Өнөөдөр дэд сайд нарын нэрс тодорно

9-р сарын 28, 2015 12:22 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 39
Засаг 9

Ц.БАЯР

Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарыг томилох асуудал албан ёсоор хэлэлцэгдэхээр болсон байна. Засагт хамтарч буй намууд  дэд сайд нарынхаа нэрийг тохирч, нэгдсэн шийдвэрт хүрээд байгаа аж. Өмнө нь мэдээлж байсан,  АН-3, ИЗНН-2, “Шударга ёс” эвсэл-2 сайдын тус тус авахаар тохироо хийгдээд буй. Улмаар ИЗНН-ын зүгээс намын дарга Ц.Ганхуяг болон Төрийн байгуулалт, хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Р.Булгамаа нарыг дэд сайдад  нэр дэвшүүлэхээр болсноо зарласан. Харин АН-ын зүгээс Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Н.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт нарын нэрийг дэд сайдад дэвшүүлсэн байгаа. “Шударга ёс” эвслийн тухайд  Эрүүл Мэндийн сайд асан  Н.Удвал, МАХН-ын нарийн бичгийн дарга  Ц.Шаравдорж, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нарын нэрс яригдаж байсан ч албан ёсны мэдээлэл тус бүлгээс гараагүй. Ямартай ч өнөөдөр  долоон яамдын дэд сайд нарын нэрс  засгийн газрын хуралдаанаар тодорхой болох нь ээ. 

Эх сурвалж:www.zms.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *