Ундны усанд хордогсдын тоо нэмэгджээ

10-р сарын 15, 2018 6:18 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 12
44052110_163735517905537_2489953808923230208_n

Х.ОЮУНБОЛД

Иракийн Басора хотын ундны уснаас хордсон хүмүүсийн тоо 110 мянгад хүрсэн байна. Энэ хот дахь НҮБ-ын Дээд комиссын газрын захирал  Махди Аль Тамимигийн ярьсныг Ал Сумар телевиз иш татан мэдээлжээ. Үүний өмнө хордсон хүмүүсийн тоо 27 мянгад хүрчээ.  Тэрээр  хордсон хүмүүсийн дотор сургуулийн насны хүүхэд байгаа. Тэд сургууль эхлэхэд хордсон болохыг онцолсон байна. Мөн  НҮБ-ын Дээд комиссын газраас  орон нутгийн эрх баригчид болон Засгийн газрын асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авахыг шаардаж байна гэж нэмж мэдэгджээ. Иракийн Усны нөөцийн яамнаас наймдугаар сард усанд ууссан давсны төвшин саяхан 7.500-д хүрсэн. Энэ нь олон улсын эрүүл мэндийн байгууллагаас усанд байх давсны хэмжээг 1.200 байх ёстой гэж тогтоосноос Басора хотын ундны усанд ууссан давсны хэмжээ хэтэрсэн гэж мэдээлсэн байна.  Мөн Иракийн ерөнхий сайд  Хайдер аль Абади хотын эрх баригчдад орон нутгийн усны давсийг цэвэршүүлэх үйлдвэрийг засч янзлах болон оршин суугчдад ундны ус түгээх машин ажиллуулах заавар өгсөн байна.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *