Өрийн хавханд буй монголчууд хийгээд Монгол Улсын ирээдүй

4-р сарын 12, 2016 8:50 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 51
4-12-3

Г.ГАНЧИМЭГ

 

Түрүүч нь Өрийн хавханд буй монголчууд хийгээд Монгол Улсын ирээдүй – 1

Б, Ө, Г нар Анхан шатны шүүхээс эхлээд Дээд шүүх хүртэл бүхэл бүтэн есөн жилийн турш зарга тэмцэл хийжээ. Энэ асуудал тэдний ажил, бизнесийн карьер, тэр ч бүү хэл хувийн амьдралд нь хүртэл ямар их хохирол авчирсан бол. Өнгөцхөн харахад энэ нь хэдхэн хүний өмч хөрөнгийн маргаан, өр зээлийн асуудал төдийхөн юм шиг. Гэтэл өнөөдөр иймэрхүү маргаантай олон хүн бий. Б насаараа кино урлагт хүчин зүтгэсэн, ялангуяа баримтат кинон дээр их ажилладаг байсан учраас энэ хэрэгтэй холбоотой хэд хэдэн хавтас баримт материалыг цуглуулж чаджээ. Үнэндээ өнөөдөр иймэрхүү байдлаар хохирсон хүмүүс түүн шиг баримт цуглуулж чадаагүйгээс хохирогч болоод л хоцордог аж. Тухайлбал, байр эсвэл хашаа байшинг нь барьцаалж зээл аваад гэр оронгүй болгож, газрыг зарсан нь ч бий. Үүнийг амнаас ам дамжуулж ярихаас биш Б шиг хавтас дүүрэн баримт цуглуулаад гүйх нь цөөн.

Иргэн Б, Ө нарын хувьдДи Эй Эм Өү Эйбанк бус санхүүгийн байгууллагаас авсан 106.8 сая төгрөгийн зээлээ яаж төлөх вэ гэдэг нь одоошүдний өвчинболж буй. Г болохоор унаж яваа машин, амьдарч байгаа байр нь бүгд хүний нэр дээр гэнэ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадавхигүй гэсэн үг.

Энэ хугацаандМонгол шууданбанкХадгаламж”, дараа нь Төрийн банк болж нэр зүсээ өөрчилсөн. Энэ мэтээр банк ч учир нь ойлгогдохгүй шахам болж, Б, Ө нар эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч амьдралынхаа бүхэл бүтэн есөн жилийг зарга тэмцэл дунд өнгөрүүлжээ. Г ч ганцаараа буруутан биш. Гарын үсэг зурж, мөнгө зээлснээр нь Г гэж яриад байгаагаас биш үнэндээ ард нь бүхэл бүтэн бүлэглэл байхыг үгүйсгэхгүй. Хүмүүсийн дундБанкны зээлийн эдийн засагчид үзэмжээрээ зээл гаргадаг”, “Жижиг банкууд дампуурах гэнэгэх мэт яриа яагаад гарах болов. Өмнө ньАнод”, “Зоосбанкийг дампуурахад бас иймэрхүү яриа гарч байлаа. Харин одоо зарим нэг жижиг банкийг дампуурна гэдэг мессеж ч явж байх юм. Ер нь гуравхан сая хүнтэй улсад яагаад 10 гаруй банк, 15 яамтай, тэдгээр нь дандаа нэр зүсээ өөрчилж байдаг юм бэ. Төрийн албанд ажилладаг хүмүүс өглөө босохдоо ямар байгууллагад ажилладагтаа заримдаа эргэлзэхээр цаг иржээ.

Тэгээд иргэд нь толгой дарааллаад цалин, хэрэглээ, ипотекийн зээлтэй. Аж ахуйн нэгж, компаниуд ч ялгаагүй өр зээлийн асуудал, өмч хөрөнгийн маргаантай байна. Үүний цаана яг ямар ажиллагаа болж, эдийн засагтаа эргээд яаж нөлөөлөх вэ гэдэг нь харин анхаарал татаж байна. Энд цөөхөн монголчууд өр зээлдээ барьцаалагдаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөл дээрээ маргалдаж суух хооронд харийнхны алс хэтийн бодлого сайн хэрэгжиж байна биш үү.

Одоо зарим нэг зүйлийг эргээд санах гэж оролдоё. Манай улс 2010 ондЭдийн засгийн анхдугаар чуулга уулзалт”-аа хийсэн. Тэр үед дэлхийн шилдэг эдийн засагчдын нэг Эрнандо Де Сото Монголд ирсэн байдаг. Гэхдээ түүнийг ирэхээс долоо хоногийн өмнө түүний судалгааны багийнхан ирж, Монголд ажиллахдаа Улаанбаатарын гэр хорооллыг ихэд сонирхож, түүгээр явж үзсэн. Эрнандо Де СотоЭдийн засгийн хөгжлийн үндэс суурь нь өмч хөрөнгө. Гэхдээ аливаа өмч хөрөнгө албан ёсны бүртгэлтэй, хариуцах эзэнтэй байж гэмээнэ үнэ цэнэтэй болдог. Танай улс бүртгэлийн тогтолцоондоо нэн тэргүүнд анхаарах шаардлагатайгэдгийг зөвлөж, Монгол Улсад  7.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэх өмч ямар ч бүртгэлгүй, үхмэл хөрөнгө хэлбэртэй байна гэдгийг онцолж байлаа. Тэр нь мөнөөх гэр хорооллын газар, түүн дээр баригдсан барилга байшин буюу үл хөдлөх хөрөнгийг хэлсэн хэрэг. Гэтэл бид өнөөдрийг хүртэл энэ их үнэ цэнэтэй капиталаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй л байна. Тэр ч байтугай дээр дурдсан 7.5 тэрбум ам.долларын үхмэл хөрөнгийнхөө чухам хэдийг нь бүртгэсэн бэ.

Гэхдээ үүнээс илүү анхаарууштай нэг зүйл бий. Энэ мэдээллийг сонссон гадаад, дотоодын луйврын сүлжээгээр мэргэшсэн нөхөд зүгээр суух уу. Тухайлбал, монгол захиралтай гадаадын хөрөнгө оруулалттай компани томоохон объект барилаа гэхэд тэр нь тэрхүү мөнгөө өгсөн гадаад иргэний л өмч болно. Гэтэл газар нь хэнийх вэ. Монгол Улсын өмч хэдий ч бид тэндээс газраа өмчлүүлсэн, ашиглуулсан гэж татвар авч байна уу. Бараг л үгүй. Тэр ч байтугай дээрх байшин барилга, үл хөдлөх хөрөнгөтэйгөө хамт гадаадын иргэний өмч болчихож мэдэхээр байна. Хувийн болоод улсын компаниудын том, жижиг өр зээлийн эцэст нь авчрах үр дагавар энэ.

Манай улс одоо 21.6 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Үүний 10.6 тэрбум ам.доллар буюу 49 хувь нь хувийн хэвшлийнхний тавьсан өр. Энэ тоо 2012 оноос хойш өссөөр байгаа билээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө манай улсын гадаад өр 12.4 тэрбум ам.доллар байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *