Өмнөд Солонгос нь технологийн эх орон учраас уулын цанын төрөлд тамирчин робот оролцуулахаар болжээ. Уралдаанд инженерийн их сургуулийн найман багийн найман робот  оролцсон байна.  Энэ нь өвлийн олимпод хоёр дахь удаагаа робот оролцуулж байгаа явдал ажээ.  Үүнээс өмнө роботыг өнгөрсөн арванхоёрдугаар сард олимпийн бамбарыг асаахад хэрэглэсэн юм.

Сэргээш хэрэглэсэн Японы тамирчинг олимпоос хаслаа

Японы тэшүүрийн  тамирчин Кэй Сайто ПёнЧаны өвлийн олимпод оролцож байгаа тамирчдаас сэргээш илэрсэн эхний тамирчин боллоо хэмээн Спортын Арбитрын шүүхийн  хэлтсээс мэдээлсэн байна. Тус хэлтсээс гаргасан мэдэгдэлд Кэй Сато богино зайн хурдны тэшүүрийн уралдаанд оролцох үеэрээ сэргээшийн шинжилгээ өгчээ. Харин түүний биеэс ацетазоламид болон диуретики хэмээх сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн байна. Үүний улмаас түүнийг тэмцээнд оролцохыг түр хориглосон ажээ. Тэрээр зөвшөөрч олимпийн хотхоноос явсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Buy Zithromax 500mg cialis 5mg Viagra Generico Vendita

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *