Үнийн дарамт

2-р сарын 17, 2017 12:06 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 15
2297b4_money_x974

Д.БИЧЭЭЧХҮҮ

Сар шинийн өмнөх өдрүүдийн хэцүүг гайхах хүн олон байна. Тэр хэцүү нь юу юм бэ гэвэл үнийн дарамт. Юм бүхний үнэ өссөөр. Өнөөдөр мянган төгрөг байсан нэг бараа маргааш 2-3 мянган төгрөг болчих юм. Хүнсний зүйл дотор гурил, будаа, махны үнэ өнгөрсөн сарынхаас тийм л дүнгээр өсчээ. Граммаар хэмжигдэхУниверсальныйнэртэй хоол амтлагч гэхэд 1800 төгрөг байсан бол саяхнаас 2500 төгрөг гэх. Нэгдүгээр сард нэг кг нь 5500 төгрөг байсан хонины мах 6000 гараад явчихаж. Ууц шүүсний мах бүр талийсан. 400 мянга  гэж зогсоо ченжүүдийн царай огт зовсон янзгүй. Тэдэнд ямар үнэтэй юм бэ гэж хэлэх юм бол сар шинэ хийхээ болчихгүй юу гэсэн үгээр ам руугаа алгадуулах янзтайХаа сайгүй цагаан идээний зах ажиллаж байна л гэх. Очоод үзэхээр кг ааруул 20 мянга, тогооны өрөм 15-18 мянга гээд үнийн хөдөлгөөнгүй яг. Энэ мэтээр сар шинийн өмнөх үнийн өсөлт өндрөө аваад байна. Ер нь баяр болохоор зориулалтын гэхээр хүнс, барааны үнийг тэнгэрт тултал нь өсгөдөг зуршил Монголд л бий. Тэглээ гээд уламжлал, бэлгэдлээ орхилтой биш хуруу хумсаа хугаслах шахам байгаад элбэгжүү юм шигээр цагаан сарыг тэмдэглэдэг дээ монголчууд. Худалдаачид, ченжүүд орлогоо бодохоос олон түмнийг гэх нь даанч ховор. Иргэдийн хэрэгцээн дээр тоглож өвөр, түрийг нь хоослохоос гадна. “Баярын хямдралгэсэн худлаа хаяг бараандаа наачихаад сэтгэл зүйгээр минь тоглох нь бүр даапаатай санагдах юм. Бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн уриаг ашиглаад мөн л ашиг харж арвыг хорь болгож авах хорон санаагаа нуух гэж оролдоно.

Дэлгүүр, захынхан юмныхаа үнийг яагаад ингэж өсгөөд байнав гэхэд. За та тэр төр, засгийнхан даа гомдлоо хэл. Цаана чинь долларын үнэ 2500-д хүрсэн. Бинзений үнэ бас нэмэгдчихлээ гэсэн тайлбар хэлж байна. Ийм үг сонссон бид яаж тэдний өмнөөс мөчөөрхөх вэ?

Үнийн дарамт дор л үйлээ үзэж явах юм даа. Төр, засгийнхан ч эзгүй. Байх үедээ идээ будааны үнэ ямар байгааг анзаарах биш бүр том юм тухайлбал стратегийн орд л гэж ярина. Ийм л…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *