Өнөөдөр болох үйл явдлууд

9-р сарын 22, 2015 8:00 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 42
1431474921555292e942a7c

9:00 цагт

Хубилай хааны мэндэлсний ойн арга хэмжээн хүрээнд болох “Евро-Азийн музей дэх хувцасны цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 9.00 цагаас БСШУЯ-ны хурлын танхимд болно. Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Евразийн музей дэх хувцасны цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУЯам, ТЮРКСОЙ – олон улсын байгууллага, Монголын Үндэсний Музей, Дэлхийн монгол туургатны холбоо, Монгол Костюмс төв Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

10:00 цагт

Өнөөдөр өглөө 10 цагаас МУИС дээр Сөүл хотын дарга ноён Пак Вон Сунд МУИС-ийн хүндэт докторын цол олгох ёслолын ажиллагаа болно.Хүндэт доктор цол олгох үйл ажиллагаанд: Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Ё.Гэрэлчулуун БНСУ-ын Монгол дахь элчин сайд нар болон бусад албаныи хүмүүс оролцоно
утас: 77307730-1135,89008869

10.00-11:30 цагт

Өнөөдөр Засаг захиргааны тавдугаар байр буюу Нийслэлийн Иргэний танхимд 10:00-11:30 цагт нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд БНСУ-ын Руй санса компаниас буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий анхан шатны үзлэг оношлогоо хийх шээсний орчин үеийн аппаратыг хүлээлгэн өгөх, албан ёсоор ашиглаж эхлэх “Иргэдийн Эрүүл мэндийг сайжруулах” төслийн нээлт болно. Нээлтийн ажиллагаанд ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, НЗДТГ, НЭМГ, Дүүргүүдийн Засаг дарга нар болон удирдлагууд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, иргэдийн төлөөлөл, БНСУ-ын Руй санса компанийн ерөнхийлөгч Хо У Бун болон төслийн багийнхан оролцоно.

12:15-12:25 цагт

Өнөөдөр 12:15-12:25 цагт ГХЯ-ны нэг  давхарын хурлын зааланд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум”-д “Ус, эрүүл ахуй болон бохир цэвэрлэх байгууламжийн нэгдсэн менежментийн тухай” сэдвээр илтгэл тавина.

14:00 цагт

Өнөөдөр 14 цагаас Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр  СХД-ийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч, идэвхтэн морин эргүүлүүдэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулна

18.00 цагт
УБ хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо, Монголын хүний нөөцийн боловсролын институт, Оюуны хөгжлийн институт хамтран “Өвөрхангайн ирээдүйн манлайлал 2015” залуучуудын цуврал сургалтыг 09.18-09.22ны хооронд зохион байгуулж байна.Сургалтын хаалтын үйл ажиллагаа 2015.09.22ны 18 цагт Арслантай гүүр оюутан өргөөн урд зургадугаар хорооны иргэний танхимд болно.
Холбогдох утас:99984303

Өнөөдөр Туркменистан Улсын соёлын өдрүүд эхэлнэ. ” Энэ онд манай хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 23 жилийн ой тохиож байгаа бөгөөд анх удаа Туркменистан Улс өөрийн соёлын өдрүүдээ манай улсад зохион байгуулах гэж байна. Соёлын өдрүүд энэ сарын 22-24 ны өдрүүдэд үргэлжлэнэ.

Өнөөдөр  “Монголд ургуулж үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, Сэлэнгийн шинэ ногооны үзэсгэлэн Скай их дэлгүүрийн гадаа талбайд үргэлжилнэ. Мөн “Ногоон Технологи- 2015 ” үзэсгэлэн болно. МХАҮТ-н үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бол  Сөүлийн өдөр гэрэл зургийн үзэсгэлэн монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *