Усан цахилгаан станц эдийн засагт ч, байгаль экологит ч ашигтай

11-р сарын 6, 2018 8:28 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 13
11-6-5

Ц.МЯГМАРБАЯР

Сэргээгдэх эрчим хүч болох усан цахилгаан станцыг барьж байгуулан цахилгаан эрчим хүч үйлд­вэрлэх  нь  эдийн засаг болоод байгаль экологит өндөр ач холбог­долтой болох нь судал­гаагаар нотлог­дож, бодит амьдрал дээр биелэлээ олсон тод жишээ бол Говь-Алтай аймгийн Тайшир, Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц юм. Нийгмийн хөгжлийн захиалга, ард түмний хүлээлт болж бай­сан тус станцуудыг  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүчин чармайлт,олон хүний оролцооны үр дүнд 2004 оноос төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж 2007, 2008 онд тус тус ашиглалтад оруулсан түүхтэй. Ингэснээр хоёр станц 12 м/Ваттын хүчин чадлаар жилд 30-49 сая  цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун аймгийг цахилгаан эрчим хүчээр хангах дотоодын эх үүсвэрийг бий болгосон манай орны хамгийн том усан цахилгаан станцууд юм. МАХН-аас БНМУ-ын Шинэ дээд хуулийг ард түмэнд танилцуулах, санал авах аяны нээлт Говь-Алтай, Ховд аймагт болох үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдорж нар тус станцтай танилцсан юм. Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн сумдын ихэнх нь дизель станцаар ажиллаж байх үед төсвийн мөнгөний ихэнхийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулж байсан үргүй зардал арилж баруун бүсийн  ард түмэнд  “дэнгийн гэрлээс илчийн гэрэлтэй” болох гарцыг санаачлан хэрэгжүүлсэн  хүний нэг нь Н.Энхбаяр юм гэж Говь-Алтай, Ховд аймгийн иргэд энэ үеэр талархаж  байв.

ТАЙШИРЫН УС 100 ЖИЛИЙН ДАРАА БИШ 10 ЖИЛИЙН ДОТОР  ДАЛАНГАА ДАВЖ УРСЖЭЭ

2007 онд Завхан голыг боож Тайширын усан цахилгаан станцыг байгуулах тэр үед нутгийн зарим иргэд “Хайран сайхан гол ширгэлээ. Загас жараахай дайжлаа. Монголын усны нөөц дуусна” гэх мэтээр эсэргүүцэж байсан гэдэг. Өдгөө эдгээр станцууд байгуулагдсанаар баруун бүсийнхэн эрчим хүчний гачигдлаас ангижирч түүгээр зогсохгүй Монгол орны усны  нөөцийг  хуримтлуулах том нуур бий болжээ. Эргээ дагаж ургасан өндөр шигүү зэгс, усны шувууд загас жараахайг харахад нүд сэтгэл баясан байв. Усны нөөц 100 жилийн дараа далангаа давж дүүрнэ гэж тооцоолж байсан ч 10 жилийн дотор далангаа давжээ. Тайширын усан цахил­гаан станцын меха­ник инженер Ц.Базарсад МАХН-ын дарга нарыг халуун дотноор хүлээн авч үйлдвэрээ та­нил­­цуулсан юм. Тайширын усан цахилгаан станц өнөөд­рийн байдлаар 3000 м/Ваттын ачаалалтай ажиллаж үлдсэн хэрэгцээт ца­х­илгааныг төвийн эрчим хүч­нээс хангадаг аж.

Говь-Алтай аймгийн төвшинд одоо­­­­гоор 11 мянган м/Ваттын ачааллаар дөрвөн ге­не­ратор ажиллаж цахил­гаан үйлдвэрлэн нийлүүлж  байна. Станцын гүн 42 метр аж. Усны төвшин  их ачаалалтай үед 1696 метрээр доошилдог. Энэ үед том генератор ажиллах боломжгүй болдог ажээ. Сүүлийн жилүүдэд энэ төвшинд хүрээгүй гэнэ. Алтай хотод өвлийн оргил цаг эхэлсэн учраас оройн цагаар нэмж дизель станц ажилладаг юм байна.

“Манай станц 37 сая цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. 2017 оны байдлаар 30 гаруй сая м/Ватт цахилгаан үйлдвэрлэсэн бол бусад жилд 30 сая м/Ватт-д хүргэж байлаа. Говь-Алтай, Завхан аймаг өмнө нь  дизелээр цахилгаантай болдог байсан. 2010 онд манай том агрегатор эргэснээс  хойш жилд үйлдвэрлэсэн цахилгаанаа тооцоход тухайлбал, /зөвхөн  Говь-Алтай аймгийг хангахын тулд тодорхой хэмжээний дизелийн түлшний  зардал гарна/ үүнтэй харьцуулахад нэг жилийнхээ үйлдвэрлэ­сэн цахилгаанаар дизельд зарцуулж байсан түлшний үнийг бүрэн төлсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай станц анх 42 сая ам.долларын өртөгтэй баригдсан. Энэ өртөгөө хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэсэн цахилгаанаараа нөхсөн  гэсэн үг” гэж Ц.Базарсад инженер ярьсан юм. Одоо­гоор эднийх цахилгааныг үнэгүй үйлдвэрлэж цэвэр ашигтай ажилладаг болжээ. Арван жилийн хугацаанд дөрвөн удаа их засвар хийсэн. Энд нэг төгсөлтийн арав гаруй монгол инженер ажилладаг юм байна. Усан цахилгаан станцыг барихад далангийн сэтэрхий дээгүүр 100 жилийн дараа ус даланг давах юм гэж төслийн тооцооллыг хийж байжээ. 2007 онд анх ашиглалтад оруулаад  усаа хуримтлуулахаар Завхан голыг боожээ. Гэ­тэл аравхан жилийн до­тор буюу 2016 онд далангаа хальж дөрвөн сарын турш үргэлжилжээ.Энэ нь усан цахилгаан стан­цуудын түүхэнд байгаагүй гайхалтай мөч юм. Ингэснээр 24 метр үргэлжлэх таван км-ийн өргөнтэй Завхан голын урсац нэмэгдэж гурван төрлийн загас, жараахай үржиж усны шувууд, ан амьтан ч дүрвээгүй гэж үйлд­вэрийн ажилчид ба­хар­хан ярьж байв. Өнгөрсөн онд тус станц ар­ван жилийн ойгоо тэм­­дэг­лэ­сэн аж. Энэ үеэр гаргасан сэт­гүүлээ Н.Энхбаяр даргад бэлэ­г­лэв. Тус сэтгүүлд Н.Энхбаяр даргын станцыг барьж байгуулсан түүхэн үйл явцын дуртгалыг оруулснаа ахлах инженер нь ярьсан юм.

ЭРЧИМ ХҮЧЭЭ ӨӨРСДӨӨ БОРЛУУЛБАЛ ИРГЭД ХЯМД ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭХ БОЛОМЖТОЙ

Дөргөний станцыг Чоно харайх хэмээх өвөрмөц нэртэй голыг түшиглэн байгуулжээ. Эрт дээр үед нутгийн иргэд чоно авлахаар энэ гол руу шахаж боолт хийхэд чоно харайж гардаг байсан аж. Хожим өргөсөж  том нуур болжээ. Байгалийн өвөрмөц тогтоцтой, улаан, хар өнгөөр  өнгөө сольдог Хайрхантай нутаг ажээ. Дөргөний станцтай танилцах үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч  Н.Энхбаяр “Тухайн үед баруун бүсийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбох гарц нь  Усан цахилгаан станц байгуулах  явдал байсан. 1960-аад оноос яригдсан асуудлыг манай Засгийн газрын үед зоригтой шийдвэрлэсэн. Өнөөдөр ард түмэн болон улс орны эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болжээ” гэсэн юм. “Усыг ашиглаж тог үйлдвэрлэнэ гэдэг үнэгүй тог хэрэглэж буйтай адил. Манай тогны бөөний үнэ нэг к/.Ваттын  үнэ 37 төгрөг 55 мөнгө. Захиалагч тал хэрэглэгчиддээ 99, аж ахуйн нэгжид 110 төг­рөгөөр нийлүүлж байна. Хэрэв станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, бор­луу­л­алтаа өөрсдөө хийвэл и­ргэдэд бүр хямд цахилгаан ни­йлүүлэх боломжтой. Ха­рам­салтай нь хуульд цахил­гаан үйлдвэрлэж буй компани бүтээгдэхүүнээ зарах эрхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл манай станц эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Тий­мээс Шинэ дээд үндсэн хуульд эрхийг нь нээлттэй болгох саналыг тавьж байна. Н.Энхбаяр дарга ирсэнд бид баяртай байна” хэмээн Дөргөний усан цахилгаан станцын ашиг­­лалтын инженер Б.Ганзориг,  Дөргөн сумын Засаг дарга нар санал бодлоо хэлсэн юм. Дизель станцуудын тэжээл тасалдаж зогсолт хийгээд буцаад асахад хоёр цаг болдог бол усан цахилгаан станц таван минутын дараа хэвийн ажиллах маневар хийж чаддагаараа давуу аж. Тус станц энэ оны наймдугаар сард арван  жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн гэв. Цаашид  шинээр байгуулагдах усан цахилгаан станцын үйл ажиллагаанд туршлага боло­хуйц боловсон хүчин, инже­нер техникийн ажилчдыг бэлтгэх, сурган дад­ла­га­жуулах, үйл ажилла­гаагаараа загвар болохуйц то­моо­хон байгууллага болон ажиллаж байгаа аж. Ганцхан эрчим хүч үйлд­вэр­лэдгээр биш байгаль экологид ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах, ард түмэнд хямд эрчим хүчээр хангах өндөр үнэтэй импортын цахилгааны  зардлаас хэмнэлт хийж валютын нөөц бүрдүүлсэн гээд олон талын ач хол­бог­долтой болохыг станцынхан ярьж байв. Арван жилийн  хугацаанд 330 сая к/Ватт эрчим хүч үйлдвэрлэж баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний 30 хувийг хангасаар иржээ. Биднийг очиход усны түвшин далайн түвшинээс дээш 1160  метрт байв. Энэ нь тогтсон түвшин ажээ. Жилд эднийх 40-49 сая к/Ватт цахилгаан үйлдвэрлэж байна. Эзэн Чингисийн үеэс монголчууд тив алга­сан улс орныг эзэлж явахдаа хот балгас байгуулж байс­наас биш нуур, цөөрөм байгуулж байгаагүй гэдэг. Гэтэл бусад улс оронд энд тэндгүй нуур цөөрөм бай­гуулж буй нь усны нөөцөө хуримтлуулдагийн тод жишээ. Тиймээс Тайшир, Дөргөний усан цахилгаан станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс илүүтэй байгаль экологит сөрөг нөлөөгүй хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр бууруулсан нь батлагдаж буй. Нөгөөтэйгүүр жилээс жилд усны хомсдолд орж гүний усаар нүүрсээ угааж буй манай улсын хувьд нуур байгуулж нөөцөлсөн саа­рал усаа уул  уурхайд хэ­рэг­лэх боломж өндөр юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 9 Сэтгэгдэл

adidas yeezy
2018 оны 11-р сарын 14

I have to express my gratitude for your kindness in support of persons who should have guidance on your area. Your special commitment to passing the solution around had become incredibly good and has really helped associates just like me to arrive at their objectives. This insightful help and advice signifies this much a person like me and additionally to my mates. Warm regards; from everyone of us.
adidas yeezy http://www.yeezysuk.com

curry 4
2018 оны 11-р сарын 15

I precisely wanted to thank you so much once again. I am not sure the things that I would’ve created without these thoughts provided by you over my problem. Entirely was the scary situation for me, nevertheless finding out this specialized approach you treated the issue made me to leap over happiness. I am just grateful for your service and as well , have high hopes you are aware of a powerful job that you are carrying out training people today through your websites. I know that you haven’t encountered any of us.
curry 4 http://www.curry4.us.com

adidas tubular
2018 оны 11-р сарын 15

I in addition to my pals were found to be looking at the good techniques on your web blog while then came up with a horrible feeling I never expressed respect to the site owner for those techniques. These people became as a consequence very interested to learn all of them and have in effect seriously been enjoying them. Many thanks for really being quite helpful and then for considering this sort of fabulous guides millions of individuals are really wanting to be aware of. My sincere apologies for not saying thanks to you earlier.
adidas tubular http://www.adidas-tubular.us.com

Adidas NMD XR1 Zebra Crossing Black Red
2018 оны 11-р сарын 15

Thank you so much for giving everyone remarkably brilliant possiblity to read articles and blog posts from this blog. It is usually very nice and also jam-packed with fun for me and my office friends to visit your blog no less than three times in one week to see the latest secrets you will have. Not to mention, I am just usually pleased for the amazing pointers served by you. Certain 3 ideas in this article are unquestionably the very best I’ve ever had.
Adidas NMD XR1 Zebra Crossing Black Red http://www.adidas-nmds.us.com/adidas-nmd-xr1-zebra-crossing-black-red-p-527.html

yeezy shoes
2018 оны 11-р сарын 16

My husband and i felt quite contented Ervin could finish off his investigations from the precious recommendations he gained in your web pages. It’s not at all simplistic to just happen to be making a gift of things which often some others could have been making money from. And we also keep in mind we’ve got you to thank for that. These explanations you have made, the straightforward website navigation, the relationships you help to create – it’s got all awesome, and it is facilitating our son and the family know that that issue is brilliant, and that is especially important. Thanks for the whole thing!
yeezy shoes http://www.yeezy-shoes.us.org

hogan outlet
2018 оны 11-р сарын 16

My wife and i were quite glad Chris could carry out his researching by way of the precious recommendations he came across through your site. It is now and again perplexing just to choose to be freely giving helpful tips that most people might have been making money from. We consider we have got the blog owner to appreciate for that. The entire explanations you’ve made, the straightforward website menu, the relationships your site help promote – it’s got everything astonishing, and it is facilitating our son and our family understand this situation is enjoyable, and that’s rather vital. Thanks for everything!
hogan outlet http://www.hoganoutletonline.us.com

nike hyperdunk
2018 оны 11-р сарын 17

Thanks for all your effort on this web site. My mum enjoys managing internet research and it is simple to grasp why. Many of us hear all regarding the compelling form you give priceless information through the web blog and therefore boost participation from people on the content so our favorite girl is undoubtedly studying a lot of things. Take advantage of the rest of the new year. You are carrying out a powerful job.
nike hyperdunk http://www.nike-hyperdunk.us.com

chrome hearts
2018 оны 11-р сарын 17

I precisely had to thank you very much once more. I do not know the things I would have used without these ideas contributed by you relating to my concern. It was before the depressing dilemma in my view, however , finding out the specialized style you dealt with the issue forced me to weep for fulfillment. Extremely grateful for this service as well as hope you comprehend what an amazing job you were providing instructing the mediocre ones by way of your webblog. I know that you’ve never got to know any of us.
chrome hearts http://www.chromehearts.name

michael kors handbags
2018 оны 11-р сарын 17

I would like to get across my affection for your kindness giving support to women who actually need guidance on in this field. Your very own commitment to getting the message up and down became particularly valuable and has continuously encouraged those like me to reach their targets. The warm and friendly guide signifies a lot a person like me and much more to my fellow workers. With thanks; from all of us.
michael kors handbags http://www.michaelkors-outletfactory.us.org

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *