Урт наслахын нууц жор

10-р сарын 4, 2012 2:20 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 498

Б.ТУУЛ

 Хүн бүр урт наслахыг хүсдэг. Тэгвэл бид  танд энэ удаа “Хүн бүрт 100 наслах  боломж бий” гэдгийг дуулгах гэсэн юм.  Учир нь “Урт наслахын нууц жор тун энгийн.  Та тамхи татахгүй, архи уухгүй, дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож чадвал 100 болон түүнээс дээш насалж болно”  гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Энэ тухай зөвлөгөөг бид П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлгийн Элэг судлалын тасгийн ахлах зэргийн эмч Ч.Өлзийжаргалаас авлаа.   

 

САЙН УНТАЖ АМАР. ГЭХДЭЭ НОЙРНЫ ЭМ УУХ ХЭРЭГГҮЙ

 

Баяр баясгалантай амьдрах нь амьдралд эрч хүч өгөөд зогсохгүй урт наслахад ч бас нөлөөлдөг. Хүн гурван минут инээхэд 15 минут гимнастик  хийсэнтэй тэнцдэг. Тиймээс та үргэлж, өөдрөг, инээмсэглэл дүүрэн алхах хэрэгтэй.  Мөн хэчнээн ажил ихтэй, цаг зав багатай байсан ч өдөр амар ч бай. Үдийн хоолны дараа 30 минут унтах нь таныг эрүүл амьдрахад тусална. Шөнө бүр тайван унтаж амрах хэрэгтэй. Хүн нойр сайтай, сайхан амарч чадвал өглөө босоход  хүртэл бие хөнгөн, ажлын  эрч хүч ч гэсэн нэмэгддэг шүү дээ. Ингэхдээ та нойрны эм уух хэрэггүй гэдгийг онцгой анхаарах нь чухал.  Энэ нь таныг  унтдаггүй хүнээс ч цөөн наслуулна.

 

ХӨГЖИМ СОНС, БҮЖИГЛЭ ЭСВЭЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТОГТМОЛ ХИЙ

Орчин үеийн эрдэмтэд “Ухаантай хүмүүс удаан амь­дар­даг” гэж баталж байна. Бидний хир удаан амьд­рах нь бидний биеийн идэвхтэй байдал буюу биеийн тами­раас ердөө 5 хувь, зөв хооллолтоос 15, оюуны чадамжаас 80 хувь  хамаар­даг аж. Тэгэхээр урт насла­хын тулд тархиа байнга ажил­­луулж байх хэрэгтэй болж байна. Судалгаанаас  үзэ­хэд оюуны ажил эрхэл­дэг, байн­­га юм бичдэг болон сэтгэлийн тэнхээтэй хүмүүс урт насалдаг тө­дийгүй хөгшрөл­тийн гам­шиг болох зөнөгрө­лөөс хол байдаг аж. Тиймээс та байн­га шинийг эрэл­хийлж байх хэрэгтэй. Али­ваад сурал­цаж, шинийг хийж бүтээ­хийн тулд сэтгэх санаач­лах, чин сэтгэлээсээ хө­дөлмөр­лөх зэрэг нь та­ныг эрүүл, идэвхтэй амьд­рахад  чухал нөлөө үзүүл­нэ. Заримдаа бү­жиг­лэ. Тогт­мол бүжиг хийдэг хүн хурц ухаантай  санаж  тогтоох чадвар нь өндөр, хурд хөдөлгөөн сайтай байдаг гэж судлаачид хэлсэн байдаг.

 

ЦЭВЭР АГААРТ ГҮНЗГИЙ АМЬСГАЛ- БИЕЭС ЭЛДЭВ ХОР ГАДАГШИЛНА

 

Та амралтынхаа өдөр гэр бүлийнхэн­тэй­гээ салхинд гардаг уу. Ойд зугаалах, цэвэр агаарт алхах,  байгалтай ойр байх нь  бидний амьдралд бас эрч хүчийг бэлэглэдэг. Цэцэг тарьж түүнийгээ арчилдаг, гэртээ амьтан тэжээдэг хүмүүс  сэтгэлээр унах нь ховор байдаг. Мөн цэвэр агаарт цээж дүүрэн амьсгалахад биеэс элдэв нян, хор гадагшилдаг. Тиймээс та долоо хоногт ядаж ганц удаа гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч байгаарай. Түүнчлэн найз нөхөд­тэйгөө ойр ойрхон уулзаж, илэн далангүй ярилцах, санал бодлоо солилцох зэрэг нь  хүмүүсийг урт наслахаас гадна аз жар­гал­тай амьдрахад тусалдаг.

 

ТА ЯВГАН ЯВДАГ УУ ЭСВЭЛ…

 

Хэрэв та машин хөлөглөдөг бол  заримдаа явган явж бай гэж зөвлөе.  Учир нь өдөр бүр алхдаг хүмүүс машин хөлөглөдөг хүмүүсээс илүү эрүүл байдаг ба сэтгэл гутрал, бухимдал зэрэг сэтгэ­цийн хямралд өртөх эрсдлийг бууруулж, сэтгэл зүйн өөдрөг цовоо сэргэлэн идэвхтэй байдлыг бүрдүүлнэ. Идэж буй хоол хүнсэндээ ч бас анхаарлаа хандуул. Гурилан бүтээгдэхүүн  ногоо жимс сайн ид. Хэрэв ингэж чадвал биеийн чадавхи  бусдаас 30 хувь илүү байх болно. Мөн зөв хооллосныхоо хүчинд хүн урт нас, эрүүл мэнд эрч хүч, баяр хөөрийг олж авна. Үр тариа, самар сайн ид. Долоо хоногт таван удаа 30 гр самарны төрөл  идэх нь зүрхний өвчнөөр өвдөх магадлалыг эрс багасгана.

 

ГЭРИЙН АЖЛААС БҮҮ ЗАЙЛСХИЙ

 

Дасгал хөдөлгөөн биеийн эрүүл мэндэд тө­дий­гүй сэтгэлзүйд ч бас сай­наар нөлөөлдөг. Тэр тусмаа гар тулааны  спор­тоор, өглөөний дасгалаар тогтмол хичээллэх нь сэт­гэлийн дарамтанд оро­хоос сэргийлнэ. Нөгөөтэйгүүр, та гэр бүлийнхээ түүхийг сайн мэдэж байх хэрэг­тэй. Энэ нь таныг удамш­лын гаралтай өвч­ний хүндрэлээс эрт сэр­гий­­лэ­хэд тус дөхөм болно. Мөн жингээ байнга хянаж бай. Илүүдэл жин бол удаан үхэл гэсэн үг. Гэрийн ажлаас бүү зайлсхий. Энэ ч бас таны илүүдэл жинг хасна. 

Эцэст нь зөвлөхөд, та Эпикурын хэлсэн шиг “Номынхоо санд ямагт шинэ номтой, зоориндоо лонх дарстай, цэцэрлэгтээ амьд цэцэгтэй  бай”. Тамхи бүү тат. Дарсаа тохируулж уу.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *