Уулын спортод дуртай Байгаль орчны сайд

9-р сарын 15, 2015 8:05 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 131
Untitled-1sda

IMG_2151М.ЦЭЦЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг энэ удаагийн  парламентад сууж буй туршлагатай улстөрчдийн нэгМөн Сангийн дэд сайд, Шадар сайдын зөвлөх байсан гээд төрийн ажлын туршлагатай. Ажлын туршлагаас гадна одоо УИХын гишүүнээр ажиллаж байгаа, өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаагүй гээд Ч.Сайханбилэгийн багт тавьсан шаардлагад нийцсэн тул Засгийн газрын бодлогын дөрвөн яамны нэгийг удирдахаар болсонСайд Н.Батцэрэг ажлаа авсан даруйдаа 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, холбогдох албан тушаалтнууд, албан хаагчидтай цахим хурал хийж, уул уурхайн нөхөн сэргээлт нэрээр дахин олборлолт явуулж байгаа компаниуд, ус ашиглалт, агаарын бохирдол  зэрэг салбарын хүрээнд тулгамдаж буй  асуудлаар үүрэг даалгавар өгч, ажлаа шуурхай эхлүүлсэн.

 Тэрээр УИХ дахь МАХНМҮАНынШударга ёсэвслийн УИХ дахь бүлгийг анхнаас нь удирдаж байгаа. Засагт хамтарсан бүлгийн даргын хувьд өнгөрсөн хугацаанд алтан дунджийг олж, парламент дахь бүлэг хоорондын тэнцвэрийг ханган ажилласан гэж улс төрийн хүрээнд дүгнэгддэг.

Н.Батцэрэг 1982 онд ЗХУын Свердловск хуучнаар хотын Уралын политехникийн дээд сургуулийг металлург инженер мэргэжлээр, 1993 онд Удирдлагын академийг эдийн засагч, судлаач мэргэжлээр дүүргэсэн байна. 1982-1989 онд багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлыг хийж байгаад 1989 оноос Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөнийг орон нутагт эхлүүлсэн анхдагчдын нэг.

Тэрээр Завхан аймгийн МоАХны анхны ерөнхий зохицуулагч, аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Захиргааны гишүүн буюу тухайн үеийн Үндсэн хуулиар аймгийн есөн удирдлагын нэг, аймгийн Хянан байцаах албаны даргаар ажиллаж байжээ.

1992-1996 онд Завхан аймгийн МҮАНын дарга, 1996-2000 онд УИХын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол Австралийн бүлгийн дарга, 2000-2002 онд ХЭАХУНийгэмлэгийн дэд дарга, 2000-2004 ондИнсолчөлөөт эдийн засагчдын үндэсний төвийн тэргүүн, 2002-2004 онд Налайх дүүргийн АНын дарга, 2004-2006 онд БСШУны сайдын зөвлөх, 2006-2007 онд Засгийн газарт Шадар сайдын улс төрийн бодлогын зөвлөхөөр,  2007- 2009 он хүртэл Сангийн дэд сайдаар ажилласан.

2006  онд  М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарын журмын нөхдийн хамт АНаас гарч, МҮАНыг байгуулсан. МҮАН 2010 оны сүүлээс эхлэн сэргээн байгуулагдсан МАХНтай улс төрийн холбоо байгуулж, эрх баригчдын амлалтыг нэхэх, улс орны хөгжилд тулгамдсан эдийн засаг, улс төрийн томоохон асуудлуудад чухал шийдэл эрэлхийлсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байсан бөгөөд эдгээр ажлыг гардан удирдагчдын нэг нь тухайн үеийн МҮАНын генсек Н.Батцэрэг байлааУлмаар МАХН, МҮАНынШударга ёсэвслийг байгуулалцахаас эхлэн УИХын сонгуульд амжилттай оролцох хүртэл эвслийн удирдлагад голлох үүрэгтэй ажилласан гэдэг.

2014 оноос Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ахлагч, энэ жилээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах комиссын гишүүнээр ажиллаж байгаа аж. УИХ дахь МонголФранц, МонголФинляндын найрамдлын бүлгийн даргын сонгуульт ажилтай туршлагатай улстөрч юм.

Н.Батцэрэг сайд уулын спорт, дэлхийн хаадын тухай ном цуглуулах хоббитой гэнэ. Дэлхийн хамгийн өндөр хайрхануудын нэг Кайлааст хүртэл авирсан түүнийг бас ч шаггүй уулчин гэж мэргэжлийн хүрээнийхэн дүгнэдэгУлс төрийн гал тогоонд олон жил явж буй энэ эрхэм манай улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг авч явах нь ээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *