Уугуул иргэдийг хөөж гаргана

3-р сарын 23, 2017 9:23 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 38
3-23-7

Н.МӨНХЖИН

Герман улс террорист үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хоёр иргэнээ эх орноосоо хөөж гаргахаар болсноо зарлав. Дотоод яамны төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар, Германы газар нутаг дээр цагаачдын гэр бүлд мэндэлсэн хүмүүсийг анх удаа хөөн гаргаж буй тохиолдол болж байгаа ажээ. Тэднийг мөн Герман руу буцаж орохыг нь хориглож байгаа аж. Нигер болон Алжир гаралтай хоёр иргэн өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Германы төвийн хэсгийн Геттинген хотод баривчлагдсан юм. Нигери гаралтай нь 22, Алжир гаралтай иргэн нь 27 настай. Германд төрсөн, эсвэл аав, ээжийнх нь аль нэг нь герман бол Германы иргэншил олгож болдог ажээ.

Энэ хоёр этгээдийг террорист үйл ажиллагаанд бэлтгэж байсан хэмээн сэжиглэн баривчилсан юм. Тэдний гэрийг нэгжихэд галт зэвсэг, сум, “Исламын улс” бүлгийн далбаа олджээ. Харин тэднийг галт зэвсгээрээ гэмт хэрэг үйлдэх гэж байсан хэмээн албан ёсоор буруутгалгүй улс орноос хөөн гаргахаар болсон байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нд Берлин хотод ачааны машин Зул сарын баярын зах руу дайран орж 12 хүний аминд хүрч, 49 хүнийг гэмтээсний дараа Германд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан билээ. “Исламын улс” бүлэг энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Германы хууль хяналтын байгууллага Тунисаас гаралтай Анис Амри хэмээх этгээдийг энэ хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байв. Тэрээр амжиж зугтан Итали руу гарсан ч бичиг баримт шалгаж байсан цагдаа нартай тулгаран буудалцах үеэр амь үрэгджээ. Берлины халдлагын дараа канцлер Ангела Меркель оршин суух эрх авч чадаагүй дүрвэгчдийг эх нутаг руу нь буцаахыг уриалсан юм. Хоёр жилийн өмнөөс Европ руу давалгаалан орж ирэх болсон Сири болон Ойрхи Дорнодын орнуудын цагаачид голчлон Германыг зорьж байна. Өнгөрсөн хоёр жилд тус улс дайн байлдаантай орнуудын нэг сая 600 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авчээ.

banner3-14

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Phenergan Online Without Prescription cialis online Propecia Dosis Efectos Secundarios

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *