“Үнэн сэтгэлтэй хүн л багш болно”

1-р сарын 9, 2018 9:47 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 72
1-9-7h

Р.ОЮУН

МУБИС-ийн захирал, доктор, профессор Д.Мандахыг “Ширээний ном” буланд урилаа. Тэрээр “Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтад нэвтрүүлж буй олон улсын туршлага” гэсэн номыг байнга дэргэдээ байлгаж унших дуртай ажээ. Номынхоо талаар тайлбарлахдаа “Боловсрол гэдэг агуу том салбар. Олон төрөл зүйл, бүрэлдэхүүн хэсэгтэй. Боловсролыг хөгжүүлэх чиглэлээр сургууль ажиллах ёстой. Ялангуяа, багш бэлтгэдэг сургуулийн хувьд боловсрол хаашаа явах, яаж явах ёстой вэ гэсэн асуултад хариулахын тулд эрдэмтэн багш нарын бусадтай хамтарч хийсэн судалгааны номыг ширээнийхээ ном болгоод байна. Үүнийг залуу багш нар маань заавал уншаасай гэж боддог. Ирээдүйн багш нар судалгааны номыг сайн уншиж өөрийгөө хөгжүүлж, хүүхдийг яагаад гэдэг асуулт тавьдаг болгох нь хамгийн чухал. Бидний ярьдгаар багш эхлээд хүн байх нь чухал. Хамгийн гол нь хүмүүжсэн, хүүхдийг хайрладаг хүн байх ёстой. Бид сэтгэл гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл, хоол хийхдээ сэтгэл гаргавал амттай болдог гэж ярьдаг. Үүнтэй адил багш болох гэж байгаа бол эхлээд сэтгэл хэрэгтэй. Багш болъё гэсэн үнэн сэтгэлтэй л байвал багш болно” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Antibiotics On Line Priority Delivery Cephalexin Animal Side Effects Priligy Quanto Costa [url=http://cialiviag.com]cheap cialis online[/url] Sick Kitten Liquid Amoxicillin Cialis Lieferung Aus Deutschland

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *