Уул уурхайн баялгийг монгол брэнд болгоё гэв

6-р сарын 4, 2018 8:33 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 54
6-4-6

Ц.БАЯР

Монгол Улсад Үндэсний брэндингийн зөвлөл байгуулагдаад олон улсад нэр хүнд бүхий байгууллага болж хөгжсөн тухай “Эдийн засгийн чуулган -2018” үеэр танилцуулж байв. Тус байгууллагаас жуулчид тухайн орныг ямар шалгуураар үзэх гэж ирдгийг дөрвөн зүйл дээр л сэтгэл татагддаг гэдгийг тогтоожээ.Эхлээд ямар нэгэн худалдан авалт хийхээр ирдэг гэнэ. Харин худалдаанд Монгол Улсын язгуур мөн чанарыг агуулсан үндэсний бүтээгдэхүүн байх ёстой. Хоёрдугаарт, амттай хоол идэх гэж ирдэг бол гуравдугаарт сэтгэлд нийцсэн эвентүүдийг үзэхийг хүсдэг.  Хамгийн сүүлд нь зочид буудлын тав тухтай байдлыг мэдрэх гэж ирцгээдэг.Тиймээс Монголынхоо аялал жуулчлалын брэндинг эдгээр дөрвөн ангилалаар шалгаруулалт хийхээр төлөвлөж байгаа тухай “Монгол Улсын Брэндийнгийн хөгжил “ ТББ-ын тэргүүн Б.Батгэрэл энэ үеэр онцолж ярьсан юм. Түүнчлэн үндэсний брэндээс зайлшгүй ярих зүйл бол Монголын ард түмэн тархиндаа байгаа “хогоо” цэвэрлэж,  бие биедээ хүндэтгэлтэй хандаж, аз жаргалтай амьдарч байгаа дүр төрхийг гадаадын зочид харсанаар биднээр бахархаж, маш таатай орчин юм байна гэдгийг мэдэрснээр дэлхийд манай улсын таниулдаг байх нь. Нөгөө талаар аль нэг компани гадаадад бүтээгдэхүүнээ таниулах бол эхлээд Монгол улсаа таниулах ажил 80 орчим хувийг эзэлдэг. Энэ танилцуулагад  гол борлуулах брэнд 20 хувийг л эзэлдэг байх жишээтэй. Тиймээс брэндингийн стратегийг өөрчлөх шаардлага бий болсон. Монголыг сайн мэдэх  Сибирь, Өвөрмонголын зах зээлд 50 орчим сая хүнд таниулах ажлыг хийхэд бас л дээрх асуудал тулгардаг” гэж “АПУ” компанийн гүйцэтгэх захирал ярьж байв. Нөгөөтэйгүүр, Монгол хүний хариуцлагагүй байдал муугаар нөлөөлдөг. Тухайлбал, хөрш орнуудад манайхан гэмт хэрэгт ихээр холбогддог. Энэ нь бидэнтэй хамтын ажиллагаатай компаниудад сөргөөр нөлөөлдөг. Тиймээс брэндингийн тухайд эхлээд монгол хүндээ төвлөрч ажиллах нь чухал.  Монгол Улсын аж үйлдвэрлэлийг 10 хувиар өсгөхөд асар их хөрөнгө, цаг хугацаа шаардагдана. Харин брэндингээ эвтэйхан хийчих юм бол 10 хувийн өсөлтөө хөнгөхөн гаргах боломжтой. Тэгэхээр брэндингээр юу зарах вэ гэдгээ зайлшгүй тодорхойлох шаардлагатай. Үүнд, хүнс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ бүс нутагтаа гаргах,  аялал жуулчлалаа хөгжүүлэх түүнчлэн уул уурхайгаа борлуулах юм. Дөрөвдэх нь монгол хүний натур байдалд тохирдог  залуучуудад эдийн засгийн асар их тэлэлт авчрах салбар бол /crypto economics / юм. Өөрөөр хэлбэл монгол хүний оюун санааг экспортлох явдал. Ийм үндсэн дөрвөн салбар дээр ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд Засгийн газар гурван тулгуурт бодлогодоо тусгасан гэж Үндэсний бодлогийн хөгжлийн газрын дарга Н.Дэмбэрэл Монгол Улсын брэндингийн хөгжил форумын үеэр тодотгосон. Монголын үндэсний судалгааны компани болох  “МMGC”-ийг үүсгэн байгуулагч Д.Бум-Эрдэнэ “ Монгол Улсын брэндингийг хийснээр олж байгаа орлогийг харах ёстой. Дэлхийд жил бүр  ТОП 100 брэнд, компанийг жагсаадаг. Үүнээс ТОП 10 брэнд АНУ-ынх. Үлдсэн нь Германы “Бенз”, Японы “Тоёото”, Солонгосын “Самсунг”. “Appel” компанийн жилийн орлого 240 орчим тэрбум ам.доллар. Энэ нь манай эдийн засгийг 24 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө. Тэгэхээр манайх олон улсад зардаг бүтээгдэхүүнтэй. Тэр мөнгийг эдийн засагтаа оруулдаг байх нь бидний зорилго. ТОП брэндингийн 25-ийнх нь зар сурталчилгаандаа зарцуулсан зардлыг харж байхад хамгийн багадаа 450 сая ам.доллар зарцуулсан байх юм. Тэр бол “будвайзер”. “Appel” гэхэд 550 сая ам.долларыг зарцуулдаг. Тэгэхээр ийм  их мөнгийг Засгийн газар гаргаж чадахгүй. Хувийн хэвшил хийх үү гэдэг одоогоор боломжгүй. Тиймээс хүссэн хүсээгүй зарж болох бүтээгдэхүүн уул уурхайгаас гаргах нүүрс юм. Эхлээд энэ брэндингийг хийхийн тулд төр нь тогтвортой хууль эрх зүйн орчин нь таатай байх ёстой. Орж ирсэн орлогоороо дараагийн брэндингээ хийх, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй. Тиймээс одооноос зарж болох бүтээгдэхүүнээ тодорхойлоод түүнийгээ паралель байдлаар авч явах шаардлага үлдэж байна” гэв. Эцэст нь экспортын бүтээгдэхүүнээр брэндинг хийх, хөрөнгө оруулалт татах бүтэц Засгийн газарт  байхгүй байгаа нь энэ бүгдийг хийх боломжгүй. Тиймээс энэ бүтэцийг байгуулах шаардлагатайг Монголын марктенгийн холбооны ерөнхийлөгч Ш.Алтанбагана  онцолсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *