“…Үндсэн хуулийг өөрчилнө гэж яриад байгаа юм. Би айгаад унтаж чадахгүй байна”

5-р сарын 11, 2017 11:00 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 22
5-11-2

Б.ДАМДИНОЧИР

Үндсэн хуулийг юу юугүй өөрчлөхөөр болж байх шиг байна. Эрх баригчид Зөвлөлдөх санал асуулга гээчийг зохион байгуулаад дүнг нь гаргасан байна. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон, нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 хүн Үндсэн хуульд орох өөрчлөлтийн зургаан сэдвийн хүрээнд зөвлөлдсөн гэнэ.

Үүний хоёр дахь шатны хэлэлцүүлэгт 700 гаруй төлөөлөгч оролцжээ. Энэ Зөвлөлдөх уулзалтаарУИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналттэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Төрийн эрх барих дээд байгууллага нь АИХ, хууль тогтоох байгууллага нь УБХ гэсэн хоёр танхимтай байхасуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг хангахгэсэн сэдвийн хүрээнд санал асуулгад оролцогчид 49 хэсэгт хуваагдан хэсгийн хэлэлцүүлэг өрнүүлсэн гэнэ.

Мөн дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаанууд хийж, хэсгүүдээс гаргасан асуултад эрдэмтэн судлаачдаас бүрдсэн экспертүүд хариулт өгсөн байна.

5-11-2

Эндээс гарсан дүн дүгнэлтийг харахул Ерөнхий сайдын эрх мэдэл томорно. Тухайлбал, танхимынхаа сайд нарыг өөрөө бүрдүүлж, өөрөө чөлөөлөх мэтийн томоохон эрх мэдлүүдийг Ерөнхий сайдад олгоно гэсэн үг. Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жилээр тогтоохыг санал асуулгад оролцогчид дэмжээгүй гэж байна.

Энэ мэтчилэнгийн эрх баригчдын боловсруулсан Үндсэн хуулийг өөрчлөх ажил нэг шат ахисан байгаа юм. Тэд энэ талаарх ард нийтийн санал асуулгыг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийхээр төлөвлөөд байгаа.

Мэдээж хэрэг, төлөвлөсөн юм чинь хийж таарна. Гэхдэээцэгхуульдаа гар хүрэх асуудлыг илүү нягт нямбай хийх шаардлагатайг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

Бушуу туулай борвиндоо баастай гэдэг. Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа нь одоо мөн үү гэсэн үг. Мөн байлаа гэхэд хэн ямар төвшинд оролцож энэ хуульд гар хүрэх вэ гэдгийг бодолцох ёстой юм.

Шуудхан хэлэхэд өнөөдөр МАН дангаар эрх барьж байна. УИХд суудалтай намуудын төлөөлөл оролцлоо гэж байгаа ч МАН л эцсийн шийдийг гаргаж, 65 гишүүн нь гар өргөж батална. Ажлын хэсэгт ганц гялтайх нь Үндсэн хуулийн манаандсайн дураараа” 25 жил зогссон иргэн Д.Ламжав гуай энэ ажилд голлож оролцож байгаа гэж харагдаж байна. Тэрээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдлийн хуваарилалтын талаар сүүлийн үед нэлээд ярих болсон. Улмаар энэхүү өөрчлөлт яригдаж эхэлсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуультай хамт болох ард нийтийн санал асуулгын дүн бараг л тодорхой гэхэд болно доо. Үүнийг нуух юмгүй. Харин тэрхүү дүнд анализ, дүгнэлт хийж аятай таатайгаар шийдвэр гаргах чадамж энэ УИХд бий юу гэдгийг бодох хэрэгтэй. Чадамж гэдэг нь ийм хэмжээний боловсрол хийгээд үүнд хандах сэтгэл гэсэн үг. Энэ дутагдалтай байдгийг одоогоос 10 гаруй жилийн өмнө Гавьяат хуульч Б.Чимид агсан хэлсэн байдаг юм. Нээлттэй нийгэм форумаас 2006 оны арванхоёрдугаар сарын 7-ндТөрийн ил тод байдал: Нийгмийн баялаг хуваарилалтсэдэвтэй форум зохион байгуулжээ. Энэ форумд тухайн үед ХЗДСийн Төр захиргааны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Чимид гуай оролцсон байгаа юм. Энэ үеэр тэрээр “…2000 онд сонгогдсон парламент Үндсэн хуулийн нэмэлтийг гэв гэнэтхэн хийсэн. Уг нь хуулийн хоёр гурван хэлэлцүүлэг явагдах ёстой юм. Энэ нь хоорондоо хоёроос гурван долоо хоногийн хугацаатай байх ёстой юм. Гэтэл УИХын гишүүдээр урьд шөнө нь гарын үсэг зуруулаад Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг үдээс өмнө хэлэлцэн нэгдүгээр хэлэлцүүлэг дуусгачихаад, өдөр хоолоо идэж орж ирчихээд хоёрдугаар хэлэлцүүлгийг хийчихэж байгаа юм. УИХын гишүүн бодвол нэг, хоёрдугаар хоол иддэг байх л даа. Хоёр таваг шөлний хооронд хоёр сая хүн танилцаж мэдээд саналаа өгнө гэж байхгүй. Ийм л юм хийгээд байгаа юм. Одоо ч гэсэн манай Лүндээ даргалаад Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийг өөрчилнө гэж яриад байгаа юм. Би айгаад унтаж чадахгүй байна л даа. Хэзээ л өөрчлөөд гараад ирдэг бол гээд. Тэрэн дотор юу байгаа нь мэдэгдэхгүй байна.

УИХын дарга нар Үндсэн хуулийг уншихгүйгээр дарга хийгээд дуусч байгааг нь хараад би гайхдаг. ТөмөрОчир дарга Архангай аймагт явж байхад нэг өвгөн ярьж байна. Багийн даргыг сонгох нь буруу байна гэж. Гэтэл ‘‘Харин тийм ээ, Үндсэн хуульд ингэж заасан учраас яая гэхэвгэж хэлж байгаа юм. Сая УИХын дарга ‘‘Багийн даргыг сонгодгоо больё, томилдог болгоёгэж байна. Үндсэн хуульд томилно гэж заасан байгаа юм. Хуулиа уншихгүй 8-10 жил парламентын гишүүн гээд яваад байдагт ямар учир байна. Бүх юм дуулианаар явдаг.

Манай УИХд шинжлэх ухааны доктор Лүндээгээс авахуулаад хуульчид байгаад байдаг. Тэнд хуульчид улсын менежер хийж байна уу, эсвэл тэнд суучихаад хувийн менежерээ хийгээд байна уу. Эд ямар хууль боловсруулж юуг шийдээд байгаа юм.

Нэгэнт ам ангайсан дээр хэлэхэд Үндсэн хуулиа гэнэт өөрчилчихөв өө. Ер нь чимээгүй байж байгаад л хусаад хаяна шүү. Тэгээд л өнгөрнө. Тийм төсөл хийх гэж байгаа бол шууд ардчиллын эсрэг эргэлт хийх гэж байна гэж хэлнэ. Улс төрийн агсам тавьсанд уучлаарай”.

Энэ үг өнөөдөр ч бодит байдлаа алдаагүй. Түүгээр ч үл барам улам бодитой болсон байж магадгүй юм. Тиймээс л Үндсэн хуулиа улс төрийн яг ийм нөхцөлд өөрчлөх хэрэг бий юу гэдгийг бодох шаардлагатай гээд байгаа хэрэг.

Нөгөөтэйгүүр санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон гэх 1570 хүнийг яаж сонгосон бэ гэдгийг анзаарвал юу болох бол. Тэднийг санаатай, эсвэл санамсаргүй сонгосныг бүү мэд.

Түүнчлэн энэ өөрчлөлтийн хүрээг харахад зөвхөн маш их эрх мэдэлтэй Ерөнхий сайдыг төрүүлэхэд зорилго нь оршоод байх шиг байгаа юм. Зарчмын хувьд байж болох ч нэг намын дангаар засагласан ийм үед эрх мэдлийн хуваарилалтын өөрчлөлтийг хийх нь хэр зэрэг оновчтой бол. Өнөөдөр хэмжээгүй эрхт Ерөнхийлөгчийг бид шүүмжилж байна. Тэгээд л энэ өөрчлөлт рүү ханцуй шамласан болж таарч байгаа юм. Маргааш Ерөнхий сайдыг яах ийхээ ийм маягаарярихуу. Энэ бодох л асуудал.

Үүний зэрэгцээ буруу хүнд эрх мэдэл өгөх аваас галзуу хүнд зэвсэг атгуулсантай адил гэсэн улс төрийн цэц бий. Тэр нь өнөөдрийг харж эрх мэдлийн хуваарилалт хийхээсээ хэнийг ямар албан тушаалд зүтгүүлэх вэ гэдгээ бодох ёстой гэсэн үг. Яг өнөөдөр бол улс төрийн намуудад хамгийн хамааралтай үг юм. Үүнд бас л Б.Чимид агсан сэтгэл чилээж явсан байх юм. Сэтгүүлч Ц.Ганболд саяхан news.mn сайтад  Б.Чимид хуульчийн гар бичмэлийг дэлгэн тавьжээ.

Б.Чимид агсан  2012 оны сонгуулийн дараахан УИХын дарга болох хүнийг  тодорхойлсноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн нь энэ ажээ. Түүндээ

Спикер болох хүний шинж:

1.Уугуул монгол (Угаас Монгол Улсын иргэн болж төрөөд харьяалал сольж яваагүй, эцэг эхийн 5-7 үе удамтай).

2.Ардчилсан хувьсгалд гуйвшгүй үнэнчээ 1990-ээд оноос өдгөө хүртэл үзэл санаа, үйл амьдрал, улс төр, нийгмийн тэмцлээрээ үлгэрлэн завсарлагагүй нотлон харуулж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн

3.Ардчилсан хувьсгал, өөрчлөлт шинэтгэлд аялдсан бус бие дааж, манлайлан оролцож, нийгэм улс төрийн томоохон хөдөлгөөнийг санаачлан нийгэмд мэдэгдэхүйц өөрийн гэсэн хувь нэмэр оруулсан, оруулж яваа.

4.Ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсийг амь тасартлаа хамгаалж үлдэх улс төрийн зориг тэвчээртэйгээ хэрэгтэй үеүдэд нотлон харуулсан. Найдаж болох, итгэлтэй.

5.Улс төрийн харилцаанд нам, бүлэг, салан тусгаарлагчид хийгээд гуйвж дайвагчидтай зөв учраа олж, байр сууриа хамгаалж, зохицуулах зан чанар, хүрээлэл, арга тактиктайгаараа нааштайгаар үнэлэгддэг. (Ер нь нам, бүлэглэл, хүмүүстэй учраа зөв ололцдог, бусад нам хүлээн зөвшөөрдөг)

  1. Засаг төрөөс нийгмийг жолоодох арга ухаанд чамгүй суралцаж зөв баримжаа олсон, түүгээрээ үлгэрлэн дагуулах увидастай байх.

Үүнд:

6.1. Хууль тогтоох ажлын хураасан дадлага, шинэ үзэл баримтлалтай. Үндсэн хуульд үнэнч, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, арга замыг хоосон салхилуулж түйвээхгүй, ухаалаг шийдүүлж чадах ур ухаантай. (Улаан хувьсгалч биш, ухаангүй тэнэг ч биш)

Хоёр удаагийн бүрэн эрхийн хугацаанаас доошгүй практиктайгаас гадна шинэ Үндсэн хуулийг биеэр боловсруулалцаж баталсан суурь мэдлэгтэй.

Эрх зүйн шинэтгэлийн асуудлаар дорвитой төслүүд санаачилсан нь эерэг үнэлэмж авч чадсан.

6.2. Гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд улсын сайд, агентлагийн дарга, төрийн нийтлэг чиг үүргийн тогтолцоо хариуцаж ажилласан дадлага, мэдлэгтэй. Парламентаас Засгийн газарт хяналт тавих үндэс шалтгааныг оношилж чадах зэрэг. Салбарын төвөөс анхан шат хүртэл амьдрал судалсан, мэдэх хүн байх

Хууль, санхүү, зээл, хөрөнгө оруулалт, өмчийн асуудлаар мэдлэг, дадлага олсноо ажлаараа харуулсан. Зах зээлийн болон энэ үеийн төрийн оролцооны зарчим, арга зүйг туршиж мэдэрсэн.

6.3. Эрх зүй, шүүх эрх мэдлийн хүрээнд хийж буй шинэтгэлийн чиг хандлага, зарчмыг ардчилсан орнуудын жишиг, өөрийн орны онцлогийн үүднээс ажил хэрэгт нь оролцох, хууль санаачлах зэргээр туршин ойлгосон.

6.4.Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, парламентын гадаад харилцааны ажилд баримтлах хөтөлбөрүүдийг боловсруулж батлах бүх шатанд ажилласан, ялангуяа гадаад харилцааны ажлын практиктай, түүнд гол зэвсэг болсон англи, герман, франц, орос зэрэг хэл эзэмшсэн.

  1. Хувийн чанараар төлөв түвшин, улс төрийн нуруу сайтай.

Эдгээр шинж хэнд нь давуу цогцолсон байна, тэр эрхэм парламентыг тэргүүлэх нь оновчтой гэж тогтоох нь зүйтэйгэсэн байгаа юм. Эндээс үзэхэд зөвхөн УИХын дарга ч бус сонгууль нь тун дөхсөн Монгол Улсын Ерөнхийлөгчид ч иймэрхүү шалгуур хамаатай байж болох юм.

Энэ мэтчилэнгээр Үндсэн хуульд өөрчлөлт хийх олон талын тохироо нь бүрдсэн үү, одоогийн ийм улс төрийн нөхцөлтэй үед хийж болох уу. Бас хэлэлцэж, хийх гээд байгаа өөрчлөлтийг ард түмэн хэрхэн хүлээж авах вэ гэдэг дээр яаж хандсан нь тодорхой бус байна. Тиймээс Б.Чимид агсны хэлсэнчлэн “…Үндсэн хуулийг өөрчилнө гэж яриад байгаа юм. Би айгаад унтаж чадахгүй байна” гэмээр…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *