Өнөө шөнө өвлийн цагийн хуваарьт шилжинэ

9-р сарын 25, 2015 10:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 61
d28c870ebebd18d31ed9f71ee26ca665original

Ц.БАЯР

9 сарын 25-наас 26-ны шилжих шөнийн 00:00 цагт нэг цагаар ухраах буюу 23:00 болгож цагаа тааруулна. Энэ жилээс орон даяар гуравдугаар сарын 28-нд зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг гаргасан. Ингэснээр цаг урагшилж, өдөр уртасдаг. Харин энэ сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжихээр болжээ. Өөрөөр хэлбэл, хойшлуулна гэсэн үг юм. Энэ өдөр та цагаа нэг цагаар ухраах буюу 00,00 цаг болмогц нэг цагаар ухраан 23,00 цагт тааруулахад л хангалттай юм. Цаг ухарснаар өглөө гэгээ орох нь нэг цагаар урагшилж орой эрт нэг цагаар харанхуй болох нь урагшилна. Өөрөөр хэлбэл одоо зургаан цагт гэгээ орж байгаа бол таван цагт болж орой есөн цагт харанхуй болж байгаа бол найман цагт харанхуй бүрий болно гэсэн үг юм.

11:00 цагаас

Нийслэлийн шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааныг дүгнэх арга хэмжээ 2015 оны 09 дүгээр сарын 25-нд 11 цагаас Чингисийн талбайд болно.

11:00 цагаас

 Гэр хорооллын иргэдийн төлөөлөл нүүрсний асуудлаар “ Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

11:00 цагаас

МҮЭСТӨ 40 жилийн ойн хүрээнд зохион “Дэмбээний тэмцээн” болно

14:00 цагаас

Бөхийн өргөөнд сумын заануудын барилдаан эхлэнэ

15:00 цагаас

Монгол, Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг/монголд үйл ажиллагаа явуулж япон болон монгол компаниуд оролцсон нээлттэй ажлын байр  танилцуулна/  “Блү скай” зочид буудлын 3 давхарт 15:00 – 19:00 цагийн хооронд

19:00 цагаас

Номин талст хамтлагийн “Дурлаж бичсэн захидал” тоглолт   Корпрэйт зочид буудалд болно

Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд улаанбаатар арт фэйр үзэсгэлэн тавигдана. Урлангийн галерей үзэсгэлэнгийн танхим  мөн дээд зэрэглэлийн зочид буудал болон хотын төвийн зарим самбар дээр алдартай уран бүтээлүүдийг дэлгэн тавина.

“Монголд ургуулж үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа үргэлжилнэ.

Сэлэнгийн шинэ ногооны үзэсгэлэн Скай их дэлгүүрийн гадаа талбайд үргэлжилнэ.

Эх сурвалж:www.zms.mn ublawlah1617

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *