Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа

2-р сарын 9, 2018 10:11 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 40
6

 

Т.САЙХАН

 УИХын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ хүлээж авахаар боллооУг дүг­­нэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрсөн сарын 31-нд хэлэлцсэн юм. Тодруулбал, Бат­лан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ. Тэдгээрийн дотор  “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоохгэж заасан байдаг. Энэ ньУИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХд хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм.

 УИХын гишүүн С.Бямбацогт:

 Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлалаа гэдэг байдлаар мэдээлэл цацагдаж байна. Аливаа асуудалд бодитой хандмаар юм. Хэлбэр талдаа болгоомжилж, агуулга талдаа анхаарах ёстой. Олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхгүй болохоор хагалах, бутрах асуудал үүсдэг. Батлан хамгаалах тухай хуулийн 12.1 дэх заалт нь дайн бүхий байдал, дайны байдал зарла­сан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий команд­лагч нь хуулиар өөрөө өөртөө бүрэн эрх олгодог заалт юм. Энэ алдааг засахын тулд иргэд цэцэд гомдол гаргасан. Гэтэл ташаа мэдээлэл түгээдэг байж болмооргүй байна.

 УИХын гишүүн Х.Нямбаатар:

 Цэцийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй. Энэ нь цэц дээр маргаан үүсгэх хэмжээний асуудал биш. Хууль зүйн техникийн алдаа. Батлан хам­гаа­лах тухай хуулиар Ерөнхийлөгчид хууль тогтоох эрхийг тусгайлан олгож өгсөн зүйл байхгүй. Гагцхүү дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий команд­­­лагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох эрх нь УИХын бүрэн эрх буюу 11 дүгээр зүйлд багтах ёстой атал техникийн алдаа гаргасан. Үүнийг цэцэд хандаад байх шаардлагагүйгээр УИХ өөрөө засах боломжтой.

УИХын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд санал хурааж цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар боловТүүний дараа Мөнгө угаах  болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэм­жив. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийсэн юм. ТэрээрОлон улсын FATF байгууллага хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сард хуралдаад, Азийн орнуудыг авч хэлэлцсэн. Энэ хурлаар Монгол Улс цаашид хууль тогтоомж, үйл ажиллагаагаа сайж­руулах тухай 40 гаруй зөвлөмж өгсөнгэв. Энэ талаар дараах гишүүд асуулт асуусан юм.

 УИХын гишүүн Ц.Даваасүрэн:

 Олон улсын байгууллага яагаад манайхыг хар жагсаалтад оруулах гээд байна вэ гэхээр зөвлөмжийг нь биелүүлдэггүй юм билээ. Олон улсын байгууллагаас Монгол­банкинд өгсөн зөв­лөмжийг биелүүлэхгүй байна гэдэг гомдол олон улсын байгууллагаас ирсэн байдаг. Энэ хууль дээр хамгийн гол анхаарах ёстой асуудал оффшор юм. Гэтэл бид зөвхөн төрийн албан хаагчаар хязгаарласан. Терроризм, мөнгө угаахтай холбоотой асуудлаа ярихгүй болохоор өнөөдөр хар жагсаалт гэдэг асуудал хөндөгдөөд байгаа юмЭнэ асуудлыг гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэдгийг дэмжиж, байнгын хороонд шилжүүллээДараа нь хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв. Ингээд Л.Болд гишүүнийг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах асуудлыг гишүүд дэмжиж, батлав. Мөн чуулганаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ талаар асуух асуулттай гишүүн байсангүй. Үүгээр УИХын чуулганыг өндөрлүүлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *