“Уулс, үүлс, туульс” романы тухай

8-р сарын 25, 2015 1:40 pm Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг, спорт Уншсан: 217
opac-image

Номын шүүмж

Т.Баасансүрэн “Монетон бөгж”, “Хар хорхой ба бөөн шоргоолж”, “Сайхан цэнхэр нуур минь”, “Амьдрал, тэмцлийн шивнээ”, “Дэлхий минь, өлгий минь” зэрэг шилдэг өгүүллэгүүд, “Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” зэрэг уянгын туужууд, “Тэрбумтан” романаараа уншигчдын талархал хүлээсэн манай утга зохиолын нэрд гарсан төлөөлөгчийн нэгэн билээ. 2012 оны сүүлчээр “Уулс, үүлс, туульс” шинэ романаа өргөн барилаа. Зохиогч энэхүү шинэ романдаа хорьдугаар зууны сүүлийн хагас, хориннэгдүгээр зууны эхэн үеийн Монгол Улсын байдал, хөгжил дэвшлийг гол баатар Тулгын амьдрал тэмцлийн нэгэн жарны түүхээр товойлгон харуулжээ.

Нэгэн жарны хугацаанд болж өнгөрсөн Монголын нийгмийн ээдрээтэй, нарийн төвөгтэй үйл явцыг зохиогч гол баатар Тулгын амьдралд тохиолдсон олон сонирхолтой үйл явдлаар  дэвсгэрлэн  нээж  үзүүлсэн байна. Романд Тулга, түүний эхнэр Туул, анд нөхөр Батаа, улстөр-нийгмийн зүтгэлтэн Сосор болон Сүхболд, Дагва зэрэг олон хүний тэмцэн тэмүүлэгч дүр төрхийг хөгжил хөдөлгөөн дунд нь дүрслэн харуулжээ. Тэрчлэн Цэнгэл, Арьяа, Юмжав зэрэг сөрөг баатруудын дүрийг ч хамтад тодруулж үзүүлсэн аж. Маршал Чойбалсан, Цэдэнбал зэрэг түүхэн бодит хүмүүсийн тухай ч үе үе өгүүлжээ. Монгол Улсын сүүлийн жилүүдийн удирдагчдын үйл амьдралыг санагдуулахуйц уран сайхны сонин дүрүүд ч нэг биш гарч байна.

Монголын нийгмийн тавцнаа шинэ хөрөнгөтний төлөөлөл байр сууриа эзлэн гарч ирж байгааг зохиогч бизнесч Сүхболд, Дагва нараар төлөөлүүлэн үзүүлжээ. Сүхболд баяжиж хөлжихийн төлөө юу ч хийхээс буцахгүй, эх орон, газар шороогоо ч алт мөнгөөр арилжихаас сийхгүй, туйлын зальтай, сувдаг шунахай, эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэгч, бялдууч бөгөөд хэрцгий догшин нэгэн бол Дагва нь ажилч хичээнгүй, овсгоолог мэдрэмжтэй, нарийн тооцоотой ч аливаад зарчимч байр сууринаас ханддаг, хүнлэг чанараа гээгээгүй бизнесч юм. Романы гол баатар Тулга бол тухайн нийгмийнхээ үр хөврөл болон өсч төлөвшөөд, улс нийгэм, эх орныхоо аль хэрэгцээтэй газар нам төрийн даалгавраар явж ажиллаж, ухамсарт бүх амьдралаа хоёргүй сэтгэлээр нийгэмдээ зориулсан социализмын үеийн мянга мянган сэхээтний нийтлэг дүрийн илэрхийлэл аж. Социализмаас Монгол Улс капитиализмд шилжих шилжилтийн зурвас үе тэдний хувьд туйлын хүнд хэцүү байсан ч тэсч үлдэж, тэмцэж зүтгэж, унаж тусан байж зохицон өөрчлөгдөж, хувьсан шинэчлэгдэж байгааг хэвлэл мэдээллийн удирдах ажилтан Тулгын дүрээр зохиогч  үзүүлжээ. Тулга нь эх орон, газар шороондоо хайртай, үзэл бодолдоо үнэнч туйлбартай, зарчимч шударга, хүнлэг энэрэнгүй хүн юм. Харин түүний мэргэжил нэгт нөхөр Цэнгэл нь салхины аясыг даган өнгө зүсээ өөрчлөгч, овжин зальтай, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй бэртэгчин этгээдүүдийн төлөөлөл болон дүрслэгдэж байна.

“Уулс, үүлс, туульс” роман нь дотроо 9 бүлэгтэй бөгөөд нийтдээ 230 гаруй хүн ямар нэгэн байдлаар гол баатар Тулгатай холбогдон дүрслэгдэж байгаа нь уг бүтээлийн агуулга, өргөн цар хүрээг илтгэнэ.

Баруун Монголын олон ястны дуу шүлэг, үлгэр домог, дууль туульсыг тэндхийн хүн ард, гол баатар Тулгын амьдрал тэмцэлтэй холбож сүлжилдүүлэн уянгалгаар өгүүлж, Алтай, Хангай, тал хээр нутаг, төрж өссөн уул усныхаа давтагдашгүй өвөрмөц гоо үзэсгэлэнг эгэл жирийн хүмүүсийн амьдралтай холбон зурж утга агуулгыг улам гүнзгийрүүлсэн нь эл романы хамгийн амттай, шимтэй хэсэг нь юм. Түүгээр дамжуулж баатруудынхаа дүр төрх, хүсэл эрмэлзэл, тэмцэл тэмүүлэл, үйл амьдралыг товойлгон гаргажээ. Цэвцгэрийн хөх хөндийд цэцэглэн мандсан Эвцгэрийн  хаант улсын мандал  бадрал, хөрш зэргэлдээх гүрэнтэйгээ тэмцэлдээд сөнөж мөхөж буйг “Зуун хурганы дууль”-иар шүлэглэн дүрсэлж, өтгөс буурлуудын ухааныг өвлөн хадгалж уламжлан хөгжүүлэхийн чухлыг сэргэлэн хүү Борхүүгийн дүрээр ухааруулан учирлаж үзүүлсэн байна.

 Т.Баасансүрэнгийн “Алтай”, “Нүдэн булаг”, “Өвгөн цохио” зэрэг уянгын туужууд, “Тэрбумтан” романд ард түмний аж төрөхүйн мэргэн ухааныг үлгэр, домог, туульсын хэлбэрээр өгүүлэн зохиомжилсон байдаг бол “Уулс, үүлс, туульс” романд ч нэгэн адил тод томруун туссан байна. Энэ бол монгол түмэн, ялангуяа баруун монголын олон ястан үндэстний түүх соёлын өвөрмөц нандин өв, ялгарах гол онцлог нь юм. Аймгийн төвд болсон  ардын  авьяастнуудын дуу хуурын наадмыг үзээд төрсөн хурц  сэтгэгдэл, содон мэдрэмж Тулга хүүгийн цээжинд насан турш хадгалагдаж амьдрал тэмцлийнх нь нэг гол утга учир болж байгаа нь үүний тод илрэл юм.

Романы өөр нэг өвөрмөц содон шинж чанар, гойд ялгарах өгүүлэмж бол Монголд эрх чөлөөт ардчилсан шинэ нийгмийг байгуулахын төлөө улстөрийн хүчнүүд , тэдгээрийн удирдагчдын хийж буй хатуу ширүүн тэмцэл, зөрчил болно. Ялангуяа МАХН-аас улс орны хөгжлийн янз бүрийн үе шатанд явуулсан бодлого, хэрэгжүүлсэн зорилго зорилт, өрнүүлсэн тэмцэл, Эх орон, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж, хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэхийн тулд цуцалтгүй зүтгэж ирсэн тус намын үйл ажиллагаа романд нэн тодоор туссан байна. АН зэрэг бусад улстөрийн хүчний үйл ажиллагаа ч хамтад хөндөгджээ.  Зохиогч социализмын үеийн засгийн эрх баригч улстөрийн хүчний удирдагч Чойбалсан, Цэдэнбал зэрэг төр, нийгмийн нэрт зүтгэлтний дүр төрхийг тэдний үйл ажиллагааг үргэлжлүүлэгч Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Сосор, Адьшаа нарын эерэг ба сөрөг дүрээр тодруулж гүнзгийрүүлсэн бол Монгол Улс олон намын системд шилжсэн үеийн МАХН-ын удирдагчдын дүр төрхийг Энхээ, Түвшин, Бишээ, Юмжав, Санжаа, Банди, Сүхболд зэрэг уран сайхны дүрээр амилуулан босгожээ. Загас толгойноосоо эхэлж өмхийрдгийн адил улстөрийн нам мянга мянган гишүүдээсээ бус харин урагшгүй, амин хувиа хичээсэн, сувдаг шунахай удирдагчдаасаа, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх тэдний өөр хоорондын тэмцлээс  болж уруудаж доройтдогийг ч үнэн мөнөөр нь товойлгон харуулжээ. Зохиолын гол баатар Тулга тэр бүгдийн амьд гэрч, идэвхтэй оролцогч нь болон дүрслэгдсэн байна.

Энэ бүхэнд эрэн зууныхаа түүхийг бичигч сэтгүүлчид, тухайлбал гол баатар Тулга, Цэнгэл зэрэг хүмүүс хэрхэн яаж оролцож, тэр явцад өөрсдөө өсөж хөгжиж, хувирч хувьсаж байгааг зохиогч баялаг арвин баримт, монголын нийгэм, эдийн засаг, улстөрийн өргөн хүрээтэй үнэн бодит үйл явдалд тулгуурлан гаргасан  нь үнэмшилтэй бөгөөд сургамжтай болсон байна.    

Манай үе үеийн зохиолчид улс эх орон, хүн ардынхаа түүхийг янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн дүрээр төлөөлүүлэн бүтээл туурвилдаа тусгасаар ирсэн билээ. Харин зохиолч Т.Баасансүрэн өөрийн шинэ романдаа зохиолч, сэтгүүлч Тулгын дүрийг товойлгон гаргахыг зорьсон байна. Тэр зорилгодоо ч хүрчээ. “Уулс, үүлс, туульс” роман нь  гол баатар Тулгын дүрээр хүний амьдралын утга учир, хүний нийгмийн мөн чанарыг олж мэдэх гэсэн эргэцүүлэл бясалгалын шинжтэй, орчлон ертөнцийн мөнх ба мөнх бусын тухай үнэн мөнөөр өгүүлсэн цоо шинэ бүтээл, эссе роман юм. Бичлэгийн өнгө аяс нь ч өвөрмөц содон, сул чөлөөтэй, огцом эргэлттэй, олон нугачаатай болсонд гайхах явдалгүй. Бидний мэдэж гадарлах, туулж өнгөрүүлсэн үнэн бодит амьдрал “Уулс, үүлс, туульс” романд илүү тодоор тусчээ. Тэгэхдээ энэ нь өчигдөр болоод өнөөгийн амьдралын толинд туссан шууд тусгал, идэвхгүй хуулбар хараахан биш юм. Зохиогчийн уран сайхны зохиомж, чимэг чимэглэл, хийсвэрлэл, хувиргалын үр дүнд бүтэж бүрэлдсэн аж.

Зохиогч өөрийн романаа Цаст богд, Хүслэн, Номуун далай, Эргүүлэг, Хяслан, Эр бор харцага, Угалз, Үүрийн цолмон, Хумхийн тоос хэмээх 9 бүлэгт багцалж, бүлэг тус бүрийг 9-23 гарчигт зохиомжлон “Би” баатар Тулгын хүүрнэлээр өгүүлж байна. Зохиогч романаа 2003-2014 оны хооронд бичиж арваад жилийн хүч хөдөлмөр, оюун ухаан, бодол санаагаа энэхүү томоохон бүтээлдээ шингээсэн гэсэн үг юм.

Т.Баасансүрэнгийн “Уулс, үүлс, туульс” роман нь монголын утга зохиолын түүхэнд үлдэж хоцрохуйц, ялангуяа түүний хөгжлийн XXI зууны шинэ чиг хандлага, урсгалд өөрийн нөлөөг үзүүлэхүйц даацтай чамбай бүтээл болж чаджээ. Хүн амьдран байгаа цаг үе, нийгмийнхээ бүтээгдэхүүн байж, өсч хөгжиж хатуужин, сөхөрч босч зорьсондоо тэмүүлж тэмцэж ялж, нийгэмдээ хошуучлагч болдогийг зохиогч зохиолч, сэтгүүлч Тулгын дүрээр тод томруун үзүүлжээ. Гэхдээ зохиогч уран сайхнаар үзүүлэх гэж хэт хийсвэрлэсэн бус, нийгэм-улстөрийн бодит орчин, амьдрал дунд нь шууд оролцуулж эссе нийтлэлийн аясаар гол баатрын дүрээ тодотгож нийгмийн болон улстөрийн амьдрал, зөрчил будлиан, тэмцэл, хөгжлийг танин мэдүүлэх чиглэлийг илүүтэй анхаарсан нь сайшаалтай юм.

Энэ романаас бид монголын нийгмийн сүүлийн жилүүдийн нүүр царайг тодхон харж авлаа. Улстөр бол ээдрээ, будлианаар дүүрэн ямагт нөлөөтэй толины Вант улс байдаг. Тэгвэл Тулгыг улстөрийн жинхэнэ гал тогоонд оруулж, тэрхүү нөлөөтэй толийг тунгалаг толь болгож дүрсэлсэн нь үнэхээр олзуурхууштай юм. Эх орноо, олон түмнээ гэсэн чин сэтгэлийг эрхэмлэн үнэнч шударгыг дээдэлж, тэмцэж ялж ирсэн хүний үзгэн дороос энэхүү роман амилан босч иржээ.

Утга зохиолын шинжээч, шинжлэх ухааны доктор

Ш.Цэнд-Аюуш /МУСГЗ/ 

 

Нийт: 24 Сэтгэгдэл

Barnypok
2017 оны 1-р сарын 3
Kelgrorge
2017 оны 6-р сарын 25

Tricor 145 Mg Need Buy Viagra Alternative Levitra Commentaires

Kelgrorge
2017 оны 6-р сарын 29

Viagra Genericum Kaufen viagra cialis Order Generic Tadalis Sx Soft

Kelgrorge
2017 оны 7-р сарын 2

Zithromax Dosing Children buy cialis Keflex Substutions

Kelgrorge
2017 оны 8-р сарын 1

Levitra 20mg Cost cialis buy online Images Of Generic Amoxil Tablets

Chasadvito
2017 оны 8-р сарын 1

Cialis Tadalafil 80 Mg cialis cheap accutane online

LarCisk
2017 оны 10-р сарын 3

Orlistat Online No Prescription viagra Propecia Schweiz Buy Misoprostol Tablets Online Tricor 145 Mg Need Buy

LarCisk
2017 оны 10-р сарын 6

Vergleich Viagra Cialis Levitra viagra Viagra Us Pharmacy Fedex Delivery

LarCisk
2017 оны 10-р сарын 10

What Is Amoxicillin Bp Cialis Levitra Oder Viagra viagra Amoxicillin For Sinus Infections On Sale Generic Fedex Macrobid Tablets Medication

LarCisk
2017 оны 10-р сарын 13

Ordering Levothyroxine In Uk Compra De Viagra online pharmacy Marchio Propecia Cheap Meds4u

LarCisk
2017 оны 10-р сарын 14

Achat Levitra En France Buy Kamagra Oral Jelly China Viagra Rezeptfrei Potenzmittel viagra Cheap Cialis And Viagra

LarCisk
2017 оны 10-р сарын 15

Cialis Pas Cher Toulouse Interaction Of Nyquil And Amoxicillin Levitra 20 Mg Kaufen buy viagra online Medicina Cialis Tadalafil Propecia Giudizi

LarCisk
2017 оны 10-р сарын 23

Mestinon Why Cephalexin In Dogs buy viagra online Acticin Where To Buy Renfrewshire Ed Drugs Online Mail Order Real Elocon Mastercard Accepted

LarCisk
2017 оны 10-р сарын 28

I Want To Buy Misoprostol Tablets Will Cephalexin Heal Tooth Absess cheap cialis Tomar Viagra Joven Gleiche Wirkung Wie Levitra

LarCisk
2017 оны 10-р сарын 29

Online Acquisto Levitra Generico L’Ejaculation Precoce Will Propecia Work Without Prescription online pharmacy Triam Hctz 75 50 Mg Where To Purchase Chat Lagyl

LarCisk
2017 оны 11-р сарын 1

Meshashringi Comprare Viagra Sicuro On Line Buy Cephalexin Liquid viagra Cialis Immagini Viagra From Canida

LarCisk
2017 оны 11-р сарын 8

Cialis Tadalafil 5 Mg Wirkung Viagra Samenerguss viagra Bacteria Treated By Keflex Testiculos Propecia Priligy Duracion

LarCisk
2017 оны 11-р сарын 17

Viagra Tarif Pharmacie Mail Order Cialis Canada Ventajas Del Kamagra online pharmacy Isotretinoin cod accepted website Cialis 10mg Forum

LarCisk
2017 оны 11-р сарын 22

Cialis Ogni Due Giorni Cialis Tadalafil Precio Kamagra Oral Jelly Singapore cialis Cialis 5 Mg Provato

Anh
2018 оны 1-р сарын 4

payday personal loan
payday loans online bad credit
payday personal loan
payday loans direct lenders

Astrid
2018 оны 1-р сарын 24

online casino
real money casino
casino games
real money casino
real money casino

Nydia
2018 оны 1-р сарын 27

best weight loss pill
whats the best weight loss supplement
best prescription weight loss medication
green tea weight loss
weight loss pills for men

Claire
2018 оны 1-р сарын 31

casino casino
new usa online casinos 2017
casino online for fun
casino games real money
slot online

EveDalo
2018 оны 2-р сарын 21

Viagra Generico In Farmacia Prezzo Cialis Generico Acquisto On Line Viagra Prices Cvs cheap cialis Potenzmittel Cialis Generika Priligy Generico Portugal

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *