United Airlines зорчигчдын тасалбарын мөнгийг буцааж өгнө

4-р сарын 14, 2017 9:58 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Тойм Уншсан: 14
4-14-8

Н.МӨНХЖИН

Америкийн United Airlines авиакомпани нэгэн ази төрхтэй зорчигчийг чирж гулдран хүчээр буулгасан3411-р нислэгийн бүх зорчигчдод тасалбарын мөнгийг нь буцааж өгөхөөр болсон тухай USA Today мэдээлэв.

Авиакомпанийн ерөнхий захирал Оскар Муньос энэ хэрэг явдлын төлөө дахин уучлал гуйгаад тасалбартай зорчигчийг хүчээр буулгах явдал дахиж гарахгүй хэмээн амлав. Түүнийг огцрохыг шаардаж 60 мянган хүн гарын үсгээ цуглуулсан ч тэрээр огцрох бодолгүй байгаагаа хэлжээ.

Дөрөвдүгээр сарын 9-нд энэ хэрэг явдал болжээ. United Airlines суудлаасаа илүү тасалбар борлуулж онгоц дүүрсэн тул хэд хэдэн зорчигчийг сайн дураараа агаарын хөлгийг орхихыг хүссэн аж.

Сайн дураараа буух хүн олдоогүй тул авиакомпанийн менежер бие даан хэд хэдэн хүнийг сонгон онгоцноос гаргахаар шийдсэний нэг нь эмч Давид Дао байсан юм. Тэрээр намайг өвчтөнүүд хүлээж байгаа хэмээн буухаас татгалзсан ч аюулгүй байдлын ажилтнууд түүнийг чирч гулдран буулгажээ. Даог хөл, гарнаас нь чирч буулгаж байгаа бичлэг нийтэд тарсны дараа United Airlines ихээхэн шүүмжлэлд өртөж, олон зуун сая ам.долларын алдагдалд оржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хүртэл үүнийг “Аймшигтай явдал” хэмээн нэрлэсэн байна.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *