Унгар зураглаачид дэгээдүүлсэн аав, хүү хоёр Германд иржээ

9-р сарын 15, 2015 7:46 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 228
8-3

8-2Осама Абдул Мохсений ядарсан царай урт удаан аяллыг нь өгүүлэх мэт. Түүнд бараг дуугарах ч хүч алга. Түүний долоон настай хүү Заид ялалтын билэгдэл болжээ. Мохсен хүүгийн хамтаар нэг жилийн өмнө Сирийг орхиж, 12 хоногийн өмнө Туркээс гарсан бөгөөд эдүгээ Германд хөл тавьж хүүгийнхээ ээжид өгч байсан амлалтаа биелүүлсэндээ сэтгэл хангалуун байна. 18 настай том хүү Гадабе нь найман сарын өмнө далай гатлан Италид очиж, тэндээсээ Германд очсон юм. Мохсен болон хүү Заид нь Унгарын сэтгүүлч Петра Ласлигийн дэгээдэлтэд өртөн унаж буй бичлэг дэлхийд танил болсон билээ. Мохсен Сирийн хөлбөмбөгийн нэгдүгээр лигт дасгалжуулагч хийдэг байжээ. “El Mundo” сонин түүнтэй уулзсан байна.

 

Та их урт зам туулж, зүдэрч ирэв үү?

Энэ аялал тун ч урт, ихээхэн дарамттай, түгшүүртэй байлаа. Маш хэцүү, аюултай аялал байсан.

Та нарын энэ амь тэмцсэн аялал, адал явдлыг олон хүн ойлгохгүй байх шиг байна. Та нар замдаа амь үрэгдэх аюултай байсан биз?

Тийм ээ. Ингэж яваад үхэх вий гэж цаг мөч тутамд бодож байлаа. Хүү маань амиа алдах шахсан.

Дараа нь тэрхүү бүдүүлэг дэгээдэлт дэлхийг эргүүлэх шиг л боллоо…?

Сэтгүүлч эмэгтэйн дэгээдэлт уурыг минь шатаасан. Ер нь бол гайхаж цочирдсон л доо. Тэгж унасны дараа хүүгийнхээ нүүрнээс айдас, түгшүүрийг олж харсан даа.

Дараа нь юу болсон бэ?

Хүү маань хоёр цагийн турш уйлсан. Ихэд цочирдсон байсан. Үүний дараа бидний хурууны хээг авч, шоронд хийнэ хэмээн сүрдүүлж байлаа.

Өнөөдөр юу мөрөөдөж байна вэ?

Халуун ам бүлээрээ цуглахыг л хүсч байна.

Ойрын өдрүүдэд юу хийх вэ?

Туулж өнгөрүүлсэн зовлон, дарамтаа давж гарах болно. Бид дахин бүгдээрээ хамт байхын тулд тусламж, дэмжлэг хүснэ дээ.

Европын холбоо та нарыг хүлээж авлаа шүү дээ..

Чин зүрхнээсээ талархаж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *