Үндэсний тэтгэлгийг сургалтынхаа төлбөрт өгөх бол…

7-р сарын 25, 2012 11:17 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 344

Б.ТУУЛ

Тэтгэлэгт хөтөлбөр… Энэ бол  залуусын   байнга эрэлхийлж  явдаг зүйлийн нэг.  Яагаад гэвэл тэтгэлэг бол  амжилтын төлөө тэмцэгсдэд л олддог боломж. Тиймээс манай сонин энэ удаа оюутан залуучуудаас болон эцэг, эхчүүдээс ирсэн тэтгэлгийн талаарх асуултад БСШУЯ-ны холбогдох албаны хүмүүсээс дараах хариултыг  авч нийтэллээ.

 

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ УУ?

 

-Тэтгэлэгт их, дээд сургууль, коллежийн өдөр, эчнээ, оройн ангид сурал­цаж буй бакалавр, магист­рантур, докторантурийн бүх суралцагчид хамраг­дана гэж ойлгож болох уу?

-“Дээд боловсролын байгууллагад сурал­цагч­дад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2.1-д заасны дагуу үндэсний тэтгэлгийг Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад зохих жур­мын дагуу элсэж, сурал­цах чадвар, идэвх санаа­чилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид олгох ёстой.

 

720-ИОС ДЭЭШ ОНООТОЙ БОЛ УРАМШУУЛЛЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОНО

 

-Их, дээд сургууль, коллежид шинээр элссэн суралцагч үндэсний болон урамшууллын тэтгэлэгт хамрагдах уу?

-Монгол Улсын аттес­татчилагдсан дээд боловс­ролын сургалтын байгуул­лагад зохих журмын дагуу шинээр элсэн суралцагч нь үндэсний тэтгэлэгт хамрагдана. БСШУЯ-ны шийдвэрээр улсын олим­пиадад эхний гурван байранд шалгарсан болон олон улсын олимпиадад оролцож, шагналт бай­ранд шалгарсан болон Засгийн газраас баталсан эрэлт ихтэй мэргэжлээр Элсэлтийн ерөнхий шал­галтын 720-иос дээш дундаж оноотой шинээр элсэгчид урамшууллын тэтгэлэг олгоно.

 

ТЭТГЭЛЭГ ОЛГОХОД ЯМАР НЭГЭН ШАЛГУУР   ТАВИГДАХ УУ?

 

-Дээд боловсролын сур­галтын байгууллагад суралцагчдад үндэсний тэтгэлэг олгоход ямар нэгэн шалгуур тавигдах уу?

-“Дээд боловсролын байгууллагад суралцагч­дад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу Монгол Улсын аттестат­чилагдсан дээд боловс­ролын сургалтын байгуул­лагад зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, тө­лөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн сурал­цагчид үндэсний тэт­гэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын турш олгоно.

 

ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛГИЙГ СУРГАЛТЫНХАА ТӨЛБӨРТ ӨГӨХ БОЛ…

 

-Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгож буй 70.200 төгрөгийн үндэсний тэтгэлгийг сургалтын төл­бөрт суутгаж болох уу?

-Суралцагчдад олгож буй тэтгэлгийг тухайн сургууль суралцагчтай тохиролцолгүйгээр дур мэдэн сургалтын төлбөрт шууд суутгаж болохгүй. Харин суралцагч авсан тэтгэлгээ сургалтын төл­бөртөө зарцуулах эрхтэй бөгөөд сургуультайгаа ха­рилцан тохиролцон гэрээ байгуулж болно.

 

ХОЁР ДАХЬ УДААГАА СУРАЛЦАЖ БАЙГАА БОЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХГҮЙ

 

-Хоёр дахь дээд бо­ловс­рол эзэмшихээр су­рал­­цаж байгаа суралцагч­дад суралцагчийн тэтгэлэг олгогдох уу?

-Дээд боловсролын бай­гууллагад суралцагч­дад олгох суралцагчийн тэтгэлэг нь хоёр дахь дээд боловсрол эзэмшиж бай­гаа суралцагчид олгог­дохгүй болохыг Засгийн газрын 2012 оны 19 дүгээр тогтоолоор баталсан жур­мын 7.1-д заасан.