Өнөөдөр “Хүний төлөө зөв тус” аян эхлэнэ

9-р сарын 23, 2015 9:10 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 46
1431474921555292e942a7c

9  сарын 23-нд болох үйл явдал

09:00 цагт

Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулж буй “Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол-практикийн бага хурал Төрийн ордны “Б” танхимд болно.

10:00 цагт

Монгол улсын хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл болон бүгд найрамдах солонгос улсын K-Water корпорацийн хооронд байгуулах “Хамтран ажиллах санамж бичиг” – т гарын үсэг үзэглэх ёслолын арга хэмжээ Чингис зочид буудлын гурван давхарын хурлын зааланд болно.

10.00 цагт

Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/-ийн 302 тоотод олон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ын талаарх “Олон улсад мэдлэгээ сорьё, амжилтаа таниулъя” семинар болно.

12:00 цагт

“Америкийн орчин үеийн бүжгийн үдэш” тоглолтын хэвлэлийн бага хурал  12 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.

14:00 цагт

Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн урлаг танхимд мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Хүний төлөө зөв тус” аяны хүрээнд “ЕБС-ийн сургалтын орчин, ширээ сандал, сурагчийн цүнхний стандарт, Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт” сэдэвт үзүүлэх сургуулилт, зөвлөн туслах арга хэмжээ болно.

 

Өнөөдөр “Монголд ургуулж үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа үргэлжилнэ.

Сэлэнгийн шинэ ногооны үзэсгэлэн Скай их дэлгүүрийн гадаа талбайд үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *